НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

НҮБ: Удирдах эрх мэдэл америкчууд руу шилжиж байна

НҮБ-ын цагаачлалын байгууллагын даргаар АНУ-ын иргэн Эми Пөүп ажиллахаар сонгогджээ. Тэрбээр Олон улсын цагаачлалын байгууллагыг даргалах анхны эмэгтэй гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Түүний ялалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргааны хүчтэй дэмжлэг нөлөөлжээ.

Өдгөө 49 настай Эми Пөүп ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн таван жилийн хугацаанд тус байгууллагыг тэргүүлж ажиллах юм. Тэрбээр прокурор мэргэжилтэй бөгөөд Жо Байдены цагаачлалын хэрэг хариуцсан зөвлөхөөр ажилладаг байжээ.  Түүний өрсөлдөгч Европын холбооны нэр дэвшигч, Португалын иргэн Антонио Виторино нь улиран сонгогдохыг хичээсэн боловч 98/67 гишүүний саналаар ялагдсан байна.

Ийнхүү НҮБ-ын харъяа олон байгууллагын удирдлагыг америкчууд гартаа аваад байна. Тухайлбал, сүүлийн хэдэн сард Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны холбоо зэрэг байгууллагын тэргүүнээр АНУ-ын төлөөлөгчид ажиллах болж, удирдах эрх мэдэл европчуудаас америкчууд руу шилжив. 

Олон улсын цагаачлалын байгууллага 72 жилийн өмнө байгуулагдсанаас хойш 10 ерөнхий нарийн бичиг даргалсны найм нь америкчууд байжээ. Тус байгууллагын салбар 171 оронд байрладаг бөгөөд 19 мянган алба хаагч ажилладаг.

НҮБ-ын цагаачлалын байгууллага нь Газар дундын тэнгисээр дамжин Хойд Африкаас Европт ирэх үхлийн аюулт цагаачлалын урсгалыг зохицуулж чадахгүй байгаадаа шүүмжлэл хүлээдэг. Мөн тус байгууллагын зарим үйл ажиллагаа нь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагтай давхцдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж