АНУ-ын зохиолч, бизнес эрхлэгч Марта Стьюарт 81 насандаа дотуур хувцасны зураг авалтад оров. Тэрбээр "Sports Illustrated Swimsuit" сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудаснаа зургаа авхуулсан хамгийн ахмад настай модель болж байна.
Марта Стьюарт "Өнөөдөр" шоунд оролцохдоо энэ талаараа ярьжээ. "Надад энэ зураг таалагдаж байна. Энэ сэтгүүлийн нүүрэнд миний зураг гарна гэдгийг сонсоод би "Өө, болж байна. Спорт дотуур хувцасны сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн ахмад настай хүн болох юм байна" гэж бодсон. Би насны талаар нэг их боддоггүй. Гэхдээ энэ бол түүхэн үйл явдал" гэж тэр ярьжээ.
Зураг авалтыг Доминиканы бүгд найрамдах улсад хийсэн бөгөөд Стьюарт нийт арван дүрд зургаа авхуулжээ. Марта Стьюарт 15 настайгаасаа л загвар өмсөж эхэлсэн. Тэрбээр Уолл Стрийтийн хөрөнгийн биржийн брокер, нийтийн хоолны бизнес эрхлэгч, медиа компанийн захирал зэрэг олон салбарт өөрийгөө сорьсон хүн юм. Сүүлийн үед цахим сүлжээнд түүний зургууд олны талархлыг ихээхэн хүлээх болсон. Ялангуяа 2020 онд усан санд авхуулсан зураг нь хамгийн их анхаарал татжээ.
"Sports Illustrated Swimsuit" сэтгүүл Марта Стьюартыг "домог" гэж тодорхойлсон байна. "Домог гэж бид үүнийг л хэлээд байсан юм" гэж сэтгүүлийн редакци албан ёсны твиттер хаягаараа жиргэжээ.
Эх сурвалж: CNN