Шархалсан зүрхийг март

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Шархалсан зүрхийг март

Уншигчын асуулт:

Сайн байна уу, доктор Love

Би жирийн  нэг инженер залуу.  Нэгэн сайхан бүсгүйтэй  танилцаад удаагүй.  Бид болзоонд явж, хамт байхдаа зугаатай байдаг.  Гэхдээ бүсгүй маань бүтэлгүй дурлалын гүн шархтай. Хэдийгээр бид биенийхээ тухай илүү ихийг мэдэж, дотносохыг хүсч байгаа ч түүний сэтгэлийн мухарт өөр хүн байгаа нь надад саад болж байна. Тэр намайг сайхан залуу гэдэг ч хуучин найз залуугаа хэнтэй ч зүйрлэшгүй гэж хэлдэг. Бас өөр хэнийг ч түүнийгээ хайрлаж байсан шиг хайрлаж чадахгүй гэсэн. Ингэж хэлэх үед нь би түүнийг тэврээд хамтдаа байвал бүх зүйл болно гэж хэлсэн юм. Бид уулзаад найман сар болж байгаа ч энэ харилцаагаа юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Харин  бид улам дотно болсон гэдгийг л хэлж чадна. Би түүнтэй гэрлэмээр байна. Тэр ч бас ингэж бодож байгаа.  Гэхдээ би өөрийгөө түүний хувьд номер нэг гэдгийг мэдэхээс нааш гэрлэж чадахгүй. Хэн ч над шиг байдалд орж байгаагүй байх. Би яавал  дээр вэ?

Доктор  Love-ын хариулт:

Ганц хоёр удаа болзоод та ямар ч эмэгтэйг таньж чадахгүй.

Тэр таных болохгүй

Хэрэв тэр хуучин найз залуугаасаа өөр хэнийг ч хайрлаж чадахгүй гэж хэлж байгаа бол тэр таных болохгүй. Тэр зүрхийг нь шархлуулсан хүнээ мартаж чадахгүй. Танд гэж хэлэхэд хуучин найз залуу, экс нөхөртэй бүсгүйтэй орооцолдоод амжилт олохгүй. Яагаад гэвэл хуучин найз залуу нь  та хоёрын дэргэд өрөөнд чинь хамт байгаагаас ялгаагүй.  Энэ бол тэр бүх амьдралынхаа туршид түүндээ хайртай байж, та үүнийг нь хөндлөнгөөс харж  амьдарна гэсэн үг. Та хоёр бие биенийхээ тухай илүү ихийг мэдэж, улам дотносож байгаа ч энэ харилцаагаа юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна гэдэг бол дотно харьцаа биш. Энэ бол зөвхөн таны л бодол.  Хэн нэгнийг сэтгэлдээ хадгалсаар яваа бүсгүйтэй гэрлэнэ гэдэг ухаалаг санаа биш. Тэр тантай гэрлэх бодолтой байгаа нь танаас илүү ухаалаг гэдгийг харуулж байна.

Түүний хувьд номер нэг хүн нь хуучин найз залуу нь. Хэзээд ийм байх болно. Харин та хэн нэгний сүүдэр дор амьдрахыг хүснэ гэж үү?
 
О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж