МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Шинжлэх ухааны тооцоолол, үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачид 152 дарга биш иргэдийн төлөөлөл мэргэшсэн парламентч байх ёстойг хэлж байгаа. Иргэдийн санал 152-ыг дэмжихгүй байна. Нэмэх нь зүйтэй гэдэгт дийлэнх нь дэмжиж үг хэлж байна. Цар тахлын улмаас төр, ард түмний итгэлцэл холдсон байна. Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалаад гишүүд муу зан сурч тойрогтоо ажиллах нь цөөрсөн талаар ард иргэд шүүмжилж байна. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар бүх гишүүд ярилаа. Өчигдөр байнгын хорооны хурлаар төсвийн хүрээний мэдэгдэл 2024 оны жилийн төлөвлөгөөг ярилцсан. Пүрэв гаригт чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл ярихдаа гарц шийдлийн талаар ярихаар тогтлоо.
Бүх гишүүд үнийн өсөлт, амьжиргааны доройтол, эдийн засгийн асуудал, хүүхдийн мөнгийг ярилаа.
Мөн хүний эрхийн асуудал, айдас, хэвлэл мэдээлэл эрх чөлөөний байдлаар иргэд санал бодлоо илэрхийлж байна. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудал нэн ялангуяа төрийн алба хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан тогооч, туслах, үйлчлэгч гэх мэт ажилтнуудын цалингийн зөрүүг арилгах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар иргэд бухимдалтай байна гэх асуудлаар УИХ-аас холбогдох арга хэмжээг авч хэлэлцэнэ.
Гишүүдийн тооны хувьд 152 гэх тоог бууруулна. Улс төрийн намуудын саналыг үндэслэж шийднэ” гэлээ.
Холбоотой мэдээ