МАН-ын дота, бидний дата…

МАН-ын дота, бидний дата…

МАН-ын дота, бидний дата…

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо… хааяа нэг хар гэрээс утаа суунаглана… гэж их зохиолчийн бичсэн яг хэвээрээ. Яс хаясан эрх баригчид, ясыг нь булаалдах бидний байгаа царай… “Уяаг нь уртасгаад, угаадсыг нь нэмбэл уралцаад байх улныхан” гэж тэд биднийг төсөөлдөг. Тэр л төсөөллөөрөө тойрогтоо очоод гишүүдийн тоог нэмэх ач тусын талаар ятган сэнхрүүлэх гэсэн “Яг шүү дээ, морио” болоод, салам загнуулаад, шанагадуулах нь холгүй буцаад иржээ. Бэлэг, бэлгэдлээ бариад, суварга, сувнерээ яриад 108 болгоход ч болох юмгүй гэж учирлавч үмх мах, чимх давсаа яаая гэж буй иргэдэд “Битгий давар” гэж шулуухан хэлэв. Төсвөөс цалинждаг, түшмэл томилдог багш нарыг панаалдах гэсэн ч бас барсангүй. “Боловсролын шинэчлэл гэж цуглуулчаад юун ҮХНӨ вэ, болиочээ” гэж “бухдуулав”.  МАН-ын сонгуулийн өмнө ээлжит тоглоомын стратеги ийнхүү эхнээсээ шившиг шившиг.  Тэдний хийгээд буй дота /стратегийн төрлийн тоглоом/,  бидний санамжийн талаар энд цухас дурсмаар…

ТЭДНИЙ ДОТА

Байгуулагдсан цагаасаа эхлэн баруун, зүүнтнүүдээрээ ялгарч, Оросын дэмжлэгийг авсан нь ялагч, аваагүй нь урвагч болж ирсэн энэ нам одоо ч байдгаараа. Өнөөдөр эрх барьж буй этгээдүүд нь өмнөхөө түлхэн унагахдаа албан тушаал хэрхэн наймаалцдаг, түүнээс 60 тэрбумыг олох бодитой тоог ярьсаар гарч ирсэн. М.Энхболдыг унагахын тулд 60 тэрбумын схемийнхэн, ЖДҮ-ийн зээл авах “азтан”-аараа тэд хуваагдаж зодолдсон. ЖДҮ-чид ялсан, зээлээ авсан. У.Хүрэлсүх “ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй” гэхээс гадна цар тахлыг хил давуулаагүй хамгаалагч мэтээр, албан тушаалтныг агшаадаг, ард иргэдээ хамгаалж, хамгаалуулдаг мэтээр хамгаалагчдаа хүртэл зах дээр хөөж цамнаж гарч ирсэн. Монголчууд үлгэрт дуртай болохоор өмнөх ЖДҮ-ийн зээл зувчуулсныг нь ч мартсан. Уухайлан дэмжсэн. Дахиад дийлэнх олонх болгосон. Өнөөдөр өөрсдөө харамсч байгаа. Өөрийн бодолгүй нь долоосоор яваа. Одоо харин өмнөх шигээ “Ардчилсан засгийн үед арай ч дээ болгожээ” гэх шалтаг алга. Аргаа бараад “авлигатай тэмцэх жил” гэж зарлав. Түүх давтагдаж бурууг ах нар руугаа чихэн булзах нь. “5ш ажиллаа”-г харвал ийм л юм болоод байна. Гэхдээ чирч, гавласаар авчирсан ах нь хэн, юу, яасныг жирийтэл нь цэгцтэй биччихсэн, бишэдвэл дэлгэнэ гэж дарамтлаад суугаа.  Тэд түүнтэй тохиролцсоноос биш тэмцээгүй билээ. Нуухаа авах гээд нүдээ сохлов гэгчээр ах нар руугаа дайрч, гаднаас авчирч, газрын захирамжийг нь ил болгож үзэж байна. “Улстөржөөгүй” гэж дахин дахин сануулж буй Н.Учралын дэлгээд буй датанууд үнэндээ бодит дата биш гэдгийг нь өөрийнх нь долоон хүүхэдтэй болсон баримт батлаад өгнө. М.Энхболдыг “газрын наймаачин” гэдэг учраас газар олголтын захирамжуудыг гаргаад тавьчихвал нам дотроо намнаж болно гэж бодсон ч  Газрын тухай хууль хэдэн онд батлагдаж, хэзээнээс газар өмчилж эхэлсэн бэ гээд тооцоолсон иргэдэд М.Энхболд гарч ирээд У.Хүрэлсүхэд хэлсэн шигээ хэн хэнд газар олгосноо хэлээд эхэлбэл айхгүй ч аягүй л юм болно. С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарт ч “аятайхан байгаарай” гэсэн сануулгыг М.Энхболдын дараагийн дугаарт газар олголтоороо орж байгаа датагаараа харуулсан хэрэг. Сү.Батболдыг ч Д.Сумъяабазартай нийлж циркийг “И-март” болгох гэж буй талаар мэдээлэл цацаад эхэлчихлээ. Н.Номтойбаярын нэвтрүүлэг ч гараад байгаа нь МАН дотроо толхилцоод эхэллээ. Энэ бүхнийг том зургаар нь харвал эрх мэдлийн төлөөх эрх баригчдын зодоон л болохоос авлигатай тэмцэж, ард түмнээ бодож, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх түй ч хамаагүй. Тэгш эрх яриад төр ямар их данхайж, түүнд насаараа ажиллаж ирсэн МАН-ынхнаас хэд нь тэрбумтан болсон түүхийг эргээд харвал ийм л дүр зураг үзэгдэнэ. Тиймээс “ш” ажиллагааны цаана сайтар өнгөлөн далдалсан “шантааж” л яваад байна.

БИДНИЙ ДАТА

Бидний ой санамж үнэхээр өрөвдөлтэй. Өнөөдөр хэсэг бусаг этгээд монголчуудыг зуун жилийн өмнө Хятадын дарлалаас улаан орос аварч, битүү тэмбүүндээ баригдчихсан байхад эмчилж өгсөн гэж итгэсэн хэвээрээ. Эцэг, өвгөдөө тийн зүхэх атлаа өөрсдийг нь үй олноор нь хоморголон хядсан Оросыг долоогоостой. Маргаашийн сонголтоо өнөөдөр тансаглах мөнгөөр арилждаг хэвээрээ. ЖДҮ-ийн зээлийг хулгайлсан нөхдүүд өнөөдөр ямар албан тушаалд очсон, хэн нь сайд хийж байгааг ч анзаарах тэнхэлгүй сууна. Төрийн өмчөөс хулгай хийж казинодсон хүн Ерөнхийлөгч болж, ЖДҮ-ийн зээл авсан этгээд намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болсныг би биш гишүүд нь зарлаад л байдаг. Биднийг баян харагдуулж, өлмөн амьдаруулаад буй датаг нь хүртэл бэлэгшээн түгээдэг бид тэнэг улс.

Өнгөрсөн гучин жилд дуулиан тарьсан хэргүүдийг эргээд санавал хулгайчийг бид саналаараа төрд залж, харин эрүүл ухаанаар, бодит байдлыг харсан болгоныг хавчин гадуурхаж, унагаж, гутааж ирсэн арчаагүй санамж л сэргэнэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай ч тийм л замаар орно. Таван жилийн дараа толгойгоо шаагаад сууж л байх вий…

Ийм датагаар эрх баригчид “дота”-дахгүй яах вэ?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-16 66.181.190.94

Луйвраас өөр ид хавгүй АН гэж дээрэмчдтийн армийг Монголчууд сайн мэддэг болсон тул дахин төрд ойртуулахгүй болсон. Гадаад дотоод нөхцөл хүнд үед эх орноо МАН дахин аварлаа. АН нэмэх 20 хувийн эдийн засгийг хүлээж аваад хулгайлж дампууруулсан. АН мянга жүжиглээд нэмэргүй ээ

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.45

Jinhene uneniig bichsen bn MAN ii tolgoid garsan heden luivarchid tertei tergui 80 jil tarhia ugaalgasan ard irged,mun tednii ungursun ueiin dursamj deer togloj mongol ulsiig uurd zahirahiig hicheej bn,haramsaltai ni ene arga ni uls ornii hugjliig chudurluj,avilga heel hahuul,alban tushaal yaduuliin gun angal ruu chirch baigaag oilgohgui,oilgosonch bi l bolj baival busad ni hamaagui gedeg zarchmaar yavj bn

Avatar

Нэргүй 2023-05-16 132.194.33.144

gadni;

Avatar

Нэргүй 2023-05-16 132.194.33.144

– TSy CJ i ; –

Avatar

Нэргүй 2023-05-16 132.194.33.144

#;

Avatar

Борхүү 2023-05-16 66.181.188.132

Жинхэнэ үнэн гэдэг чинь энэ шүү, Сэтгэгдэлээ бичсэн нохдоос ҮНЭН ҮГЭНд хэн дургүй бгаа нь дурайтал харагдана. Сүүлийн 8 жил төрийг шулжӨӨРСДөө баяжсан хэн болохыг ТҮМэн олон Дэндүү сайн МЭДЭЖ бга. АРД түмнийг Талыг хэн ядууруулав, Өрийг 3 дахин ХЭН нэмэгдүүлэв, Амлалт БҮхэн нь ХУДЛаа болсоныг дэндүү сайн мэднээ улныхан бид.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.57.92.110

МАН-ын үнэнийг дэлгэхээр барууны ул, б**с долоогч болдог юмуу. Хэн б**с долоогч гэдэг нь маш тодорхой байгаа биз дээ. МАНинг нь муулчихсан чинь боож үхлээ. Уурлаж байгаа хүмүүс бол жинхэнэ МАНингийн б**с долоогч, урвагч ояа троллууд юм. Монгол улсыг МАН ямар болгосныг бүгдээрээ харж байгаа шүү.

Avatar

Зочин 2023-05-16 66.181.190.94

АН ардчилагч биш, харин ардчиллын эсрэг нь гутамшигтай. Юу ч хийхээс буцахгүй тонуулчин дээрэмчдийн бүлэглэл болохыг бүгл мэддэг болсон тул дайрч дромжлох нь ард түмний зэвүүцлийг л хүргэнэ. Харанхуйгаас өнөөгийн хөгжилд МАН л хүргэсэндээ

Avatar

Нэргүй 2023-05-16 213.34.107.164

MAN-iig ustgahguigeer ju ch oorchilogdohgui.Mongoliin huuli huchin,shuuh toriin buh baiguullaguudad ajillagsad MANd bazuulaastai

Avatar

Нэргүй 2023-05-16 193.143.67.114

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрүүлнэ 2023-05-16 66.181.178.111

Хохино гэдэг юм үйл лайгаа эдлээд сонголтын төлөөсөө төл.Дэлхийд байхгүй102 жил болсон энхрий хайрт МАН шүтээд бишрээд 500 мянгаар амьдар. Чиний толгой дээр баагаад шээгээд байгаа хулгайч авилгач нартаа эрх мэдэл өг түүний төлөөсөө өөрөө төлнө.Шударга тавын Т.Аюурсайхан яаж даган баясаж өвлийн хүйтэнд талбай дээр жагсаж дэмжиж байлаа. Ёстой хохино

Avatar

Онч 2023-05-16 150.129.143.236

ХОХЬ НЬ гэж бичдэг шиг санагдаад байна. Янз бүрээр бичсэн зүйлс уншиж, харсаар аль нь зөв гэдгийг ялгахаа больцгоож байна даа бид.

Avatar

Нэргүй 2023-05-16 202.131.225.197

ene setguulch baruunii ul, bugsiig doloogoostoi nom sain unsh tuuhee sudla

Avatar

Бат инженер 2023-05-16 202.9.40.6

яг даа Монголчууд үнэн тэнэг

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.161.189

Дотаг ингэ тоглодоггүй байгаа шүү!

Avatar

Монгол хүн 2023-05-16 139.5.218.24

Чиний Элбэгдорж энэ улс орон, ард түмнийг ийм улны байтугай болтол нь дордуулсан хүмүүсийн толгойд нь бичигдэнэ Нарантөгсөө. Элбэгдорж та хоёр ард түмний санах ойг 10 н жилийн урдахийг мартсан гэж бодож байгаа бол эндүүрсэн байна. Чи авилгалын мөнгөөр цалинжаад, эзнийхээ шүлсээр савируулж байгаагаа эх оронч үзэл гэж ойлгож байна уу. Ард түмэн хэнд ямар дүн тавьхаа мэддэг болсон цаг, чиний эзэн эх орноо идсэн нүглээ үүрээд эрлэгийн өмнө очих цагт чи дэргэд нь шудрага бус эрлэгийн тухай бичээрэй.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.57.92.110

Юм л болвол хойд талын хар овоохой юу. Элбэгдорж энд ямарч хамаагүй. Чаддаг юм бол хийсэн хэргийг нь баримттай гаргаад ир. ЧадахгүЙ байж битгий ямарч баримтгүйгээр хамаагүй хүн гүтгээд бай. Хайрт МАНгасыг чинь муулчихсан чинь үхлээ юу. Муу МАНингийн өмхий б**с долоогч шивэр минь.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.57.92.110

МАН-ын үнэнийг дэлгэхээр барууны ул, б**с долоогч болдог юмуу. Хэн б**с долоогч гэдэг нь маш тодорхой байгаа биз дээ. МАНинг нь муулчихсан чинь боож үхлээ. Уурлаж байгаа хүмүүс бол жинхэнэ МАНингийн б**с долоогч, урвагч ояа троллууд юм. Монгол улсыг МАН ямар болгосныг бүгдээрээ харж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.10.20.218

Сонгууль дөхөөд баахан пропоганда яваад эхэлжээ МАН-г муу гэдгийг хүн бүр угаасаа мэднэ АН бас МАН-саа дутахгүй н**ш гэдгийг ч бас бүгд мэднэ. 1990 оны хувьсгалаар хараа хяналт суларсаныг далимдуулж хулгайч луйварчид төрд шургалж, төрд байсан хулгай ч луйварчид нь үнэн төрхөө ил болгож Монголынхоо байдаг бүх түхийн эд үйдвэр хөрөнгийг зарж идэж ууж баяжаад, банкуудаа хүртэл тонож дампууруулаад үүнд ямар ч хариуцлага тооцохгүй явж ирсэн нь өнөөгийн луйвар хулгай авилгал шүгэлсэн Монгол улс бүрджэ

Avatar

Нэргүй 2023-05-16 118.221.209.8

Хятдын нууц цагдаагийн байгууллага 21 улсад 48 цагдаагийн гаүар ажилладаг. Тэд нар голдуу дэлгүүр гуанз ажиллуулж цаана нь байдаг гэсэн мэдээ олон улсад мэдээлж байна монголчууд яагаад нуугаад байна?

Avatar

иргэн 2023-05-16 202.21.126.195

М.Энхболдыг хотын дарга байхад жинхэнэ бүтээн байгуулалт хийгдэж байсан үе шүү.Ингэж худлаа харлуулдагаа боль Оюунэрдэнэ Хүрэлсүх Учралаа.Та нарыг сураггүй байхад УБ хот барилга барих бүтээн байгуулалт хийгдэж эхлэсэн энэ бүтээн байгуулалтаар хотын зэрэгтэй яваа шүү.Харин сүүлийн үеийн засаг дарга нарын газар бол жинхэнэ хахуулын газар шүү.Шударга бай МАН-н сүүлийн үеийн дарангуйлагч нараа.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Мэ -гийхэн өоож үхэх нь дээ !

Avatar

МАН дарга Л.Оюунэрдэнэ ҮХНӨ эргүүлэн татаж ард түмнээ сонсож чадвал ялалт шүү 2023-05-16 66.181.178.111

МАН удирдлага эрх мэдэл бүхий улс төрч нар бодлогоо эргэн хараач ердөө мөнгө эрх мэдэлд толгой эргэжээ.Д.Амарбаясгалан енб дарга ард түмний дуу хоолойг гишгэж 2024 оны сонгуульд эрх мэдэл олж авахын тулд улайран дайрч байна

Avatar

зочин 2023-05-16 192.82.72.194

Энэ сэтгүүлч өөрийгөө их ухаантай, цэцэн цэлмэг гэж боддог юмаа даа. Хэний захиалгаар бичиж байгаагаа хэлчихгүй яагаав. Бусдыг муу хэлж өөрөө өөдлөнө гэж байдаггүй юм шүү.

Avatar

хэцүү ч юм даа 2023-05-16 66.181.185.235

үнэн л үгс бичсэн байна даа. үүнд нэг их эмзэгшээд яахав дээ. үнэн үгс хатуу л сонсогдож байгаа. Та бүү эмзэглээ. Бидний байж байгаа, байсан царай л энэ. Гэнэн тэнэг монголчууд шүү дээ бид. Тархийг маань угаахад их амархан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж