Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Чех улс нь дайн эхэлснээс хойш Украинд цэргийн тусламж үзүүлж буй топ-5 орны нэг. Тэгвэл Чехийн ард түмэн Украинд пуужингийн систем авч өгөхийн тулд хандив цуглуулжээ. Хоёр сар гарангийн хугацаанд уг хандивт 20 мянга орчим иргэн, аж ахуй нэгж хандив өгөөд байгааг зохион байгуулагчид мэдээлэв.

Дайны нэг жилийн ойгоор хийсэн мэдээлэлд Чехийн батлан хамгаалах яамнаас дараах зэвсгийн тусламжийг Украинд үзүүлсэн гэв:

  • 5 химийн хайгуулын машинууд
  • 47 техник
  • 27,518 их бууны сум
  • 12 гранат харвагч
  • 4,900 пуужин, пуужин харвагч
  • 8,022 хуягт техник
  • 128 харвах хэрэгсэл
  • 17,400 тэсрэх бөмбөг
  • 291 нисэх онгоц эсэргүүцэгч галт зэвсэг
  • 30,025 галт зэвсэг
  • 11,233 холын тусгалын их буу
  • 4,000,000+ сум

Мөн Чех улс цэргийн эмнэлгийн хэрэгсэл, цацраг идэвхт бодис, хими, биологийн хамгаалалтын хэрэгсэл, цэргийн автомашин, сэлбэг хэрэгслийг нийлүүлжээ. 2023 оны гуравдугаар сарын эхээр Чехээс Украинд суугаа Элчин сайд Радек Матула  NV радиод хэлэхдээ, манай улс Украины цэргүүдэд ойролцоогоор 445 сая ам.долларын сургалт, техник хэрэгслээр хангаж, Чехийн цэргийн техник үйлдвэрлэгчдэд олгосон лицензийн дагуу Украинд 1,34 тэрбум ам.долларын сум, материал нийлүүлсэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2023-05-16 202.55.188.40

умхий оросын фашистуудыг хядаад өг, Слава украйне

Avatar

Нэргүй 2023-05-16 103.57.92.110

Оросуудын дайндаа ашиглаж буй Z үсэг нь звастика буюу хас тэмдэг, мөн Хитлерийн Зийг хайл (оросоор зига, германаар Sieg Hail)-г бэлгэддэг. Вагнер групп бол германы хөгжмийн зохиолч Вагнерын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Вагнер нь Хитлерийн хөгжмийн зохиолч, 3-р рейхийг дэмжигч нэгэн байсан юм. Үүнээс харахад Орос бол фашистууд гэдэг нь маш тодорхой байна.

Avatar

evroopoos 2023-05-16 81.246.200.208

za bitgii hudlaa eliireed bai

Avatar

Зочин 2023-05-16 59.153.87.56

Путинд барих бэлэг нэртэй гэсэн шүү

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.161.148

хятад наад оросоо нидрээд хаяаачээ

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Ухаантай сэхээтэй, боловсролтой, иргэншилтэй Европчуу д Украйны дараа бидний ээлж ирнээ, Оросууд аюултай гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж бна даа ! Манай оркууд, баттулгын мо-яа чууд Оросын фашизмыг дэмжээд л чааж байдаг, ээ мөн ч Т1 бна доо !

Avatar

Харьцуулагч 2023-05-16 49.0.139.186

Тэд дайнруу яваад байгаа шүү, ард түмэндээ горыг нь үүрүүлнээ биздээ. Бас биднийг хэлмэгдүүлнэ.

Avatar

зочин 2023-05-16 202.9.46.128

баян улс баян иргэд

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.161.168

10-xан сая хүн амтай.. өчүүхэн газар нутагтай хирнээ цагаач ихтэй улс. Дайнаас өмнө л лав 250 000 гадны иргэд гэрээгээр ажилдаг байсан. Укриан, Орос, Вьетнам, Хятад, Монгол иргэд.

Avatar

Zochin 2023-05-16 66.181.161.158

BRAVO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж