Жилд 30 гаруй сая жуулчин ирж худалдаа наймаа өрнөдөг Италийн Венец хотыг 6 дахин жижигрүүлсэн хувилбар, Монгол дахь LITTLE VENICE их дэлгүүрт дотоод гадаадын олон компани нэгдэж 2 давхар интерьертэй талбайд үйлчилгээ үзүүлнэ.
Дэлгүүр нь нийт 11’000мкв талбайд байрших 120 гаруй жижиг дэлгүүрүүдээс бүрдэх бөгөөд Венец хотын алдарт сувгуудаар дэлгүүр хоорондын гудам талбайг нэрлэж, зохиомжлон тохижуулсан, эртний орд харш, түүхэн архитектурыг харуулсан онцгой шийдэлтэй.
Монгол дахь Венец гэх Little Venice их дэлгүүр нь уран баримал, загварын чиг хандлагыг үйлчилгээний стандарттай хослуулсан томоохон бүтээн байгуулалт тул иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахаас гадна худалдааны зах зээлийн эцэг болсон Италийн түүхэн дурсгалтай танилцаж Венецэд очсон мэт мэдрэмжийг бүрэн авах болно.
Монгол улсад цоо шинэ шийдлээр бүтээгдэж буй Little Venice их дэлгүүрт брэндээрээ нэгдэх боломжийг бүү алдаарай.
зочин 2023-05-16 202.21.100.210
Нээх их мөнгөтэй хүн болж харагдах гэж хүүхэн дагуулж рекламддаг газар болох вийдээ.
зочин 2023-05-16 64.119.24.56
Их л цөөхөн үйлчлүүлэгчидтэй дэлгүүр байхаар төсөөлөгдөж байна даа
Зочин 2023-05-16 66.181.181.84
гаднаа гяланцаг. гаднаас хэдэн оросууд л ирэхээр байна. юун сүртэй.
МОНГОЛД 2023-05-16 203.98.76.4
МАНАЙ МОНГОЛД ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛ АРАЙ Л ИХҮҮ ???? БАЯН ХООСНЫ ЯЛГАА ИХ БАЙНА…..АЖИЛЧИДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ….КОМПАНИУД ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИА МӨРДӨХГҮЙ БАЙНА
ЗОЧИН 2023-05-16 139.5.218.67
УДАХГҮЙ ТОМ ХЯМРАЛ НҮҮРЛЭНЭЭ. БАЯН ХООСНЫ ЯЛГАА ХОЁР ТУЙЛ БОЛЧИХЛОО. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ АЛГА. ГАДААДЫН БАРААГААР ДҮҮРЛЭЭ.
Зочин 2023-05-16 202.21.124.131
kkk arai doromj hiij baih shigee ter us dalai ni haana baina
ЗОЧИН 2023-05-16 139.5.218.67
ГОЛ НЬ МАРКЕТИНГ ЮМ ДӨ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР УС БАЙХГҮЙ. ХЭДЭН СОНГОДОГ БАРИЛГИЙН ХИЙЦ ОРУУЛНА. ТЭГЭЭД ГОЁО НЭР ӨГНӨ. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ МАШ ИХ БОЛЖ БАЙНА. ҮҮНИЙ ҮР ДҮНД ТӨГРӨГ МААНЬ УЛАМ ЦААС БОЛНО. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ХӨГЖИХГҮЙ БАЙНА. ГАДААДЫН БАРААГААР ДҮҮРЛЭЭ. ЕР НЬ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН КЛОНИ БОЛЧИХСОН УЛС.