“Бэрэн” чинь Засгийн газрын тогтоолтой заавал дэмж гэдэг шахалт ирж байсан

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Live“Бэрэн” чинь Засгийн газрын тогтоолтой заавал дэмж гэдэг шахалт ирж байсан

“Бэрэн” чинь Засгийн газрын тогтоолтой заавал дэмж гэдэг шахалт ирж байсан
17 : 25
2023-5-16

Энэ төслийг заавал санхүүжүүлэх ёстой гэж Н.Мөнхбатаас шахалт ирж байсан

Шүүгдэгч Б.Будхүү нотлох баримт шинжлэн судлуулахдаа дараах гэрчийн мэдүүлгийг уншиж танилцуулав. Тэрбээр “Яллагдагчаар өгсөн мэдүүлгийн хэсгээс уншсан. Бүхэлд нь шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Тухайлбал, “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас албан бусаар ууртайгаар надад болон Зээлийн хорооны гишүүдэд хэлж “Та нар УИХ-ын болон Засгийн газрын тогтоолтой төслийг санхүүжүүлэхгүй юм бол өөр юу санхүүжүүлэх юм гээд байгаа юм гэж уурлаж байхад хариултад “Ер нь “Бэрэн” гэлтгүй тиймэрхүү яриа ойр ойрхон гардаг байсан. Н.Мөнхбат захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад чи бол хуулийн хүн наад “Бэрэн”-гийн төсөл чинь Засгийн газрын тогтоолтой төсөл, энэ төсөл эрсдэлтэй байна уу эрсдэлгүй байна уу гэдэг нь чиний асуудал биш чи зүгээр хууль зүйн талаас нь дүгнэлтээ гаргахад болно гэж хэлж байсан. Мөн нэмж хэлэхэд би хууль бус ямар  ч үйлдэл хийгээгүй, албан тушаалын эрх мэдлээ урвуулах эрх мэдэл байхгүй, Бэрэн-д зээл өгье гэж дайрч чичрэх ямар ч үйлдэл гаргаагүй. Харин дээд шатанд удирдлагын нөлөөнд автаж айж сандарч явсан.

Мөн 401 дүгээр хавтасны 62-64 дүгээр хуудаст гэрчээр байцаагдахдаа миний өгсөн мэдүүлэг байгаа. “Эдгээр эрсдэлийг тухайн үед цээжээр уншиж танилцуулж байсан эсэхийг мэдэхгүй байна.

Энэ төслийг заавал санхүүжүүлэх ёстой гэж Н.Мөнхбатаас албан бусаар шахалт ирж байсан. "Хэрэв хуулийн хүн татгалзвал бид нар зөрчил гэж харагдана. Бусад эрсдэл бол зөрчил биш шүү" гэж уурлаж хэлдэг байсан гэсэн мэдүүлэг байна.

Тухайн үеийн Хөгжлийн банкны зээлийн газрын захирал Г.Одонтуул нь тогтоолтой зээлийг хууль зүйн асуудалгүй бол дэмжээч ээ гэж Н.Мөнхбат захирлын хэлснийг давтдаг байсан гэх гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлуулж байна” гэв.

16 : 25
2023-5-16

Зээл олголтоос татгалзаж байсныг санахгүй байна

Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч нотлох баримт танилцуулж байна. Тухайлбал, “ТУЗ яг ямар тохиолдолд зээл гаргаж, ямар тохиолдолд зээл олгохоос татгалзах шийдвэр гаргадаг талаар ярина уу” гэх асуултад хариулахдаа “Намайг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байх үед ТУЗ зээл олголтоос татгалзаж байхыг санахгүй байна. Би хувьдаа санал гаргахдаа Зээлийн хорооны дүгнэлт ямар байдлаар гарсан юм эрсдэлийн болон, хуулийн дүгнэлт, хөрөнгө удирдлагын газар гарсан эсэх, бусад дүгнэлтүүдэд гарсан шаардлага нөхцөл биелэх боломжтой эсэх мөн ТУЗ-ийн хуралд оролцож буй Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд эсрэг буюу зээл олгохоос татгалзсан санал гаргаж байгаагаас харж байгаад өөрийн дотоод итгэл үнэмшлээр саналаа өгдөг байсан. Гэхдээ Хөгжлийн банкны гол үйл ажиллагаа нь зээл олгох. Тэгэхээр, Хөгжлийн банкны бүтэн баг ажиллаад, мэргэжлийн дүгнэлтээ гаргаад ТУЗ-ийн хуралд зээлийн материалаа оруулаад ирж байгаа нь шаардлага хангасан зээлийн материал байгаа. ТУЗ бол Зээлийн хорооноос гаргасан шийдвэрийг албажуулж байгаа хэрэг. Мэдээж илт зөрчилтэй жишээ нь Зээлийн хорооны гишүүд өөрсдөө зээл олгохыг зөвшөөрсөн дэмжсэн атлаа ТУЗ-ийн хуралд аль нэг захирал нь асуудалтай, ийм зээл олгохгүй гэж яриад байвал ТУЗ зээл олгохоос татгалзана” гэсэн мэдүүлгийг өгчээ. 

16 : 05
2023-5-16

Н.Мөнхбат нь халах, солих асуудлыг дангаараа шийддэггүй

Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч “405 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудасны ар талд “Олонхын шийдвэрээ дагаад зээл олгох асуудлыг ТУЗ-д танилцуулах асуудалд дэмжиж гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлгийг 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр өгсөн байдаг. Тухайлбал, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагаар шийдвэрлэнэ гэж 310 дугаар хавтаст хэргийн 51-62 дугаар хуудсанд, 2013 оны есдүгээр сарын 27-ны өдрийн А 127 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд “ажилд авах саналыг хяналт захиргааны газрын гүйцэтгэх удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ. Ажилд томилох шийдвэр нь гүйцэтгэх захирлын тушаал байна, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа гүйцэтгэх захирал тушаал гаргаж шийдвэрлэнэ” гэдэг. Энийг яагаад уншаад байна уу гэхээр “намайг ажлаас хална гэж яриад байдаг. Гэтэл Н.Мөнхбат нь халах, солих асуудлыг хамтын шийдвэрээр шийдвэрлэдэг гэдэг нь журамд тодорхой байдаг” гэлээ.

 

15 : 14
2023-5-16

Шүүх хурал: Б.Дашзэвэгийг найман жилийн дараа яллагдагчаар татсан

Б.Дашзэвэг, С.Магнайсүрэн нарын өмгөөлөгч Базаррагчаа “365 дугаар хавтаст хэргийн нэг дэх талд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 0404 дугаартай гүйцэтгэх ажлын хэлтсийн тоот авагдсан байгаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүд, зээлийн хорооны гишүүд, Бэрэн группын барилгын арматурын үйлдвэрт зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зээл олгосон байна. Бэрэн компани авсан зээлийн төлөлт муу Хөгжлийн банкинд хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр гүйцэтгэх ажлын хэлтсийн ажилтан н.Дөлгөөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тогтоол гаргасан.  Хэрвээ гүйцэтгэх ажлын үүсгүүлэн шалгах саналын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол 2018 онд зээл гарахгүй үйлдэл таслан зогсоогдох боломжтой байжээ. Засгийн газрын тогтоолын хоёр дахь заалтад Уул уурхайн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай гэж байгаа юм. Тогтоолын хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авсан нь харагдахгүй байгаа учраас ямар ч байсан энэ хүмүүст авахыг даалгасан байна шүү гэсэн нотлох баримт байна.

Б.Дашзэвэг нь Хөгжлийн банкны хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байхдаа гээд гэмт хэрэг үйлдэх хугацааг зээлийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдсан зээлийн хорооны гишүүнээр орж ажиллахдаа найман жилийн дараа яллагдагчаар татагдсан. Энэ үед яллагдагчаар татах хугацаа дууссан, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа дууссан нөхцөл байдалтай байжээ" гэлээ. 

Түүнчлэн С.Магнайсүрэнгийн мэдүүлгийг танилцуулав. Тухайлбал “Бэрэн” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 8-ны өдрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийг олгох шийдвэрийг гаргахдаа тухай аж ахуй нэгж шаардлагыг бүрэн хангасан уу? Гэсэн асуултад “Ер нь Бэрэнгийн төсөл 90 гаруй хувьтай хийгдсэн орох болчихсон жоохон мөнгө өгчих юм бол үйлдвэр нь бүрэн ашиглалтад орох гээд байна гэсэн яриа манай яаманд явж байсан. Б.Мөнхтөр энэ талаар өөрөө танилцуулга хийж байсан. Тэр битгий хэл 2018 онд багтаж бүрэн ашиглалтад оруулна гэж танилцуулга хийж байсан. Би өөрийнхөө мэргэжлийн хүмүүсийг явуулж үзүүлж байсан. Тэгэхэд орох болчихсон ийм үйлдвэр байна гэж надад танилцуулж байсан. Ер нь санхүүжилтийн асуудлыг шийдэх юм бол бүрэн ашиглалтад орох юм байна гэсэн яриа манай яаманд явж байсан. Тэгээд тэр ойлголтоор дэмжсэн санал өгсөн. Тэрнээс биш зураг төсөл, ТЭЗҮ, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Эрчим хүчний яам судлах боломжгүй. Хэрвээ судлах бол мэргэжлийн хүмүүсийн хийх ажил болно. 

БэрэнХХК-ийн арматур, үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжих болоогүй, дуусаагүй байгаа нь мөрдөн шалгалтын ажиллагаанд тогтоогдсон. Та дээрх шаардлагыг хангаагүй байсан уу гэсэн асуултад хариулахдаа “Тэрийг ТУЗ мэдэх боломжгүй л дээ. Учир нь Хөгжлийн банкны мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, удирдлагын газар, эрсдэлийн газар чиг үүргээр судлаад болж байна гэсэн тохиолдолд зээлийн хороогоор орж тэрний дараагаар ТУЗ-өөр орж байгаа. Тэгэхээр дээрх байгууллагууд бүрэн чиг үүргээр судлаад оруулж байгаа учраас шаардлага хангахгүй зээл болж олж ирэхгүй шүү дээ.

Миний санаж байгаагаар зээлийг оруулж ирсэн ажлын хэсгийнхэн оруулж ирсэн зээлээ хамгаалаад гардаг байсан. Маш сайн судалсан гэдэг тайлбар өгдөг байсан.

Миний хэлсэн үнэн зөв. Монголд ийм том үйлдвэр ашиглалтад орж Засгийн газрын зорилтууд шийдэгдээд манай салбарт эрс өөрчлөлт орно” гэсэн мэдүүлэг өгчээ.

 

12 : 18
2023-5-16

"Бэрэн" ХХК авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийсэн гэв

“Бэрэн” группын өмгөөлөгч:

-“Бэрэн-ийн” зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судаллаа. Эцэст нь хэлэхэд Хөгжлийн банкнаас авсан зээл бүтээн байгуулалт болсон гэдгийг нотлон харууллаа гэв. “Бэрэн групп”-тэй холбоотой яллагдагчаар татагдсан хэргийн оролцогчид нотлон баримт судлуулах хүсэлтээ өгч байна.

 

10 : 17
2023-5-16

Шүүх хуралдаан үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 22 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Бэрэн групп" ХХК-ийн гурван зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

"Бэрэн" ХХК-ийн зүгээс нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Хавтаст хэргийн 375, 40 дүгээр хуудас:

-Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр жилд 200 мянган тонн олон улсын стандарт хангасан гангын үйлдвэр гэсэн материал байна. Нийт ган төмөрлөгийн импорт 2013 онд 480 тонн 2014 онд 504 тонн 2015 онд 365 тонн ганг Монгол Улс импортолсон. Энэ үнийн дүнгээр бол 2013 онд 399 сая ам.доллар, 2014 онд 398 ам.доллар 2015 онд 228 сая ам.доллар. Монгол Улсын нийт хэрэглээ бол 2015 оны байдлаар 340 тонн, дотоодын хэрэглээний ган төмрийн эзлэх хувь барилгын ган төмөр материал 90 хувь бусад нь 10 хувь байсан. Энэ бол гааль, ҮСХ-ийн мэдээ юм. Барилгын ган төмрийн үйлдвэрлэл дотоодын эзлэх хувь, үйлдвэрлэл 6 хувь 20 тонн, импорт 94 хувь 2014 онд 398 сая ам.доллар, 2015 онд 229 сая ам.долларыг Монгол Улс гадагшаа алджээ. Зах зээлийн төлөв Монгол Улс нэг хүнд ногдох хэрэглээ 111 кг, дэлхийн дундаж хэрэглээ 330-360 кг нэг хүнд.

Өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээ 620 кг, ирээдүйн өсөх хэрэглээ нэг сая тонн. Нэг тонн ган төмрийн бүтээгдэхүүний үнийн төлөв 2010 онд 646 ам.доллар, 2014 онд 570, 2018 онд 430, 2019 онд 425 гэсэн нь эдийн засгийн үзүүлэлт байна. Түүхий эдийн хэрэглээ шохойн чулуу, төмрийн хүдрийн баяжмал, ган төмөр бүтээгдэхүүн гэдэг хэрэглээ явагддаг юм байна. Бүгд өөр өөрсдийн үйлдвэрээр дамжиж ган төмөр болдог юм байна. Бусдыг нь шинжлэн судалсанд тооцуулъя.

Хавтаст хэргийн 376, 55 дугаар хуудас:

-2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр НПГ-ын прокурорын тогтоол мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай. Хөгжлийн банкны яллагдагч Н.Батбаярын хэрэгтэй, Б.Мөнхтөрийн хэрэг нэгтгэгдэж байгаа юм шиг дугаар явж байна. Хоёр хэрэг байгаа юм. Энэ нь 57 дугаартай хэрэг болон хувирсан. “Бэрэнконштракшн эйнд автомашин ХХК компанийн нягтлан бодогч П.Золжаргалын компьютерт хийсэн тэмдэглэл байгаа. Нотлох баримт хуурамчаар үйлдсэн асуудал байгаа. 2023 оны гуравдугаар сарын 29-ны өдөр. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал гээд зураг номер 1-т компьютерын файлыг зургаар татаж авсан.

Хавтаст хэргийн 226

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Бэрэн" групп Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрт томилолтоор ажиллах тухай Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны илтгэх хуудас. 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр Уул уурхайн яамны хүнд үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн Бямбарагчаа, Отгонбаатар нар Барилгын яамны мэргэжилтнүүдтэй хамтран Орхон аймгийн Баян-Өндөр сумын төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай газар дээр нь танилцсан баримт байна. Энэ баримтад гангийн үйлдвэрийн ажлыг 2015 оны арваннэгдүгээр сард дуусгасан байна. Ган хайлах үйлдвэрийн тоног төхөөрөмж, 100 мянган тонн шанаган зуухны бэлтгэл ажил эхлэгдэж байна. Энэ баримт юуг нотолж байна уу гэвэл “Бэрэн” компани үйлдвэрээ барьсан гэдэг асуудал яригдана.

Хавтаст хэргийн 379, 45 дугаар хуудас:

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар Эрсдэл баялгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт: 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн ТЭЗҮ хэлэлцсэн тухай. ТЭЗҮ байхгүй гэж маргадаг. Эрдэс баялгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ТЭЗҮ байгаа гэж баталдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж