“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр /2023.05.17/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог суулгах асуудалд иргэд ямар байр суурь илэрхийлсэн талаарх мэдээллийг сонсчээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүдийг тойрогтоо ажиллаж, дээрх асуудлаар санал авахад иргэд “УИХ-ын гишүүдийн тоог буулгах шаардлагатай. Сонгуулийн тогтолцооны хувьд можаритор нь давамгай байх ёстой” гэж үзсэн. Иймээс бүлэг энэ асуудлууд дээр тогтохоор боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн эрх барьж байгаа намаас гадна УИХ-д суудалтай намуудад хамааралтай тул зөвшилцөх ёстой. Иймээс  Ардчилсан нам, ХҮН-ынхантай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөн, бүлгээр эцэслэн ярилцана.

Бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт өндөр байгаагаас иргэдийн дунд бухимдал их байна. Засгийн газар ойрын үед төсөвт тодотгол хийх талаар судалж, санал боловсруулан  танилцуул гэдэг чиглэлийг бүлгээс өгсөн гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүдийн тоог буулгах шаардлагатай гэж үзэж, яг хэд байвал зохимжтой гэж үзэж байгаа вэ. Ардчилсан намын бүлэг можаритор нь давамгай буюу 60 хувь байх ёстой гэдэг саналыг тавьж ирсэн. Энэ саналыг танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?  

-УИХ-ын гишүүдийн тоог тэдээр тогтооно гэж яриагүй, бууруулъя гэдэгт санал нэгдсэн.  Можаритор нь давамгай байна. Бусад намуудтайгаа ярилцаад өнөө маргаашдаа шийднэ.

-Цалин, тэтгэвэр нэмэхийг Засгийн газар дэмжсэн гэсэн үг үү?

-Хавраас хойш л иргэд “үнийн өсөлт өндөр байна, тийм учраас цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй байна нэмэгдүүл” гэж асуудал тавьж ирсэн. Засгийн газар тодорхой хэмжээний бололцоо бий гэж үзэж байгаа. Тооцоолол хийж байна. Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд тодорхой мэдээлэл өгөх байх.

-Хүүхдийн мөнгийг орлогоор нь ялгаварлахгүй бүгдэд олгохоор болсон юм уу?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр хүссэн хүүхдэд олгоё л гэж байгаа.

-Цэцэрлэгийн тогооч нар сард 580 мянга  төгрөгийн цалин авдаг. Нийтлэг үйлчилгээний албаныхны цалинг нэмэх боломжтой юу?

-Зөвхөн Нийтлэг үйлчилгээний алба гэхгүй,  хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудал яригдаж байна. Улсын хэмжээнд 52 мянган нийтлэг үйлчилгээний ажилтнууд байна. Эдгээрийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар саналаа боловсруулж байна.

-Иргэдийн хувьд МАН эрх барьсан 8 жилийн хугацаанд амьдрал дордлоо гэж байна. Энэ асуудалд та бүхэн ямар хариулт өгөх вэ?

-2020, 2021 он цар тахалтай. Экспорт, импорт хаалттай хүнд нөхцөлд байсан. Тийм учраас улсын эдийн засгийн орлого айлтай л адилхан багассан. Импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, тээвэрлэлтийн үнэ өссөн. Энэнтэй холбоотойгоор үнийн өсөлт өндөр байгаа.

Харин 2023 он гарснаас хойш эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан. Гэвч үнийн өсөлт буурахгүй байгаа учраас цалин, тэтгэвэр нэмэх нь зөв гэж үзэж байна.

-Цалин, тэтгэвэр нэмэх сургаар дахиад бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл яах вэ. Өсөлтийг тооцож байгаа юу?

-Инфляцыг тооцож байгаа, эхний дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 10.9 хувь болж алгуураар буурсан.  Ийм байдлаар инфляц буурвал оны төгсгөлд 1 хувь руу очих ёстой юм. Үнийн өсөлт цалин, тэтгэврийн нэмэгдэлд нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэхгүй.  Эхлээд бид цалингийн зөрүүний асуудлыг, дараа нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэх бодлого барьж байна. Бидний хувьд ирэх долдугаар сарын 1-ээс өмнө 2023 оны төсвийн тодотголыг ярих сонирхол байна. Засгийн газар орлогоо тооцоод, инфляцаа тооцоод ирэхээр цалин, тэтгэвэр ямар хэмжээтэй нэмэгдэх боломжтой байна вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцаж байгаад шийднэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-05-16 122.201.25.90

нэмээд яахавдээ, авах бараа нь дагаад нэмэгдээд байхаар нэмсэний хэрэг бна у, харин юмны үнийг бүгдийг жигд 20% буулга, хямдруул.

Avatar

-daryi 2023-05-16 132.194.33.144

gadniNU nyralzoposi;

Avatar

Нэргүй 2023-05-16 132.194.33.144

-bysduinoz;?CJ delgyyrts,tseber-;?

Avatar

-docymentaar ooptoon,BLR bolgoj,noirmoglyylj,dampyyryylj,goojyylniXT;?#,#@-;? -zubxun. 2023-05-16 132.194.33.144

idp#;?

Avatar

Нэргүй 2023-05-16 43.242.242.24

ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА ГЭЭД ЦАЛИН НЭМНЭ ГЭНЭ ЭЭ, СОНГУУЛЬ БОЛОХООР ЯМАР Ч ТООЦОО СУДАЛГААГҮЙ ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ҮНЭ ХӨӨРӨГДӨХӨӨ БОЛИОСОЙ. ЮМНЫ ҮНЭ ӨСГӨХӨӨ Л БОЛЬЧИХ Л ДОО

Avatar

JPz, documentary,dyyriaj? deeshlyylj dooshlyylna daryukoms;\1 2023-05-16 132.194.33.144

– nadielz semens ¥ y/shikbugtNU¥ @ workerigl

Avatar

Хожимдсон Э.Батүүлийн гэмшил 2023-05-16 192.82.80.99

хуучин соц орнууд коммунист намуудын үйл ажиллагааг хааж коммунизмын худал соёл урлагийн бүтээлд онцгой хяналт тавьсан.1949 оны И.В Сталины гэрээтэй төмөр замаар утаа баагиулан удаан зөрлөг хүлээн Ган замаа дуулсаар. Ард түмэн МАН авилгачаа өндөр албан тушаалд томилдог сонгодог эхнэр хүүхэд аав ээж бүр гайхдаг харин ХКН х***а нар авилгач нарын хүзүүнд хар уут зүүж аав ээж үр хүүхдийн эд хөрөнгө өмссөн хувцасыг хурааж татвар төлөгч нарт буцаан өгдөг.МАН 30 жилийн өмнө хаасан бол

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.82.37

MАНгар пи3данууд зайл2

Avatar

СОНГОГЧ 2023-05-16 202.9.46.163

2024 оны сонгуульд санал авмаар байгаа бол цалин тэтгэвэрийг яаралтай нэм

Avatar

Нэргүй 2023-05-16 202.126.90.77

ЦАЛИНГАА НЭМЧИХ , ҮНЭЭ НЭМЧИХНЭ . ДҮНДЭЭ ДҮН ! ХА ХА ХА !

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-05-16 202.21.108.15

Иргэд бухимдалтай…өвчтэй….өлсгөлөн байна өө…Сахалтай…БАТЭРДЭНЭ…Занданшатр нар цатгалан байдаг юм бололтой…..
КОРОНО өвчилсөн ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ЦӨӨНГҮЙ …29 эмчлүүлж байна гээд байна гэж ярилцах юм …ҮНЭН бол эмчилгээ ..ХООЛ УНДЫГ НЬ сайн болгож өгөөч ээ……Хийцтэй …ЦАЙ……ХАР ШӨЛ г.м сайн хоол өгөөч ээ……УИХ гишүүдээ…..Та нарын авгай ..жирэмсэн болоод өвдөөд очвол ТА ЯАЖ БАЙХ болоо ..САЙН бодож ӨВДСӨН Зовсонд туслаач ээ…

Avatar

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ЮУ БОЛЖ БНА? 2023-05-16 103.57.94.90

Түмний хөрөнгөөр өөрсөддөө зориулсан "Хөгжлийн банк" гэгчийг бий болгочихоод эргээд "зээл" нэрээр идэж шамшигдуулдаг, эргэж төлдөггүй нэхэл дагал болдог мөн гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хувьдаа авдаг, будлиантуулдаг явдал байнга давтагдаж байгааг харж байна. Тэр А.Гансүх, Хурц, Энхжаргал… нарын хэргийг ил тод болгож хохирлыг төлүүлэх хэрэгтэй бна. МАН-ын сонгууль ойртож бна даа…

Avatar

Зочин 2023-05-16 192.82.86.147

Энэ хошного долоогч янз янзаар л элдэв тайлбар хийж амьтан хүний доог болж гүйцлээ.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

монгол банкаа татан буулга.

Avatar

Зочин 2023-05-16 202.126.89.202

Бодлого буруу учраас үнэ чөлөөтэй өсөж байна. Чөлөөт өрсөлдөөн бий болгох талаар олигтой ажиллахгүй байна. Компаниудын хариуцлагыг өндөржүүлж чадахгүй байна. Чөлөөт зах зээл нэрийн дор үнийг үндэслэлгүй нэмэх нь гэмт хэрэг

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

ярилцлага өгч байхаар монгол банктайгаа яриач. доллараар яаж тоглолт хийдгээ ярь. хэдийг унагаж баяжсан. хэдэн хүн баяждаг. иргэдийг тэнэгтүүлээд сууж байдагаа

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.87.56

гурил, талхны үнэ 40 хувь биш нэг дахин нэмэгдсэн шүү . Цалин тэтгэвэр яг хэвэндээ

Avatar

Зочин 2023-05-16 64.119.26.24

Цалин тэтгэвэрийг имфляцийн өсөлттэй уялдуулж л зохих хэмжээгээр өсгөж байх нь зөв дөө. Хэт их үндэслэлгүй өсгөснөөс имфляц болж юмны үнэ дэндүү өсч,иргэд хохирч байгааг бид өнөөдөр ч мэдэрч байна. Хэт туйлширвал эдийн засгаа бүүр сүйрүүлж ч болзошгүй. Зарим хүмүүс үүнийг хэт дэвэргэж, олон түмэнд сайн хүн болж харагдах гэж их ядах юм.

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.160.103

Цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг сүүдрээсээ зугтахтай адил шүү дээ!!! Маргааш нь бүх юмны үнэ гялс өсөөд ямар ч нэмэргүй, нөдөөдөр нь дахиад л цалин нэм гэж шаардана!!!

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

хүнсний зах махны үнэ бичихгүй дураараа өдөртөө өсгөөд. сайхан дурны асуудал болсон. хүүхдийн мөнгө буулаа тэтгэвэр буулаа шууд шууд үнэ өсөөд. үнээ ичиж нэрэлхэлгүй 80 90% өсгөөч. цалин нэмсэн сургаар монгол банк гараад доллар өсгөж зарна. тойрог. санаатай эргэсэн тойрог. монгол банк санаатай.

Avatar

. 2023-05-16 103.212.118.132

мянганы жигшүүрт луйварчид жагсаалтаар тооноор орж ирнэ шүү иргэд минь ойлго

Avatar

Зочин 2023-05-16 64.119.20.70

Цалин, тэтгэвэр нэмэх болохоор бага цалин, тэтгэвэр нэмнэ гэж солирдгийн. Хүмүүс сурсан сургууль, эрхэлж б-сан ажилдаа тааруулж цалин авч, авсныхаа хирээр ТАТВАР төлж ТА НАРЫН идэж уудаг мөнгийг бүрдүүлдэг юм. Тэгэхэд яахаараа багыг нь нэмэх ёстой юм. Энэ шударга ёс уу? Авсан цалингийнхаа хирээр татвар төлөхөд хэн ч чи өндөр татвар төлж бна гэдэггүй б-ж эргүүлж өгөх болохоороо өндөр тэтгэвэр авдаг гэж ялгаварлан гадуурхалт х-дэг нь хаанахын ёс юм. Өндөр татвар төлж байсан хүмүүсийн буруу юмуу ?

Avatar

иргэн 2023-05-16 64.119.29.144

8 жил гээд байхад чинь ковидын 2 жил гээд хцуаад байх юм. үлдсэн 6-д нь яасан байхуу

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.114.220

өвөрхангайн ард иргэд энэ худалч дээрэлхүү өвгөнөөр дутахгүй дахиж сонгохгүй зайл

Avatar

. 2023-05-16 103.212.118.132

угаасаа жагсаалтаар тооноор ороод ирнээ

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.114.220

хэн ч таныг дахиж сонгохгүй ард түмнээ доромжил дорд үздэг тан шиг өвгөнөөр Хэнтийн ард түмэн дутахгүй

Avatar

Ард иргэд 2023-05-16 59.153.114.220

гишүүдээ хулгай хийхийг нь болиулчих та Тэгвэл өрд түмэн бухимдалгүй болно цалин тэтгэвэр нэмж хуурч тархи угааж болохгүй

Avatar

Нэргүй 2023-05-16 202.21.114.170

Songuuliin omno joohon yum nemj huurah ni dee luivarchin chini

Avatar

Зочин 2023-05-16 202.126.90.47

Өвөрхангайхан энэ тэнэгийг дахиж бүү сонгоорой. Доромжлуулж доромжлуулчихаад арай дахихгүй гэж найдаж байна шүү.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.71.97

Цалин, тэтгэвэр нэмэхийн өмнө чөлөөт зах зээлтэй гэгддэг орнуудын хэрэглэсэн үнэ буулгах тактикийг хэрэглэж үнийг галзууруулахаас хамгаалах нь зөв. Стратегийн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараанд улс худалдаанд орлцож монополь тогтоож 10-30 хувийн ашигтай байлгах, гадаадын бага хувийн зээл өгөх банкийг оруулж арилжааны банкуудын даварсан хүүг буулгах гэх мэт. Эс тэгвэл яаж ч нэмээд манай шуналтангуудыг гүйцэхгүй. Хятадаас 3 юаниар авсан бараагаа монгол ах дүү нартаа 30000 ₮ зарж байна

Avatar

Нэргүй 2023-05-16 202.126.90.47

Наадуулын чинь толгой хүрэхгүй ээ. Чаддаг хүмүүсийг нь дэвшүүлээсэй билээ.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.26.194.238

20 их наяд төгрөгийн төсвийн алдагдал батлаж, мөнгө хэвлэж Монгол улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг хог дээр хаялаа. Иргэдийн худалдан авах чадварыг ингэж ядууруулж, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой гамшиг учруулсан Хүрэлсүх, Оюун эрдэнэ нарыг шүүх өдөр ирнээ. Эд нар Монгол улс, Монголын ард түмнийг бодсон зүйл алга, зөвхөн өөрсдийн бүлэглэлийн эрх мэдлийг л хүчтэй болгох хүсэлтэй. Яасан ч итгэж, хууртаж ханадаггүй гэнэн, мунхаг ард түмэн бэ

Avatar

Зочин 2023-05-16 202.21.97.46

Төгрөгийн ханшийг 2 дахин сулруулсан хамгийн муу төр, засаг байлаа. Үнийн өсөлтийг барих талаар юу ч хийгээгүй ШӨХТГ ыг ажиллууллагүй, эм, хүнс, бараа бүх зүйл дураараа үнээ нэмсэн, Хятадад үнэ өсөөгүй байхад барилгын материал, авто болон төмөр замын тээврийн үнийг авилгаар нэмсэн үнэхээр харицлаггүй, Ажилдаа сэтгэлээсээ хандаад улс орноо хөгжүүлцгээе

Avatar

Нэргүй 2023-05-16 64.119.21.180

буян дааж амьдраарай цалин нэмнэ саналаа зөв өгөөрэй өлөнгүүд минь гэжээ жа ойлголоо

Avatar

Зочин 2023-05-16 192.82.88.67

битгий попордох гээд бай угаасаа амьд явахад ч хэзүү болчихсон хулгайчууд ядуу байлгаж тархийг нь угаахдаа мэргэжсэн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж