НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

НҮБ-ын цагаачлалын байгууллагын даргаар АНУ-ын иргэн Эми Пөүп ажиллахаар сонгогджээ. Тэрбээр Олон улсын цагаачлалын байгууллагыг даргалах анхны эмэгтэй гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Түүний ялалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргааны хүчтэй дэмжлэг нөлөөлжээ.

Өдгөө 49 настай Эми Пөүп ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн таван жилийн хугацаанд тус байгууллагыг тэргүүлж ажиллах юм. Тэрбээр прокурор мэргэжилтэй бөгөөд Жо Байдены цагаачлалын хэрэг хариуцсан зөвлөхөөр ажилладаг байжээ.  Түүний өрсөлдөгч Европын холбооны нэр дэвшигч, Португалын иргэн Антонио Виторино нь улиран сонгогдохыг хичээсэн боловч 98/67 гишүүний саналаар ялагдсан байна.

Ийнхүү НҮБ-ын харъяа олон байгууллагын удирдлагыг америкчууд гартаа аваад байна. Тухайлбал, сүүлийн хэдэн сард Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны холбоо зэрэг байгууллагын тэргүүнээр АНУ-ын төлөөлөгчид ажиллах болж, удирдах эрх мэдэл европчуудаас америкчууд руу шилжив. 

Олон улсын цагаачлалын байгууллага 72 жилийн өмнө байгуулагдсанаас хойш 10 ерөнхий нарийн бичиг даргалсны найм нь америкчууд байжээ. Тус байгууллагын салбар 171 оронд байрладаг бөгөөд 19 мянган алба хаагч ажилладаг.

НҮБ-ын цагаачлалын байгууллага нь Газар дундын тэнгисээр дамжин Хойд Африкаас Европт ирэх үхлийн аюулт цагаачлалын урсгалыг зохицуулж чадахгүй байгаадаа шүүмжлэл хүлээдэг. Мөн тус байгууллагын зарим үйл ажиллагаа нь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагтай давхцдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-16 38.42.106.107

нүб угаасаа л анугийнхшт

Avatar

батаа 2023-05-16 202.9.40.9

Бид аюулгүй байдлаа НҮБ-д найдаад бгаа, тэгэхээр цаад эзэнтэй нь холбоотой байхгүй бол явахгүй нээ.

Avatar

Ardchilal 2023-05-16 172.59.184.108

zoriud hileen neen 8 say huuhduud alga boljee Biden chutguriin eyd Ukraine d ooon 100 1000 otos undesten huuhduudiig Ukraine gar huluud eere damjuulan alga bolj baisan ed erhtenii zolios bolj ba

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.71.97

Угаасаа л хамгийн их татвар төлдөг, өөрийнхээ нийслэлд байлгадаг, 800 гаруй цэргийн баазыг дэлхийн өнцөг булан бүрт байрлуулсан, таалагдахгүй бол ямарч орны төр засгийг сольдог, европ, япон гээд шуумар банди нартай улс аль хэдийн НҮБ-ийн далд эзэн болсон.

Avatar

Нэргүй 2023-05-16 216.38.195.74

i

Avatar

Нэргүй 2023-05-16 216.38.195.74

#;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж