Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В" хэвээр үлдээв

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В" хэвээр үлдээв

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В" хэвээр үлдээв

"Fitch" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу "Тогтвортой" хэвээр үлдээснээ энэ оны тавдугаар сарын 15-нд зарлав. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байна гэж тэмдэглэжээ.

Хүчтэй өсөлт, гадаад эмзэг байдал: Монгол Улсын нэг хүнд ногдох орлого нь “B” үнэлгээтэй бусад орноос өндөр байна. Гадаадын санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдаг, гадаад өр өндөр, гадаад валютын нөөц бага байгаагийн зэрэгцээ Хятад руу түүхий эдээ экспортолдог зэрэг нь зэрэглэлийг хязгаарлаж байна.

Өсөлтийн эсрэг үр дүн:  Уул уурхай эрчимжиж, дотоодын эрэлт тогтвортой байгаа тул 2023 онд ДНБ таван хувиар өснө гэж таамаглаж байна. 2024 онд өсөлт улам хурдсах магадлалтай. Хятад улсын хилийн хяналтаа цуцалснаар нүүрсний экспорт сэргэж байна. Мөн ойрын 1-2 жилийн хугацаанд хил дамнасан төмөр зам бүрэн ашиглалтад орсноор экспортын хүчин чадал улам нэмэгдэнэ. Оюутолгойн зэсийн уурхай 2023 оны гуравдугаар сараас олборлолтоо эхлүүллээ.

Гадаад санхүүжилтыг тогтворжуулах: Экспортын сэргэлт нь урсгал тэнцлийн алдагдлыг бууруулахад тусалж байна. Тодруулбал, урсгал тэнцлийн алдагдал 2023-2024 онд 2.3 ам.доллараас 1.7 орчим болж буурах төлөвтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нь урсгал тэнцлийн алдагдлыг нөхөх төлөвтэй байна.

Гадаад  санхүүжилт эрсдэлтэй хэвээр байна: Цэвэр гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 160 хувьтай тэнцэж байна. Энэ нь “B” зэрэглэлээс зургаа дахин их боловч үүний 30 гаруй хувийг компани хоорондын зээл, 20 гаруй хувийг засгийн газрын зээл эзэлнэ. Эдгээр нь тогтвортой санхүүжилтын эх үүсвэр болно гэж найдаж байна.

Хугацааны менежмент: Монгол Улс 2023 он гэхэд 150 сая гаруй ам.долларын гадаад өр төлөх ёстой. Хөгжлийн банк арванхоёрдугаар сард засгийн газрын баталгаатай 30 тэрбум иенийн бондын эргэн төлөлтийг хийх нөөцийг бүрдүүлжээ. Засгийн газар аравдугаар сард дуусгавар болох Хөгжлийн банкны бондын баталгаа гаргах эрхтэй.

Төсвийн явцуу алдагдал: 2023-2024 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувиас бага байхаар төсөөлж байна. Энэ нь уул уурхайн салбарын орлого болон инфляцийн өсөлтийг нэмэгдүүлсэн зарлагыг нөхнө гэсэн хүлээлтийн тусгал юм.

Төсвийн тогтвортой байдлын тэлэлт: Эрдэс баялгийн бус алдагдал 2020 онд 21 хувь байсан бол уул уурхайн бус нийт нэмүү өртгийн 11-12 орчим хувь хэвээр байна гэж тооцоолж байна. Энэ нь 2022 оны төсвийн тодотголд хуульчилсан тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлсний үр дүн юм.

Түүхий эдийн хамаарал, эрсдэл: Гадаад санхүүгийн хэтийн төлөв нь түүхий эдийн орлогод маш мэдрэмтгий байдаг. Түүхий эдийн орлого нь нийт гадаад орлогын 90 хувийг, улсын орлогын 30 хувийг бүрдүүлж байна.

Өр буурах, их хэмжээний болзошгүй өр төлбөр: Засгийн газрын өрийн хэмжээ 2021 онд ДНБ-ий 61 орчим хувьтай байсан бол 2022 онд нэрлэсэн өсөлт, төсвийн тэнцэл сайжирснаар 60 хувь болж буурсан. Бид 2024 он гэхэд энэ хувийг 55 болно гэж таамаглаж байна. 

Инфляцын оргил үе: Ерөнхий инфляц 2022 онд дунджаар 15 хувиас дээш байсан. Үүнийг 2023 онд жилийн дунджаар 12 хувь, 2024 онд есөн хувьд тус тус хүрнэ гэж таамаглаж байна. Монголбанкны зорилтот хувь нь 4-8 хувь юм. Оросын хориг арга хэмжээнээс болоод импортын өртөг нэмэгдсэн ч Хятадтай худалдаагаа хэвийн болгосноор инфляци буурах ёстой.

Банкны систем тогтвортой: Чанаргүй зээлүүд салбарын нийт зээлийн 10 орчим хувийг эзэлж байна. Гэхдээ активын чанарын суурь асуудал нь нэрлэсэн өндөр өсөлт, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоосон зэргээр далдлагдсан байж болзошгүй.

"ESG – Засаглал": Улс төрийн тогтвортой байдал, эрх зүйн байдлын хувьд Монгол Улс "ESG" хамаарлын 5[+] оноотой байна. Харин хууль дээдлэх ёс, институци, зохицуулалтын чанар, авлигын хяналтын хувьд 5 оноотой байна.

Эх сурвалж: FITCH RATINGS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-16 103.254.123.86

манай улсын гадаад өрийн нэг хүнд оногдох хэмжээ дэлхийд толгой цохиж байгаа нөхцөлд ямар ч индексээр сүүл барих нь тодорхой. Бүр яаж ч хичээгээд хорь,гучин пунктээр хойш ухрах л болно…

Avatar

XT? 2023-05-16 216.200.84.187

yu? yaxaa medgyi tenegyyd

Avatar

Нэргүй 2023-05-16 216.200.84.187

##-;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж