"Баавгай болохсон" киноны бяцхан жүжигчид Каннын наадмыг зорилоо

"Баавгай болохсон" киноны бяцхан жүжигчид Каннын наадмыг зорилоо

"Баавгай болохсон" киноны бяцхан жүжигчид Каннын наадмыг зорилоо
"Баавгай болохсон" уран сайхны киноны баг өнөөдөр /2023.05.16/ Франц улсыг зорьж байна. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм.

Францын Каннын кино наадам тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд болно.

Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.13

Амжилт!!!

Avatar

ZOCHIN 2023-05-16 77.205.47.113

Mongoliin niigemd baigaa notstoi asuudliig xaruulsan kino buteejee Zaluu nairuulagch busguidee amjilt xusie

Avatar

Уншигч 2023-05-16 122.201.26.210

Баяр хүргэж амжилт хүсье ээ.

Avatar

Нэргүй 2023-05-16 202.21.113.82

Канн д тоогдоно гэдэг их хөдөлмөр орсон бүтээл хийжээ гэсэн үг, амжилт хүсье! Мундаг байна шүү

Avatar

irgen 2023-05-16 119.40.103.3

Momgoliin zovlont problem-iig gadaaduud sonirhoj baigaa l bhgui yu. Engiin saihan amidralaas zalhsan humuust manai problem medeej sonirholyoi sh dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж