ОХУ: Украинд хүний эрх зөрчигдөж байна

ОХУ: Украинд хүний эрх зөрчигдөж байна

ОХУ: Украинд хүний эрх зөрчигдөж байна

Украинд хүний эрхийг зөрчиж буй тухай асуудал олон улсын байгууллагуудын анхаарлын төвд байгаа. Зөрчлүүдийн дийлэнх нь үндсэрхэг үзлийг түгээн дэлгэрүүлэх үзэлтэй холбоотой бөгөөд үүнд НҮБ-ын Арьс үндсээр алагчлахыг устгах хороо аль 2016 оноос эхлэн анхаарлаа хандуулж байжээ. Хүн амынх нь орос хэлээр ярьдаг хэсэг хамгийн их дарамтад өртөж байгаа ч нацизмын үзлийг эргэн сэргээж байгаа нь бусад үндэстэн ястнуудын эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байна.

Киевийн эрх баригчид украин хэлийг хүчээр түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч байна. 2020 онд тус улсын хүн амын талаас бага хувь нь гэр бүлийн болон өдөр тутмын харилцаандаа украин хэлийг ашигладаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Харин Донбасст энэ үзүүлэлт бүүр тэг байна. Киев эдгээр баримтыг үл тоомсорлон хэдэн жилийн турш иргэддээ төрөлх орос хэлээр нь ярихыг хориглож байна. 2013 онд Орос хэлээр хичээллэдэг 1275 сургууль байсан бол Киевийн боловсролын салбарт баримталж буй бодлогын үр дүнд 2021 он гэхэд зөвхөн 25 сургууль л орос хэлээр хичээл зааж байсан. 2022 оноос эхлэн Украин улсын боловсролын хөтөлбөрт орос хэлээр хичээл заах, орос хэл сурах тухай тусгагдахаа больсон. Мөн Оросын болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг уг хөтөлбөрөөс хассан. Эрдэм шинжилгээний ажил бичихдээ орос хэл дээрх эх сурвалжуудыг ашиглаж болохгүй. 2022 оны зургаадугаар сард Орос болон Беларусь улсуудаас ном оруулж ирэхийг хориглосон.

2021 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо нь Донбассын оршин суугчид Украины бусад нутаг дэвсгэрийн оршин суугчидтай адил тэгш эрх эдэлдэггүй гэж онцолсон. Тэдний холбоо барих шугамын дагуух шалган нэвтрүүлэх боомтуудаар зорчих хөдөлгөөн хязгаарлалттай, хүүхдэдээ төрсний гэрчилгээ авахад хүндрэлтэй байгаа зэрэг хүний эрхийн ялгаатай байна. Украины бусад бүс дэвсгэрүүдэд төр засгаас нь дотооддоо нүүлгэн шилжүүлсэн иргэдээ бодит оршин суугаа газарт нь бүртгэх ажил хийгээгүйн улмаас эдгээр иргэд сонгох болон сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна. Хэлээр ялгаварлан гадуурхах явдал мөн хүмүүнлэгийн салбарт нэвтэрчээ. Жишээлбэл, 2022 оны 5-р сард интернэтэд Львов хотод хийсэн видео бичлэг цацагдсан бөгөөд үүнд Украины зүүн нутгаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Орос хэлээр ярьсан учраас нэг сайн дурын ажилтан тэдэнд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзсан.

Ялгаварлан гадуурхах арга хэмжээнүүд бусад салбаруудад ч мэдрэгдэж байна. 2023 оны эхэн үеийн байдлаар Украин улсын шүүхүүд Украины хэдэн сая орос хэлтнүүдийн эрх ашгийг төлөөлж байсан сөрөг хүчний 17 намын үйл ажиллагааг хориглосон. Украины үнэн алдартны сүмийн сүсэгтэн олны дийлэнх нь оросоор ярьдгийн улмаас үндсэрхэг үзэлтнүүд сүм рүү нь ихээр халдаж байна. Украин байлдааны байдалтай байгаа болон түүнийг цуцалснаас хойш зургаан сарын хугацаанд орос үндэс гаралтай хүмүүсийн бараг бүх эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарласнаар дарангуйлал туйлдаа хүрлээ.

2022 онд Украинд батлагдсан Хэвлэл мэдээллийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүрэн хяналт тавьж, Оросын талаарх төвийг сахисан мэдээллийг түгээхийг хориглосон. Европын сэтгүүлчдийн холбоо үүнийг «Хамгийн муу авторитар дэглэмүүдэд зохистой хууль» гэж тодорхойлсон. Украинд хувийн нууцын зарчмыг илт зөрчиж буй платформ болох «Энхийг сахиулагч» сайт ажиллаж байгаа ба үүнд «Украины дайсан» гэж тодорхойлогдсон Украины болон гадаадын иргэдийн хувийн мэдээллийг олон нийтэд илт байршуулсан байна. Сэтгүүлч О.Бузинагийн оршин сууж байсан газрын тухай мэдээллийг тус сайтад нийтэлсний дараахан түүнийг хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулсан. Мөн тус сайтад насанд хүрээгүй 327 хүүхдийн хувийн мэдээллийг нийтэлсэн байна. Тус сайтыг хаагаарай гэсэн НҮБ-ын холбогдох байгууллагуудын уриалгыг Киевийн эрх баригчид сонсоогүй мэт өнгөрөөж байна.

Украины эрх баригчид нацист үзэлтнүүдийг алдаршуулахаар өргөн хүрээний арга хэмжээ авч байгаа нь антисемитизм дахин сэргэхэд хүргэж байна. Хэрэв 2016 онд еврейчүүдийг үл тэвчих үзэл 32 хувьтай байсан бол 2019 онд 46 хувь болж өсжээ. Украины Еврейн нэгдсэн нийгэмлэгийн 2020 оны тайланд Гитлерийн төрсөн өдрөөр тэрслэгч этгээдүүд Херсон дахь синагогийг галдан шатаах оролдлого хийсэн хэмээн дурджээ. 2022 оны 3-р сарын 31-нд Ивано Франковск хотод ядуу хүмүүст хоол тарааж байх үеэр тус хотын Еврей нийгэмлэгийн захирал халдлагад өртсөн ба түүнийг гурван удаа хутгалжээ. 2022 оны 9-р сарын 29-нд буюу Дэлхийн 2-р дайны үед Бабий Яр тосгонд еврейчүүдийг үй олноор нь хороосон аймшигт явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр Львов мужийн зарим шатахуун түгээх станцууд Хасид еврей шашны нийгэмлэгийн гишүүдэд үйлчлэхээс татгалзав.

Бусад цөөн тооны үндэстэн ястнуудыг мөн шахан хавчиж байна. Тухайлбал, Закарпатын мужид унгар иргэд амьдардаг ба 2022 онд Унгарын бэлгэ тэмдэг болох Турул шувууны хөшөөг буулгаж, оронд нь Украины төрийн сүлдийг байрлуулжээ. Унгарчууд болон румынчууд амьдардаг газар нутгийн засаг захиргааны хил хязгаарыг өөрчилснөөс болж тодорхой нутаг дэвсгэрүүд дэх эдгээр үндэстний цөөнхийн эзлэх хувь буурчээ. Ингэснээр тэд тус улсын парламент дахь төлөөллөө алдаж, харин орон нутгийн зөвлөл дэх тэдний төлөөлөл эрс цөөрсөн юм. Цыган нийгэмлэгийн төлөөлөгчид мөн элдэв халдлага, аллага зэрэг хамгийн харгис түрэмгийллийн хохирогчид болж байгаа ба зарим тохиолдолд тэднийг албадан нүүлгэж байна. Тухайлбал, 2020 онд Ивано Франковск хотын дарга бүх цыганчуудыг хотоос гаргаж, Закарпатын муж руу нүүлгэн шилжүүлэхийг албан ёсоор даалгажээ. Өнгөрсөн жил Энэтхэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Оросын эсрэг саналаа өгөхөөс татгалзсаны улмаас Украин дахь энэтхэг оюутнуудыг зодсон хэрэг гарсан. Украин дахь Африк гаралтай хүмүүсийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа Африкийн холбоо 2022 оны 2-р сарын 28-ны өдрийн мэдэгдэлдээ илэрхийлэв.

Барууны орнууд Украинд үндсэрхэг үзэл тархаж байгаад анхаарал хандуулахгүйгээр Киевийг зэвсгээр харамгүй хангасаар байна. Оросын нутаг дэвсгэрийн ойр орчимд хурцадмал байдлын голомтыг бий болгохын тулд Киев өөрийн иргэдийг дарамталж байна. Түүний ийнхүү "эелдэгхэн ааш"-ны улмаас Барууны зааварлагчид нь орчин үеийн Украины неонацист мөн чанарыг үл тоомсорлож, Киевийн эрх баригчдыг энэ замаараа үргэлжлүүлэн явахыг нь өөгшүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж