Технологийн шинэчлэл биднийг ирээдүйд хөтөлнө

Технологийн шинэчлэл биднийг ирээдүйд хөтөлнө

Технологийн шинэчлэл биднийг ирээдүйд хөтөлнө

Цэнхэр гаригийн техник, технологийн хөгжлийг хүний настай харьцуулбал одоо бид дөнгөж хөлд орж, гариг эрхэс, байгалийн шинжлэх ухааны А үсэгтэй танилцаж байна. 21 дүгээр зуун гараад дөнгөж 23 дахь жил гарч байхад юмсын интернет, хиймэл оюун ухаан, робот, их өгөгдөл, машин сургалт гээд хагас зууны өмнө зөгнөл, зохиол мэт байсан технологиуд өдгөө өдөр тутмын амьдралд хэдийнэ нэвтэрчээ.

Арав гаруйхан жилийн өмнө бид өргөн нэвтрүүлгийн цөөхөн сувгийг л үзэж, тв-ээр хэдэн цагт ямар хөтөлбөр гарна түүнд “захирагдан” үздэг байсан бол “IPTV” нэвтэрсэнээр хэрэглээ, сонирхол цаг хугацаандаа тааруулан зөвхөн зурагтаар зөгнөн хардаг байсан хүссэн хөтөлбөрөө сонгож, ухрааж, нөхөж үзэх гээд эргээд бид зурагтаа “захирдаг” болжээ.

Энэ нь цаг ямагт сайжран хөгжиж байсан ТВ-ийн систем хөгжлийн үр дүн.  Тасралтгүй сайжирч ирсэн систем, түүнийг дамжуулж буй төхөөрөмжүүдийн хөгжлийн ач гавъяа гэж хэлж болно. Тухайн системийг бүрэн хүчин чадлаар ашиглаж мэдрэхийн тулд түүнийг дагаж гарсан дэвшилтэт технологиудыг ч мөн бид хэрэглээндээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсаар байна.

Жишээ нь аналог системийн үед бид хар цагаан дүрсийг, том зузаан зурагтаар үздэг байсан бол тоон технологид шилжснээр өндөр нягтаршил, дуу дүрсний чанартай үзэх боломжтой болсон билээ. Харин эдгээр сайжруулалтыг  хүмүүст мэдрүүлж, хүргэхийн тулд түүнийг дамжуулагч телевизийн хэлбэр хэмжээ, нягтаршил, өнгөний ялгарал, дуу дамжуулагч хүртэл хувьсан сайжирсан юм.

Дээрх хувьслаас бид тухайн технологи, системийн давуу талуудыг мэдрүүлэхээр дамжуулах төхөөрөмжүүд нь ч мөн шинэчлэгдэн сайжирсаар байгааг харж болно

Тухайлбал Аpple компанийн хамгийн сүүлийн iPhone 14 утас нь 16 жилийн турш сайжрууланы дүнд бий болсон iOS 16.4 үйлдлийн системээр ажилладаг тул хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээтэй хослон ажиллах боломжтой. Тэгвэл бид Apple-ийн арай өмнөх үеийн iPhone 6, 7 гэх мэт утсанд 5G технологийг ашиглах нь битгий хэл тухайн загварын утсыг үйлдвэрлэгч компанийн сайжруулсан iOS 16.4 үйлдлийн системийг ч суулгах боломжгүй, хүчин чадал нь хүрэлцэхгүйтэй адил.

Мэдээж төгс систем, төгс технологи гэж үгүй. Тасралтгүй оролдлого, сайжруулалт, шинэчлэлтээр бий болдог.

Эцэст нь техник, технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа учир бидний одоо хэрэглэж, эдэлж буй бүхэн цаг хугацааны эрхэнд хоцрогдож,  зарим нь шинэчлэгдэн сайжирч дараагийн загварууд нь гардаг бол зарим нь хэрэгцээ шаардлага хангахаа больж, хэрэглээнээс бүр мөсөн гаран мартагдана.

Тиймээс бид ч гэсэн цаг үеэсээ хоцрохгүй, орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд  алхам бүртээ технологийн шинэчлэлийг сонирхон, шинэ төхөөрөмжүүдийг хэрэглээндээ нэвтрүүлж, түүнд дасан зохицож, суралцдаг, тасралтгүгй хөгждөг байх шаардлага тулгарсаар байна.

Шинэчлэлийг хүлээн зөвшөөрч, технологийн давуу байдлыг мэдрэх үү, эсвэл өнгөрсөндөө ирээдүйг хараад суух уу? Таны сонголт.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-16 64.119.26.203

dahiad 1 tuhuurumjuu 250k aar hucheer shahah n dee. huuchin tuhuurumjuudiig ashiglaltaas hasaad.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.71.97

Хиймэл оюун ухааны хөгжил 2050 он гэхэд бүтээсэн хүнээ алж устгах хэмжээнд хүрнэ гэж олон орны хиймэл оюун ухаанаар ажилласан эрдэмтэд үзж байна. Жишээлбэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн сайн арга бол хүн төрөлхтнийг устгах гэсэн дүгнэлтэд роботууд хүрэх юм бол асар хүчтэй ухаалаг машинуудыг хүн дийлэхгүй. Тогийг нь таслая гэсэн ч одоо эрчим хүчний эх үүсвэрүүд автомат удирдлагатай болж байгаа үед, тэгээд хүмүүс бие биенээ үзэн ядаж байгаа энэ үед бүрч аюултай болно

Avatar

иргэн 2023-05-16 202.180.218.202

Дэлхий дулаараад байгаль орчин сүйдэхээр та нар хүссэн хүсээгүй Хүй нэгдлээсээ ч долоон дор амьдардаг болноооо хахаха

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.65.61

Юнивишны реклам нтр гээд нэр усыг нь тодорхой бичээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж