Монголчуудыг "Цахим үндэстэн" болгох эрхэм уриалгыг дэвшүүлсэн шинэ хоёр яамны нэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Засгийн газраас 2022 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулган, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Н.Учрал нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон юм. Гэвч шинэ яамны сайд Н.Учрал үндсэн ажлаа хийхээс илүүтэй Засгийн газрын "Шилэн" ажиллагаагаар шоуддаг болов. Төрийн мэдээллийг ил болгож байна гэх боловч том албан тушаалтнуудынхаа газар авсан, хашаалсан зэрэг мэдээллийг тас нууж, харин золионд явбал ч яваг гэсэн хүмүүсийнхээ нэрийг зарлаж, ялгавартай хандахаа "Шилэн" ажиллагаа гэж нэрлэн, авлига хээл хахуультай тэмцэж байна гэж ярих нь хэр шударга вэ. Хуулиараа төрийн мэдээлэл олон нийтэд ил байх ёстой. Ил болгох нь төрийн бүх байгууллагуудын үүрэг. Хэнбугай ч дээрх мэдээлэл рүү нэвтрээд хэн хаана хэдий хэмжээний газар өмчилж, эзэмшиж байна вэ гэдэг мэдээллийг авах боломжтой байхаар төрийн мэдээлэл олон нийтэд ил байх ёстой. Гэвч МАН Засгийн эрх авснаас хойш төрийн бүх мэдээлэл, үйлчилгээ хаалттай болж, эцэстээ "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн бүх мэдээллийг ил болгож байгаа нэрийн дор долоо хоног бүр Н.Учрал сайд мэдээлэл хийж, улстөрждөг болов.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхэм зорилго нь "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа, холбоо мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлнэ" гэжээ.
Холбоотой мэдээ