Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2023.05.16/ монгол хэл бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах болон улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж байна.
БҮТ-ийн захирал Л.ГАНБАТ:
-Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан бөгөөд бүртгэлийг хоёрдугаар сараас гуравдугаар сарын 31-н хүртэл онлайнаар явуулсан. Тус шалгалтын үндсэн зорилгын хүрээнд эх хэлний үндэсний зөвлөлөөс монгол хэл бичгийн шалгалтын даалгавар, зөвлөмж мэдээллийг боловсруулж гаргасан байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг тестээр авдаг бол хэл бичгийн шалгалтыг бичих, унших, сонсох чадварын хүрээнд бүтээлч хэлбэрээр авдаг байгаа. Хэл бичгийн шалгалтыг 100 хувь гар аргаар шалгаж, оноожуулдаг. Нийт 50 онооны А, Б хувилбарын даалгаврууд байгаа. БҮТ авсан бүх шалгалтын хүрээнд дүн шинжилгээг хийдэг. Энэ удаагийн шалгалтын статистикаас харахад дүн оноо үнэн зөв гарсан.
Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн маш сайжирч байгаа. Улсын дунджийг сүүлийн зургаан жилийн оноотой харьцуулж үзвэл 50-35 оноо байна. Гүйцэтгэлийн хувиар авч үзвэл 70 хувь байгаа юм.
Эх зохион бичих, найруулах хэсэг дээр засалт хийж байгаа мэргэжлийн багш нар дүгнэж байгаа. Тиймээс энэ шалгалтын гол зорилго амжилттай хэрэгжиж байна гэж харж байна. Аймаг, дүүргийн монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг авч үзвэл Өвөрхангай, Говьсүмбэр, Баянгол, чингэлтэй дүүргүүд хэл бичгийн шалгалтын дүн оноогоор тэргүүлж байна.
Энэ жилийн шалгалтад нийт 30 мянга 879 шалгуулагч хамрагдаж 26 мянга 17 сурагч тэнцсэн.
Нийт 4862 шалгуулагч тус шалгалтад тэнцээгүй буюу босго оноо даваагүй. Аймаг, дүүргийн шалгуулагчдын дэлгэрэнгүй мэдээллээс харвал:

Эх хэл, бичгийн шалгалтыг дөрөв, арваннэгдүгээр сард зохион байгуулах анхны тов гарсан. Үүнийг журмаар зохицуулж, мэдээллийг нийт шалгуулагчдад хүргүүлсэн байгаа. 2013 оноос хойш жилд монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж, босго оноогоо аваагүй шалгуулагчдаас арваннэгдүгээр сард дахин шалгалт авдаг болсон. Энэ жил зургадугаар сард элсэлтийн ерөнхий шалгалт, арванхоёрдугаар сард мөн давтан ЭЕШ зохион байгуулна. Цахим хуудаст шалгуулагчид босго оноогоо даваагүй ч ЭЕШ өгөх боломжтой. Төр бүх хүүхдэд тэгш боломж олгох ёстой. Хэл бичгийн босго оноо даваагүй сурагчид наймдугаар сарын 19-нд дахин өгч, хамрагдах боломжтой.
Дахин шалгалтад хамрагдах сурагчид наймдугаар сарын 1-11-нд хийлгэнэ.
Бид унасан бүх хүүхдийг заавал тэнцүүлэх гээд энэ шалгалтыг авч байгаа зүйл биш. Шалгуулагч өөрөө хичээл зүтгэлтэй байвал 400-гаас дээш оноо авч ирэх намар шинэ хичээлийн жилд оюутан болох боломжтой. Наймдугаар сарын шалгалтад унавал ирэх арваннэгдүгээр сард дахин шалгалт өгөх боломжтой.
Зочин 2023-05-16 202.55.191.194
МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ ЧАДАХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗААВАЛ ИНГЭХ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ. БИЧДЭГГҮЙ, УНШИХГҮЙ АЖЛУУД ИХ БАЙГАА ШҮҮ. МОНГОЛД ГАРАА ХӨДӨЛГӨЖ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНГҮЙ Л БОЛОХ БАЙХ ДАА. БҮГДЭЭРЭЭ БОЛСОН БОЛООГҮЙ ДЭЭД СУРГУУЛИЙН ДИПЛОМТОЙ Л ……
Оноч 2023-05-16 202.5.205.4
Хүнээ, хүүхдээ бодсон шийдвэр бна. Бусад ЭЕШ дээрээ маш өндөр оноо авсан хүүхдүүд байж л байгаа. Гэтэл монгол хэл бичиг дээр унасан гээд дотоодынхоо их, дээд сургуульд орж чадахгүй болно гэдэг бол байж болохгүй л асуудал. Чадаж байвал хэд ч шалгалт авсан яадаг юм. Англи хэлийг бэлдээд хэд бол хэд л өгдөг биздээ. Юун болохгүй бна. заавал жилд 1 удаа шалгалт зохион байгуулаад хүүхдийн амьдралыг 1 жилээр үрж яах гэсэн юм. ЗӨВ
Зочин 2023-05-16 202.131.242.132
Одоо тэгвэл ер нь шалгалт авч яадаг юм, бүгдийг нь унагаахгүй дээд сургуульд оруулна гэж байгаа бол
Зочин 2023-05-16 66.181.161.187
Гүй, ингэж яг яах гээд байгаа юм бэ? Тэр хүүхдүүдийн чинь потенциаль хүрэхгүй байна. Чадахгүй байхад нь л чи заавал багш бол гээд чичлээд байх юм. Тэр хүүхэд чинь чадах өөр ажлаа хийг л дээ. Хулгай л хийхгүй бол юу ч хийсэн яадын. Жишээ нь хог ачих хүн олдохгүй байна.
zochin 2023-05-16 64.119.19.76
tanaid huuramch diplomtoi hun olon jil ajillaj bgaad garsan H aimgiih bolohooroo bgaad bsan yumuu bid iim humuust huuhduudee shalguuldag hen bolj bnaa
Зочин 2023-05-16 66.181.168.199
сургалтын чанар тааруу байхад хүүхдүүд хохироод үлдэж байх магадлал өндөр шүү.
шалгалт давах хэмжээнд бэлдэж, зааж чадсан уу гэдгээ бол. салбар, багш нар, сургуулиуд өөрсдөөсөө асууж үзэх хэрэгтэй.
Даваа 2023-05-16 103.212.118.57
Энд жаахан шинэлэг үзэлтэй хүмүүс ажиллаж болдоггүй газар юм байх даа, их л хоцрогдсон арга барил үнэртэх юм
Зочин 2023-05-16 124.158.109.175
Удаа дараагийн сайд нар эднийг байлгаад байхыг бодоход дээрээсээ "онцгой" татлагтай хүмүүс бололтой. Улс л хохирно. Хүүхэд хохирно, боловсрол хохирно…
Зочин 2023-05-16 202.21.121.194
anhnaasaa tuluvluj shalgalt avdaggui yumuu? hervee uneheer ezemshih yostoi medlegeeree onoondoo hurch chadaagui bol tailbaraa Bolovsroliin yam uguh heregtei!!! Bolovsroliin chanar n haanaa baina? Huuhduud hicheelee hiihgui baina uu? esvel zaaj surgahgui baina uu???
Hurehgui geed ingeed buhii l shalgaltiin bosgoo buuruulaad baival chadavrgui bolovson huchin beltgesen nertei heden surguuli, chadvargui ajilgui ireeduin niigmiin bii bolgoj baigaagaa medej baina uu?