Java программчлалын олимпиад болж, аваргууд тодорлоо

Java программчлалын олимпиад болж, аваргууд тодорлоо

Java программчлалын олимпиад болж, аваргууд тодорлоо

Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн багш,  сурагч нарын дунд Java программчлалын хэлээр тавдугаар сарын 13-нд олимпиад зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус олимпиадын багш нарын төрөлд “Nest education” сургуулийн багш Д. Өсөхбаатар тэргүүн байр, “Сант” сургуулийн багш А.Батжаргал дэд байр, “Амжилт кибер” сургуулийн багш Ц.Ганхүү гуравдугаар байрт шалтгарав.

Сурагч нарын ангилалд Дархан хотын “Оюуны-Ирээдүй цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү тэргүүн байр, “Nest education” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт дэд байр, “Олонлог EXE” сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн гуравдугаар байрт тус тус орсон байна. Мөн 10 тусгай байрыг шалгарууллаа.

Энэхүү олимпиад нь улирал бүр мэдээлэл зүйн багш нар болон сурагчид гэсэн ангиллаар болох бөгөөд Java, Javascript, Python, C++ хэлнүүд дээр ээлжлэн явагдах юм. Дараагийн улирлын олимпиад  Python хэл дээр болох аж.

Цахиурын эринд бүхий л салбар, шинжлэх ухаанд мэдээлэл технологийн суурьтай мэргэжилтнүүдийн эрэлт өсч байна. Монгол Улс дижитал шилжилт бүрэн хийж дуусгахад 30,000 орчим IT-ийн инженер шаардлагатай гэж үздэг. Иймээс MLC Business School нь Болгарын SoftUni Global-тай хамтран 20,000 IT инженер бэлтгэх “20K Программист” хөтөлбөр санаачлан зохион байгуулж байна.

Сануулахад, тус олимпиадад нийт 36 ерөнхий боловсролын сургууль оролцсоны  14 нь улсын,  22 нь хувийн сургуулийн сурагчид оролцжээ. Долоогоос наймдугаар ангийн 12 сурагч, есөөс аравдугаар ангийн 16 сурагч, 11-12-р ангийн 37 сурагч тус тус оролцсон байна. Мөн 65 сурагчдаас 11 эмэгтэй сурагч тус олимпиадад оролцжээ.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж