Сурвалжлага: Сахарын агууламж их бэлэгнээс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сахарын агууламж их бэлэгнээс татгалзаж байна

Сурвалжлага: Сахарын агууламж их бэлэгнээс татгалзаж байна

Эх үрсийн баяраар уут дүүрэн өнгө, өнгөөр алагласан амттанг эцэг, эх, эмээ өвөө нар хүүхдүүддээ өгдөг цаг ард хоцорчээ. Баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн ч дэлгүүрүүд энэ жил эко бэлэг худалдаалахыг зорьж байна. Томоохон супермаркетууд болон Баянзүрх худалдааны төвөөр ороход ууттай бэлэгний эрэлт өнгөрсөн жилээс буурсан учраас илүү шинэлэг, хүүхдүүдэд хэрэгтэй, үлдэцтэй бэлгийн багц гаргаж байгаагаа худалдагчид хэллээ.

Гэхдээ ууттай бэлэгний худалдан авалт багассан ч огт боохгүй гэсэн үг биш. Амттаны төрөл зүйлээс хамаарч 4500-28000 төгрөгийн үнэтэй бэлгийг гаргажээ. Харин эко гэх тодотголтой бэлэгний хувьд сахарын агууламж багатай жүүс, тараг, чипсэн ааруул зэргээс гадна нас, насны хүүхдүүдэд зориулсан ном, дэвтэр, бал, өнгийн харандаа зэргийг багтаасан байна.

Эцэг, эхчүүдийн хувьд ч зах зээл дээр өргөн сонголттой чихэр, чипс гэхээс илүү хүүхдийнхээ сонирхолд тохирсон, өөрт нь зайлшгүй хэрэгтэй зүйлийг бэлэглэхийг хүсч байгаагаа хэлсэн юм.

НОМТОЙ, ТОГЛООМТОЙ, БИЧИГ ХЭРГИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БЭЛЭГНИЙ ДУНДАЖ ҮНЭ 13-25 МЯНГАН ТӨГРӨГ

Чихрийн төрөл зүйл цөөн орсон сок, жүүс, бүхэл үрийн жигнэмэгтэй, чихмэл болон мини буддаг номтой бага насныханд зориулсан бэлэг 13 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин дунд ангийнханд зориулсан тэмдэглэлийн дэвтэр, стикер, шоколад болон жүүстэй 5-8 төрлийн бүтээгдэхүүнтэй бэлэгний дундаж үнэ 20-32 мянган төгрөгийн сонголттой. Мэдээж эцэг, эхчүүд дэлгүүрийн лангуунд ууталсан бэлэн бэлэгнээс илүү өөрсдөө багцаа бүрдүүлж боолгохыг илүүд үздэг болж. Худалдагчид ч энэ сонирхлыг нь дэмжиж энэ жил бэлэг уутлахыг хойш тавьж байгаа гэсэн юм. Хүмүүс өөрсдөө бэлгэнд багтах зүйлсээ хэлээд л хугацаа болон найрлагыг харж, хэрэглэгдэх бусад шаардлагатай зүйлсийг бичиг хэрэг, тоглоомын дэлгүүрээс авч ирж нэмдэг байна. Ингэхдээ гялгар уутнаас илүү цаасан савлагаанд хийх, чамин биш савлагаатай ч чанартай хүнсийг сонгохыг эрмэлзэж байгаа аж.

Эцэг, эхчүүдээс асуухад энэ жил ууттай чанаргүй, элсэн чихэр ихтэй амттан сонгохгүй. Хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг ярилцаж байгаад бэлэглэнэ гэж хариулж байлаа. Дэлгүүрүүд ч ууттай бэлэг цөөн тоогоор бэлдсэн нь хэрэгцээ, шаардлага ямар болсныг илтгэж буй мэт.

Гэхдээ мөн эцэг, эхчүүдийн зүгээс ном болон дэвтэртэй, тоглоомтой бэлэг авахаар агуулга нь утгагүй, хүүхдийн насанд тохироогүй, хүн авдаггүй зарим зүйлсээ олноор хийчихдэг санагддаг гэсэн юм. Тиймээс ууттай бэлэг авах худалдан авалт багассан байна.

БЭЛЭГНЭЭС ИЛҮҮ БЭЛЭН МӨНГӨ ӨГНӨ 

Мөн бэлэг авахаар үнэ болон төрлийг сонирхож байгаа хүмүүсээс асуухад ууттай бэлэгнээс илүү бэлэн мөнгө өгсөн нь дээр санагдаж байгаагаа хэлсэн юм. Бага, дунд насны хүүхдүүдэд 10 мянган төгрөг, ахлах ангийн сурагчдад 20 мянган төгрөг өгнө гэв. Мөн зарим хүн хүүхдийнхээ насанд тохирсон ном, оньсон тоглоом, үзвэрийн тасалбар ч өгөх сонголттой байгааг ярилаа. Учир нь нэг уут бэлгийг хүүхдүүд 1-2 хоногийн дотор иддэг бөгөөд үр дүнд нь хордлогод орох, шүд нь өвдөх зэрэг өвчлөл үүсгэх эрсдэлтэй байдаг гэсэн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмж мэдээлэлд "Монгол Улсад худалдаалж буй хүүхдийн баярын нэг уут бэлгэнд нэг жүүс, нэг жигнэмэг, гурван төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 5-6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.

ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд нэг уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна" гэсэн юм.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх, хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг зорьж эхэлжээ.

ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГТ НОМЫН ЭРХИЙН БИЧИГ, ПАРКЫН ТАСАЛБАР АВАХ НЬ ИХЭСЧЭЭ

Хүүхдийн боловсрол хүмүүжил болоод чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх бэлгийг хүмүүс сонгох нь илүү олон болжээ. Тухайлбал, ном авах 10-50 мянган төгрөгийн эрхийн бичиг, паркын тасалбар, оюун ухааныг хөгжүүлэх оньсон тоглоомууд, эвлүүлдэг тоглоом зэргийг анги болон гэр бүлийнхээ нийт хүүхдийн тоогоор ээж, аавууд захиалдаг болжээ. Үүнийг нь урамшуулж худалдаа, үйлчилгээний байгууллагууд 10+1, 20+3 гэхчлэн урамшуулалт багцын сонголтуудыг ч гаргасан байна.

Оюун ухааныг хөгжүүлэх оньсон тоглоомын хувьд эрүүл мэндэд ээлтэй модон тоглоом гэдгээр онцлог. Харин хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой, төрөл бүрийн сонирхолтой зураг бүхий эвлүүлдэг тоглоом нь багачуудын дуртай бэлгийн нэг. Нас, насны ангилалд зориулан бүтээгдсэн тул хэдэн ч настай хүүхдэд авч өгөхөд тохиромжтой. Ном ч мөн ялгаагүй. Ном дэлгүүрийн эрхийн бичгээр зөвхөн ном ч биш бичиг хэргийн бусад хэрэгслийг ч авах боломжтой гэдгээр онцлог.

Харин үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тасалбар бол хэдэн ч насны хүүхэд татгалзахгүй бэлгийн нэг билээ. Тиймээс ирэх зургадугаар сарын 1-нд та хүүхдэдээ эрүүл эко, эрүүл мэндэд тустай, сахарын агууламж багатай бэлгийг сонгох нь зүйтэй юм. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад хөгжиж буй орнуудын иргэд ч сахарын хэрэглээг багасгаж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж