Австрийн Брегензээс Вена хүрч явсан галт тэрэгний чанга яригчаар Адольф Гитлерийн хэлсэн үгийг тоглуулсан явдал Ням гаригт болжээ. Мөн галт тэрэгний домофоноор "Гитлерт мэндчилж байна", "Ялалтын мэнд хүргэе" гэх мэт нацист урианууд сонсогдсон гэж зорчигчид хэлэв. Гитлерийн яриа сонсогдож эхлэхэд тэр даруй зогсоогоогүй бөгөөд зорчигчид ч багагүй цочирдсон байна.
Вена хүрэхээс 25 минутын өмнө галт тэрэгний чанга яригчаар хачирхалтай хөгжим, хүмүүсийн яриа, инээд сонсогдож байснаа гэнэт Гитлерийн яриа болж өөрчлөгджээ. Түүгээр ч үл барам Гитлерийн яриаг улам чангаар тоглуулж эхэлсэн байна. Эхэндээ ямар нэг алдаа гарлаа гэж бодсон боловч сүүлдээ инээд нь ханиад болж, хүмүүс эвгүйцэж эхэлсэн.
Гитлерийн яриа 20 секунд орчим үргэлжилсний дараа нацист урианууд сонсогдсон байна.
Галт тэрэгний компаниас мэдээлснээр хэн нэгэн домофоныг хулгайгаар нээж, Гитлерийн яриаг тоглуулсан бололтой. Болсон явдлыг Австрийн цагдаад мэдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Камерын бичлэг шүүсний эцэст хэргийн эзэн байж болзошгүй хоёр хүнийг илрүүлжээ. Хэргийн эздийг ямар нэг байдлаар шийтгэх нь тодорхой бөгөөд нацистуудын бэлгэдлийг хууль бусаар ашиглах нь байж боломгүй үйлдэл аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ