81 насандаа дотуур хувцасны модель болов

81 насандаа дотуур хувцасны модель болов

81 насандаа дотуур хувцасны модель болов

АНУ-ын зохиолч, бизнес эрхлэгч Марта Стьюарт 81 насандаа дотуур хувцасны зураг авалтад оров. Тэрбээр "Sports Illustrated Swimsuit" сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудаснаа зургаа авхуулсан хамгийн ахмад настай модель болж байна. 

Марта Стьюарт "Өнөөдөр" шоунд оролцохдоо энэ талаараа ярьжээ. "Надад энэ зураг таалагдаж байна. Энэ сэтгүүлийн нүүрэнд миний зураг гарна гэдгийг сонсоод би "Өө, болж байна. Спорт дотуур хувцасны сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн ахмад настай хүн болох юм байна" гэж бодсон. Би насны талаар нэг их боддоггүй. Гэхдээ энэ бол түүхэн үйл явдал" гэж тэр ярьжээ.

Зураг авалтыг Доминиканы бүгд найрамдах улсад хийсэн бөгөөд Стьюарт нийт арван дүрд зургаа авхуулжээ. Марта Стьюарт 15 настайгаасаа л загвар өмсөж эхэлсэн. Тэрбээр Уолл Стрийтийн хөрөнгийн биржийн брокер, нийтийн хоолны бизнес эрхлэгч, медиа компанийн захирал зэрэг олон салбарт өөрийгөө сорьсон хүн юм. Сүүлийн үед цахим сүлжээнд түүний зургууд олны талархлыг ихээхэн хүлээх болсон. Ялангуяа 2020 онд усан санд авхуулсан зураг нь хамгийн их анхаарал татжээ. 

"Sports Illustrated Swimsuit" сэтгүүл Марта Стьюартыг "домог" гэж тодорхойлсон байна. "Домог гэж бид үүнийг л хэлээд байсан юм" гэж сэтгүүлийн редакци албан ёсны твиттер хаягаараа жиргэжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

даваа 2023-05-16 202.21.119.98

яг үнэн

Avatar

Нэргүй 2023-05-16 43.228.130.118

Зөв хооллот, Тогтмол дасгал хөдөлгөөн, Зөв амралт + Өөдрөг байдал = Сайхан өтлөлт
Энэ 81-тэй хатагтай ямар гоё өнгөлөг, эрүүл, залуу, халуухан харагдаж байнаа

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

бие эрүүл бол сайхан харагддаг. заавал дандаа дасгал тусгай хоол гэдэггүй хорио цээр байхгүй. м**м хэт унжуу байна. за настай хүн аргагүй. ким кардашиан урт урт наалтаар хөхөө дээш нь өргөөд мөрөө давуулаад дал хүртэлээ наачдаг зураг нь нетэд бий. америкийн наадаг наалт биений өнгөтэй урт урт өргөн туузан. энэ эмээ мэддэггүй болтой. хөхний даруулга зүүгээгүй үед хэрэглэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

body tape kardashian

Avatar

иргэн.. 2023-05-16 202.21.108.15

Монгол хүүхнүүд… авгай нар .АЛТ ..МӨНГӨ зүүж АЛЦАГНАСАНААС биеэ угааж …өмдөө угааж сурах …ХООЛ …оо тааруулж идэхгүй ….хэт өөхлөг…..байх нь эвгүй үнэрийн эх үүсвэр…ТРИХОМОНАДын үнэр… өвчлөлийг цагийн хүрдээр сануулж байхад гэмгүй байх өө…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж