О.Баасанхүү: АН-ын гишүүд МАН-ыхнаас болж хэлмэгдэж байна

О.Баасанхүү: АН-ын гишүүд МАН-ыхнаас болж хэлмэгдэж байна

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд МАН-ынхнаас болж хэлмэгдэж байна

О.Баасанхүү: АН-ын гишүүд МАН-ыхнаас болж хэлмэгдэж байна

УИХ-ын гишүүн асан, хуульч О. Баасанхүүтэй ярилцлаа.


-Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог өөрчлөх асуудал яригдаж байна. Ардчилсан намаас гишүүдийн тоог 76 хэвээр нь үлдээж 40:60 гэсэн байдлаар хуулийн төслөө танилцуулсан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд энэ агуулга тусгагдсангүй шүү дээ?

– Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд Ардчилсан намын ямарч санал тусгагдаагүй. Зөвхөн МАН-ын Засгийн газраас холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүний тоог 152 болгож 50:50 байх хуулийн санал оруулж ирсэн. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргад хандсан зөвлөмж гаргасан. Бид өөрсдийнхөө санал болгох хуулийн төслийн үнэдслэлийг МАН-д сөргүүлэн тавихаар болж Хууль зүйн сайд асан Т.Тэмүүжингийн ахалж орсон хуулийн төслийг хоорондоо хэлэлцэж зарчмын саналуудаа нэгтгэсэн. Гэтэл гэнэт МАН-аас 76:76 буюу холимог тогтолцоотой байх ганцхан хуулийн заалт өргөн барьсан.

Миний хувьд энэ төслийг МАН-ын санаачилсан хуулийн төсөл гэж харж байна. Ардчилсан нам 152 гэсэн саналд оролцсон гэж харахгүй байна.

-Ардчилсан намаас гишүүдийн тоог нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа гэсэн үг вэ?

-УИХ-д сууж байгаа эрхэм гишүүдийн зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа. Намаас гарсан ажлын хэсгийн хурал дээр 48:28 гэсэн тоог байж болно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 48 нь мажоритор 28 нь пропорциональ байхаар ярилцаж тохирсон. Ингээд Ардчилсан нам МАН-аас тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Зарим нэг гишүүнээс холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах гэж байгаа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашлаад тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Би өөрөө хуульч хүний хувьд, мөн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжгүй гэж үзэж байгаа.

-Яагаад…?

-Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, одоогийн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй. Сая ард түмнээс гэж нэрлээд МАН-ын голдуу гихшүүдийг цуглуулаад тойргийн уулзалт маягийн юм хийсэн. Намынхаа хөл гар болсон нөхдүүдээр дамжуулж, иргэдэд тодорхой хэмжээний мэдээлэл өгчихсөн гэж тооцоод орсон чинь иргэдэд барьж идүүлэнгээ алдлаа. Иргэд гурван төрлийн зүйл ярьж байна.

Нэгдүгээрт, авлига албан тушаалын хэрэг, нүүрсний хулгайн асуудлаа шийд. Юун гишүүдийн тоо нэмэх. Хоёрдугаарт, үнийн өсөлт өндөр байхад эдийн засгийн асуудал  юу ч ярихгүй байна. Үүнийг яаж шийдэх юм. Гуравдугаарт, одоо байгаа 76 гишүүний ихэнх нь гэмт хэрэгт холбогдчихсон нэр хүнд нь шалаар уначихсан байхад тоог нь нэмэх асуудлыг яаж ярьж чадаж байна гэсэн асуудлыг хөндөж байна. Иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байна.

Тэр тусмаа хуульч хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн 6.1-д УИХ нь нэг танхимтай,  76 гишүүнтэй байхаар заачихсан байгаа. Мөн нийт гишүүдийн 2/3 нь буюу 56 гишүүн зөвшөөрснөөр Үндсэн хууль батлагдах ёстой. Гэтэл өнөөдөр 76 гишүүнээс 73 нь бүрэн эрхтэй байгаа. Үүнээс дахиад дөрвөн гишүүн шүүгдэж байна. Шүүхийн хэлэлцүүлэг, нөхцөл байдлаас харахад зарим гишүүн нь ял авах нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ тоо цаашид 70, 69 болох эсэхийг нарийн хэлж мэдэхгүй байгаа ч энэ тоо багасах нь тодорхой байна. Цаашлаад нүүрсний болон авлига албан тушаалын хэргээр УИХ-ын 17 гишүүнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татчихсан, нэг хэсэг нь мөрдөн байцаалтын шатанд, нэг хэсэг нь прокурорын шатанд шалгагдаад явж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг батлахын тулд 73 гишүүнээс 56 гишүүн дэмжих кноп дарна гээд эхний хэлэлцүүлэг өрнүүлэх явцад дэмжээ гэж бодъё. Тэгтэл хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжлээд явж байх хооронд шүүхийн шийдвэр гарчихвал яах вэ. Дахиад дөрвөн гишүүнд ял өгчихвөл яах вэ. Тэгвэл дараагийн хэлэлцүүлгийг 69 гишүүнээс гээд тоолох уу. Ийм байж болохгүй.

Өнөөдөр прокурор болон АТГ-ын ажилд нөлөөлөөд байгаа юм шиг гацаачихаад байгаа болохоос биш маргааш шүүх рүү явахад бэлэн УИХ-ын 6 гишүүний хавтас хэрэг бий. Бүдүүлгээр хэлэхэд хам хэрэгтнүүд нь шүүхээс ял авчихсан. Харин УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгаарлачихсан байгаа. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй учраас халдашгүй байх хугацаанд нь хэргийг тусгаарлачихаад бусад нь ял өгчихсөн.

Ял өгнө гэдэг бол гэм бурууг нь шүүхээс тогтоочихсон гэсэн үг. Хань хамсаатнуудынх нь гэм буруу нь тогтоочихоод байхад тэднийх тогтоогдохгүй байх үндэслэл байхгүй. Түр зуур аргацаагаад байж байгаа хэрэг. Ийм барьцаанд орчихсон, хэзээ л бол хэзээ тоо нь багасах гэж байгаа, ял авах гэж байгаа гишүүдтэй парламент Үндсэн хуульд гар дүрнэ гэдэг бол монголоо хорлож байгаа хэрэг.

-Таныг өгч байгаа мэдээллээ нягталсан гэдэгт найдаж байна. Хуульч хүн худлаа хэлж, нийгэмд нэр хүнд нь уначихаад байгаа парламентыг улам дэвэргэж дэвсээгүй биз?

-Та Эргэлт.мн сайт дээр УИХ-ын 15 гишүүний нэр цаашлаад зарим сайдын нэр дурьдагдсаныг мэдсэн байлгүй. Түүнчлэн прокурорын байгууллага, АТГ-аас энэ талаар мэдэгдсэн шүү дээ. Нүүрсний хулгайн асуудалд хэдэн гишүүн нэр холбогдсон билээ. Хэрэг бүртгэлт дээр хэрэг үүсгэчихсэн УИХ-ын гурван гишүүн байна. Гэр бүлийн маргаанаар шалгагдаад явж байгаа ч хүн бий. Тиймээс миний ярьсан бүхэн баталгаатай. Прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, хэлтсээс очоод асуу. Тодорхой тоо хэлэх байх.

Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх нь удаа дараа олонх болж чадаагүй Ардчилсан намд ашигтай биш үү. Гэтэл та яагаад үүнийг дэмжихгүй байгаа юм бэ?

-Уучлаарай дэмжих гэдэг ойлголт надад ахдана. Би улстөрч, УИХ-ын гишүүн биш. Магадгүй би УИХ-ын гишүүн байсан бол эсэргүүцэж байна уу, дэмжиж байна уу гэдэг нь ач холбогдолтой. Харин  жирийн иргэн, хуульч хүний хувьд байх ёстой зарчмын асуудлыг л ярьж байна.

Зарчмын хувьд юуг, хэн, хэзээ өөрчилөх гэж байна гэсэн гурван асуултад заавал хариулах ёстой. Тиймээс хэн өөрчлөх гэж байна гэхээр эрх зүйн чадамжгүй гишүүд байгаа учраас Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй. Юу өөрчлөх гэж байна гэхээр тоо, тогтолцоог өөрчлөх тухай ярьж байна. Гэтэл Үндсэн хуулийг өөрчлөх асуудал зөвхөн тоо, тогтолцоотой холбоотой биш.

Үндсэн хууль өөрөө цогц асуудал. Улс төрийн тогтолцоог өөрчлөх юм уу,  эдийн засгийн, оюуны санааны тогтолцоог өөрчлөх гэж байгаа юм уу гэдэг тодорхой байх ёстой. Түүнээс биш “Байна гэдэг үг таалагдахгүй байгаа учраас болно гээд өөрчилчихье” гэж болохгүй л дээ. Эцэст нь хэзээ гэдгийг аваад үзвэл бас л боломжгүй гэдэг нь харагдаж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэх Журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд хэлэлцэх хугацаа, иргэдээс асуух, УИХ-ын гишүүдийн үг хэлэх хугацааг хүртэл зааж өгсөн байдаг. Гэтэл зургадугаар сарын 20-ноос өмнө батлах юм бол хэлбэрийн төдий зүйл болж хувирна. Түүнчлэн Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд эхлээд нийт иргэдээсээ асуух ёстой. Иргэдээсээ асуухын тулд ард нийтийн санал асуулга явуулах юм уу зөвлөлдөх санал асуулга явуулдаг. Үүний дагуу зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Зарчим ийм л байгаа.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тоог өөрчлөхийг дэмжсэн гэдгийг хэлсэн шүү дээ?

-Ганцхан Д.Амарбаясгаланд хэлсэн юм байлгүй. Манайхан чинь дарга харахаараа арай өөрөөр ярьчихдаг шүү дээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд дэмжээгүй, зөвшөөрөөгүй. Энэ мэдээлэлдээ итгэлтэй байгаа. МАН комминуст нам учраас аль болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх саналын тоог бүрдүүлэхийг хичээж байгаа байх.

-Та өөрөө 2012-2016 онд пропорциональ тогтолцоогоор УИХ-ын гишүүн болж байсан. Сул болон давуу талыг нь юу гэж харж байна. Жагсаалтаар оруулж ирэх хүмүүст ямар шалгуур тавих ёстой вэ?

-Би тэр хуулийг батлаагүй. Харин баталсан хуулиар нь орж ирсэн учраас баярладаг. Намайг пропорциональ тогтолцоогоор орж ирсний дараа “Хүн болгоныг муулдаг нэг өвгөн надад нэр хоч өгөөд үзэхээ больсон. Сүүлдээ пропорциональ тогтоцоог үгүй болгох суурийг нь тавьсан. Үнэнийг хэлэлэхэд манай АН-д МАН-ын гар хөлүүд их бий.  Тэд МАН-тай нийлж Үндсэн хуулийг улстөржүүлээд пропорциональ тогтолцоог авч хаясан. Энэ үед би баярласан бас гомдсон. Баярласан шалтгаан нь энэ хууль үргэлжилсэн бол хүн амины хэрэг гарах вий гэж айж байсан. Хэрэв пропорциональ тогтолцоо үргэлжилсэн бол би дахин жагсаалтаар орж ирэхгүй тойргоос нэр дэвших нь тодорхой байсан учраас надад нэг их нөлөө үзүүлээгүй. Харин бусад намууд суудлаа зарж эхэлсэн. ХҮН-ын гол гишүүн байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, одоогийн дарга Т.Доржханд хоёр дунд бөөн юм болж байсан. Цаашлаад тоглоомын намууд гарч ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ИЗНН, Шинэ нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам зэрэг олон тоглоомны нам байдаг. Тэднийг бойжуулаад байсан.

Хэрэв тоглоомын намын төлөөллүүд төрд ороод ирвэл тоглоомын тогтолцооны төр бий болдог. Жагсаалтын хамгийн сул тал нь хэн ч ялдаггүй. Хэн ч ялдаггүй учраас хэн ч хариуцлага үүрдэггүй. Бид олонх болоогүй гээд хэн ч хариуцлага үүрдэггүй. Хонины арьс нөмөрсөн чононууд ч их орж ирнэ.

Пропорционалийг авч хаяад мажоритар тогтолцоонд шилжихдээ МАН “Бид амласан шиг амлана. Хийсэн шиг хийнэ” гэж 2016 онд амлаад 65, 2020 онд 62 болсон. Ийм систем, ийм нийгэм байгаа үед Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй байна. Олон нийт, иргэд Сонгуулийн хууль, Үндсэн хууль ямар байхаас үл хамаарах хувьсгал хийх хэрэгтэй.

-Ямар хувьсгал хийх талаар ярьж байна. Хувьсгал хийх гэдэг үг хурц сонсогдож байна?

-Хувьсгалыг хоёр аргаар хийдэг. Нэг нь хуулийн дагуу, нөгөөх нь хууль бусаар буюу зэвсэг тэмцэл хийж, төрийн эрхийг хууль бусаар авна. Тэгэхээр хуулийн дагуу буюу сонгуулиар л хувьсгал хийх хэрэгтэй. Сонгуулиар сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхитэй оролцох хэрэгтэй.  Сонгуулиар сошиал од “Осоржамаагаар саналаа очиж өг” гээд загинуулаад сууж баймааргүй байна.

-МАН-ыг АН-аар солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс тогтолцоогоо өөрчилж гудамжинд байгаа намын төлөөллүүдээ парламентад оруулаад ирчихвэл амьдрал сайхан болчихно гэдэг асуудлыг ярьж байгаа шүү дээ?

-Одоо байгаа тогтолцоо яачихсан юм бэ. Яагаа ч үгүй. Зөвхөн намын дарга нар л тэгж ярьж байгаа. Тогтолцооны өөрчлөлт намын дарга нарт л хэрэгтэй. Өөр хэнд ч хэрэггүй. МАН, АН хоёр муу нэртэй ч нам. Бусад нам байхгүй шүү дээ. Аль нам нь 21 аймаг, 9 дүүрэг, хороо дүүрэгт бүтэцтэй юм бэ. Хэнд ч тийм бүтэц байхгүй.

МАН-ыг АН-аар солиод юу ч өөрчлөгдөхгүй гэж ярьдаг. Тэгвэл боддоо. АН өнгөрсөн хугацаанд нэг удаа 39 суудал авч үзсэн үү. Нэг ч удаа үзээгүй. Ингээд харахаар дандаа л МАН засаглаж байсан.

Нэг удаа буюу 1996 онд анх удаа 56 суудал авахад удирдагчийнх нь амь насыг хөнөөчихсөн. Тэгэхээр тогтолцоонд ямар ч буруу байхгүй. Бид бүх тогтолцоог туршаад үзчихсэн. Тиймээс тогтолцоо биш нэр дэвшигч, сонгогчдод асуудал бий.

-Сонгогчдод сонголт алга бүгд л ижилхэн хулгайч байна гэсэн хандлага байна шүү дээ. Намууд өөрсдөө дотроо шинэчлэл хийж шинэ сонголт гаргаж ирэхгүй байна уу?

-Нэг тойрогт нэр дэвшсэн 10 хүнээс нэгийг сонгож, тэр дундаа улс эх орхныхоо хувь заяаг өөрчлөх ганц хүнийг сонгож чадахгүй байгаа нь сонгогчдын л асуудал. Тэр арван хүнээс сонгохдоо манай аймгийнх гээд жалга довны үзэл гаргаад хулгайч байсан ч сонгочихдог. Ийм жалга довныхоо үзлээс ядаж салмаар байна. Сонгогчид өөрсдөө хэнийг сонгох дээрээ төлөвшмөөр байна. Судалгаагаар 18 хүн намыг нь сонгоно 14 нь мөнгийг нь сонгоно гэж хариулсан байна.

Судалгааны үеэр иргэд “Хэн ч байсан бүгд хулгайч. Бүгд гоё ярихаас цаашгүй. Тийм учраас хэн илүү мөнгө өгснийг нь л сонгоно” гэж байна. Энэ бол нүүрсний хулгайн мөнгөнөөс авч хам хэрэгтэн болъё гэсэн санаа.

-Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд ч мөн ялгаагүй тоо, тогтолцоог өөрчлөхөөр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг тойрог тойргийнхоо сонгогчдод танилцуулсан. АН, МАН ялгаагүйл сонгогчдоос сайн үг сонсохгүй л байгаа харагдана лээ?

-Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд МАН-ынхнаас болж хэлмэгдэж байна. Тухайлбал, Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн МАН-ынханы өмнөөс хэлмэгдэж, иргэдэд загинуулж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнтэй нэг ширээнд суусныхаа гайг амслаа. Түүнээс биш сөрөг хүчинд иргэд, олон нийт гомдох үндэс байхгүй шүү дээ. МАН-ынхан НДШ төлж байгаа хүн бүр бол үнэгүй байранд орно, цалингийн доод хэмжээ 4-5 сая төгрөгт хүрнэ, 150 мянган ажлын байр бий болгоно гэх мэт  олон зүйл амласан.Тэр бүхнээ биелүүлээгүй. Иргэд тэднээс ажлын байрыг нэмэгдүүлээч, ядуурлыг бууруулаад өгөөч, үнийн өсөлтийг хязгаарлаач, валютын ханшийг зохицуулаач гэсэн дөрөвхөн зүйл биелүүлэхийг л хүссэн. Тэр ч бүү хэл 2016-2020 онд МАН-ын 65 хүнд итгэл хүлээлгэсэн. Гэтэл дахиад МАН мафи гай боллоо, томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлнэ, шатахуун дотооддоо үйлдвэрлэх учраас бараа бүтээгдэхүүний үнэ буурна, утаанаасаа сална гэх мэтээр иргэдийг үнэмштэл ярьсан. Эдгээр амлалтуудыг эргээд нэхэхээр тухайлбал, ажлын байрыг яаж нэмэгдүүлэв гэхээр “140 мянга байсан төрийн албан хаагчийг 240 мянга болголоо. 100 мянган ажлын байр гаргасан л байгаа биз дээ” гэж байна. Дээр нь нэмээд 150 хүнийг дарга болгох хууль санаачилчихлаа. Ингээд бодохоор 100152 иргэнийг ажлын байртай болгож байгаа юм шиг байна. Одоо дахиад 2024 онд юу амлаж гарч ирэхийг бодохоос айж байна.

Одоо олон нийт ойлгоо байлгүй дээ. Үр жимсээр нь хар гэдэг. Хэн ч гоё ярьж чадна. Гоё ярих яах вэ бодитой л ажил хиймээр байна. Сонгогчид хэрсүүжмээр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Молиго Баска 2023-05-16 64.119.19.197

Өмдөндөө баачихсан хүүхэд яаж орилдог билээ ха ха ха, энэ хүүхдэд ичих нүүр ч гэж алгаа. Яаж олны өмнө шившигээ хутгаж байсныг хүмүүс мартаагүй л байгаа шдэ Бааска

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.89.190

ТИЙМ БОЛ ХОХЬ ЧИНЬ. О.БААСАНХҮҮ ЧИ ХЭЗЭЭ Ч АРДЧИЛСАН НАМЫН ГӨЛӨГ БАЙГААГҮЙ, БҮР ХЭЗЭЭЭ Ч ШҮҮ. ХАРИН АН ГЭЖ ЧАЛЧИХААСАА ИЧИЖ ҮХЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ХОЁР НҮҮРТ ХАМИЛОН ДУРАК. ИЙМ ХОЁР НҮҮРТ БӨГСҮҮДИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР Л СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-05-16 64.119.21.188

ГЕНЕРАЛЫНХАА БӨГСИЙГ ДОЛООГООД ХЭВТЭЖ БАЙ… ХУУЛЬЧ ГЭЭД БАЙГААН ШҮҮ БАС…

Avatar

Нэргүй 2023-05-16 202.130.98.102

баасан хүү

Avatar

Зочин 2023-05-16 202.179.25.64

Баасанхүүгийн нэг чанар нь үнэнийг хэнээс ч эмээлгүй шууд хэлж чаддагт байдаг. Парламентад байх ёстой хүний нэг боддог.

Avatar

АН дарга боломжийг олж харсангүй 2023-05-16 66.181.178.111

АН дарга Гантөмөр улс төрийн торгон мэдрэмж ноён нуруу хат суугаагүй.МАН даган 152 гишүүнтэй болно гээд гүйгээд байсан нөхөр.Ард түмнээ ойлгож мэдрэхгүй нөхөр хол явахгүй Х.Баттулга С.Эрдэнэ нараас хамаагүй илүү гэхдээ ҮХНӨ эрс эсэргүүцэж өөрийгөө илэрхийлэх нэг түүхэн боломжийг алдлаа.

Avatar

Нэргүй 2023-05-16 43.242.242.59

Бусад руу буруугаа тохдог зантай.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.64.153

чи жагсаалтанд орхоо яриад л явж байгоо доо хөөрхий чи ч хөгийн амьтон доо зайлаач

Avatar

Үнэн 2023-05-16 192.82.90.195

ярих яах вэ, гишгэсэн мөрийг нь харчихвал…

Avatar

ZOCHIN 2023-05-16 124.158.120.154

MANAI NAM GEH SHIG CHINII NAM GEJ YU BAISAIIM BE OLON NAM DAMJSAN ORONTSOG

Avatar

иргэн 2023-05-16 139.5.218.24

Энхбаярын оймсноос хавчуулагдаж гарч ирээд дараа нь Хурцын сөн түшигчээр урваад шанд нь Бадамжунайгийн угаадсаас жаахан долоогоод цадахгүй болхоор нь Эрдэнээгийн өмхий суганд хэсэг нагаартаад одоо хаачхаа мэдэхгүй, хэнд урваж, хэнийг долоохоо бодож яваа чам мэтийн БААС-нууд Монгол төрийн бодлого ярьдаггүй юмаа. АН-с далд ороорой чи.

Avatar

Болор 2023-05-16 124.158.64.68

Баасанхүү сэргэлээн долоочих б**с ололгүйдээ.Хурцын б**с гашуун тэгээд өмхий Сарнай авгайн нь сифилистэй гэдгийг мэдэхгүй Баасанхүү жинхнээсээ баас болж хувирсан Одоо хашир суулгүй хаачихав Гантамрийн б**с гайтай н**ш гэж олон хүн өрсөлдөж долоогоод манай Баасанхүүд үнэрлэх ч боломж олдохгүй байна.Өнөрбаярынхаа бөгсийг одоогоор сэм сэмхэн долоох аядаж байгаа учир нь Элбэгдорж Боожгойгоо давхар шургуулчихаад хөхүлж байгаа гэсэн

Avatar

¥ @; 2023-05-16 132.194.33.144

blr

Avatar

blokljs,opcdigoon CJ; 2023-05-16 216.200.84.187

– nipokzali#?

Avatar

Нэргүй 2023-05-16 216.200.84.187

-##-;

Avatar

Зочин 2023-05-16 66.181.179.149

УИХ ын гишүүдийг 152 болгох дээр хамгийн их баярлаж байгаа хүн нь нөгөө төрийн ордон руу мөргөөд байсан Отгонбаатар гэж ямар намын дарга гэлээ нэг нөхөр байна аа

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.45

Baasanhuu zuv yarisan bn,nam dagaj am tostdog,tsunhi barigch luivarchid ih hutsaldaj bh shiv,ta nar uls oron ur huuhed ireeduigee horloj baigaagaa ogt oilgoh suhuugui unuudur l uursduu bolj baival bolno tsaashid yaahiig bodoh ch chadvargui,enhrii hairt namaa magtan duulsaar bugd ugui bolno doo

Avatar

ИРГЭН 2023-05-16 66.181.167.254

ӨМДӨНДӨӨ БААЧИХААД БУРУУГАА БУСАД РУУ ЧИХДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ. БААСАНХҮҮ

Avatar

зочин 2023-05-16 202.9.46.197

АНд бүрэн эрх өгвөл ямар байдалд хүрэхийг 2008 – 2016 он жилүүдэд балчирдаж өмч хөрөнгө өнгө мөнгөнд шунал ихдэж ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн

Avatar

Нэргүй 2023-05-16 103.9.90.100

ер нь нам төртэй байхыг арп түмэн эсэргүүцэж байна. Үүнийг үл ойшоогоод байвал битгий санал өг, битгий ч. ард түмэнгүйгээр, бидний саналгүйгээр яаж төр барихыг нь харья
Ирц хүрэхгүй байхад сонгуульп мөнгө зарсан нөхдүүд шатаад дуусна биз

Avatar

Нэргүй 2023-05-16 202.55.188.81

Чам шиг Бадамжунайгийн хошногыг долоож явсан гөлөг одоо худлаа хуцхаа болио.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Балиар хар баасан хүү, Тэмүүжингийн саналыг авлаа гэж намыхандаа гоморхоод үхэх нь л дээ ! Ийм балай юмнууд нам болгонд л байгаа, ийм юмнуудыг намаасаа хурдхан зайлуулаач !

Avatar

Зочин 2023-05-16 150.129.140.141

За Баасанхүү минь АН арай гэж нийлэх маягтай болж байхад АН-ын нэрийн өмнөөс битгий юм ярь. Чиний зураг, ярилцлага Бадамжунай, Хурц хоёртой хамт хэвлэлд гарсны дараагаас л чиний мөн чанар танигдсан. Тэг үнэлгээтэй улс төрч болсон гэсэн үг. Чамайг АН-ыг төлөөлж ярихаар чинь өө АН бүтэхгүй юм байна. Нөгөө Баасанхүү чинь АН-ын удирдлагад байгаа юм байна гэж сонгогчид дүгнэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-16 43.242.242.6

тиймээ буруу буруу бусдын буруу ха ха ха

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.177.230

Энэ мэдрэл

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.70.16

БУСАДРУУ Л БУРУУГАА ЧИХНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж