Жилд 30 гаруй сая жуулчин ирж худалдаа наймаа өрнөдөг Италийн Венец хотыг 6 дахин жижигрүүлсэн хувилбар, Монгол дахь LITTLE VENICE их дэлгүүрт дотоод гадаадын олон компани нэгдэж 2 давхар интерьертэй талбайд үйлчилгээ үзүүлнэ.
Дэлгүүр нь нийт 11’000мкв талбайд байрших 120 гаруй жижиг дэлгүүрүүдээс бүрдэх бөгөөд Венец хотын алдарт сувгуудаар дэлгүүр хоорондын гудам талбайг нэрлэж, зохиомжлон тохижуулсан, эртний орд харш, түүхэн архитектурыг харуулсан онцгой шийдэлтэй.
Монгол дахь Венец гэх Little Venice их дэлгүүр нь уран баримал, загварын чиг хандлагыг үйлчилгээний стандарттай хослуулсан томоохон бүтээн байгуулалт тул иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахаас гадна худалдааны зах зээлийн эцэг болсон Италийн түүхэн дурсгалтай танилцаж Венецэд очсон мэт мэдрэмжийг бүрэн авах болно.
Монгол улсад цоо шинэ шийдлээр бүтээгдэж буй Little Venice их дэлгүүрт брэндээрээ нэгдэх боломжийг бүү алдаарай.
Холбоотой мэдээ