Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Чехийн ард түмэн Украинд пуужин харвагч авч өгөхөөр хандив цуглуулав

Чех улс нь дайн эхэлснээс хойш Украинд цэргийн тусламж үзүүлж буй топ-5 орны нэг. Тэгвэл Чехийн ард түмэн Украинд пуужингийн систем авч өгөхийн тулд хандив цуглуулжээ. Хоёр сар гарангийн хугацаанд уг хандивт 20 мянга орчим иргэн, аж ахуй нэгж хандив өгөөд байгааг зохион байгуулагчид мэдээлэв.

Дайны нэг жилийн ойгоор хийсэн мэдээлэлд Чехийн батлан хамгаалах яамнаас дараах зэвсгийн тусламжийг Украинд үзүүлсэн гэв:

  • 5 химийн хайгуулын машинууд
  • 47 техник
  • 27,518 их бууны сум
  • 12 гранат харвагч
  • 4,900 пуужин, пуужин харвагч
  • 8,022 хуягт техник
  • 128 харвах хэрэгсэл
  • 17,400 тэсрэх бөмбөг
  • 291 нисэх онгоц эсэргүүцэгч галт зэвсэг
  • 30,025 галт зэвсэг
  • 11,233 холын тусгалын их буу
  • 4,000,000+ сум

Мөн Чех улс цэргийн эмнэлгийн хэрэгсэл, цацраг идэвхт бодис, хими, биологийн хамгаалалтын хэрэгсэл, цэргийн автомашин, сэлбэг хэрэгслийг нийлүүлжээ. 2023 оны гуравдугаар сарын эхээр Чехээс Украинд суугаа Элчин сайд Радек Матула  NV радиод хэлэхдээ, манай улс Украины цэргүүдэд ойролцоогоор 445 сая ам.долларын сургалт, техник хэрэгслээр хангаж, Чехийн цэргийн техник үйлдвэрлэгчдэд олгосон лицензийн дагуу Украинд 1,34 тэрбум ам.долларын сум, материал нийлүүлсэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж