Төрийн банкнаас хүнсний болон хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл аваарай

Төрийн банкнаас хүнсний болон хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл аваарай

Төрийн банкнаас хүнсний болон хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл аваарай

Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна. Төрийн банк  тавдугаар сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт нийт 57 харилцагчид 1,2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа бол 159 харилцагчийн 11,9 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор судалж байгаа аж.

Харилцагч танд Хүнсний болон Хөдөө аж ахуйн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл хэрэгтэй бол Монгол улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны өөр ойр салбартаа хандан зээлээ судлуулах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-1881-с аваарай

Төрийн банк – Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-16 202.21.104.2

Банкны шаардлагаа сулруул. Сайн төсөл, ирээдүйтэй санал, санаачлагыг дэмжиж хөнгөлөлттэй зээлийг баруун солгойгүй олгох хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг амилна. Эс бөгөөс сүйрнэ.Одоо барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгөтэй хүн байхгүй, хоногийн хоолоо яая гэж байгаа. Жижиг АА, Өрхийн АА юу ч байсан дэмж. Хүн иддэг, уудаг, өмсдөг юу ч үйлдвэрлэж болно.Зүүн өмнөд Азийг хар. Айл болгон АА. эрхэл гэж шахдаг, хөнгөлөлттэй зээл тусламж өгдөг. Хятадыг хар. Ингэж л хөгжинө.Төрийн банк бодлогын зээл олгох

Avatar

Нэргүй 2023-05-16 202.131.244.210

Авахгүй дараа нь 77 дах гээд шорон ярина айж байна баталгаа алгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж