SPEAK OUT: Эдийн засгийн өсөлт иргэдэд шууд нөлөөлөхгүй

SPEAK OUT: Эдийн засгийн өсөлт иргэдэд шууд нөлөөлөхгүй

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар өссөн гэх таатай мэдээ бий. Гэвч бодит байдалд иргэдийн цалин тэтгэвэр хүрэлцээгүй, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан дүр зурагтай байна. Тиймээс эдийн засгийн өсөлт бодитоор иргэдийн гарт хэзээнээс мэдрэгдэх талаар эдийн засагчдын байр суурийг онцолж байна.


"УЛСТӨРЧИД СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ХАЛАМЖИЙН БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ" 

Төрийн удирдлагын доктор (Ph.D), судлаач Н.ГАНСҮХ:

-Эдийн засгийн өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл бол ам.долларын ханш болоод уул уурхайн экспорт юм. 2023 он гараад Монгол Улсын нүүрсний экспорт огцом нэмэгдэж 19 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу тав дахин нэмэгдсэн байна. Тэр дундаа чулуун нүүрс нь нийт экспортын 60 гаруй хувийг дангаар эзэлсэн байна.

Жирийн иргэд маань эдийн засгийн өсөлт гэхээсээ илүүтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ач холбогдол өгч байдаг. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4 сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувиар өсчээ. Тиймээс иргэдэд эдийн засгийн өсөлт дам утгаараа нөлөөлөхөөс шууд амьжиргааг дээшлүүлэх дээр төдийлөн нөлөөлөхгүй. Харин цалин, тэтгэвэр нэмэгдээгүй энэ нөхцөлд үнийн өсөлт болон инфляц иргэдэд шууд бодитой мэдрэгдэж дарамт болж байдаг. Сонгуулийн өмнөх жил учраас бүх статистик тоон үзүүлэлтүүдийг сайн гаргаж ядуурал буурсан мэт харагдуулах дээр төр засаг бүхий л анхаарлаа хандуулах нь ойлгомжтой.

Төсвийн эх үүсвэр талаасаа харвал орлого нь харьцангуй эерэг үзүүлэлтэй хэдий ч тодорхой хугацааны дараа дахин буурах үед үүнийг төсөв маань даах уу гэдэг нь чухал асуудал. Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлсөн бэ? Энэ хүчин зүйл нь урт удаан үргэлжлэх үү гэдэг суурь хүчин зүйлүүдээ бид тодорхойлж цаашид төсвийн урсгал зардлыг нэмэх биш харин орлого олох ирээдүйтэй төслүүддээ анхаарах хэрэгтэй.

Ер нь төр засаг болоод улстөрчид урт, дунд хугацааны үр ашигтай бодлого баримтлах бус дараагийн сонгуульд зориулсан түр зуурын болоод хөдөлмөрийн бус халамжийн чиглэлийн бодлого баримталж байгаа нь харамсалтай.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ИРЭХ ЖИЛ МЭДРЭГДЭНЭ

Эдийн засагч Г.БАТЗОРИГ:
-Эдийн засгийн өсөлт хаанаас бий болж байгаа нь чухал. Монгол Улсын эдийн засгийг нийтэд нь 15,16 орчим салбарт ангилах юм бол ихэвчлэн уул уурхайгхаас энэ өсөлт бий болж байгаа. Энэ оны эхний дөрвөн сарыг авч үзвэл 19 сая тонн нүүрс гэдэг жилийн төлөвлөгөөний талтай тэнцэх экспортыг хийж байна гэсэн үг. Энэ үүднээсээ бодвол өсөлтийн гол зүйл нь уул уурхайгаас илүү байна гэсэн үг. Тэгэхээр уул уурхайн салбарт ажиллагсдын цалин нэмэгдсэнээр ерөнхийдөө нэмэгдэж байна гэсэн үг. Иргэдийн бодит амьдралд уул уурхайгаас гарсан мөнгө худалдаа үйлчилгээ тээвэр гэсэн салбар руу орж байж, дараа нь цалин тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс эдийн засгийн өсөлт одоо мэдрэгдэх болоогүй. Ирэх жилийн өдийд мэдрэгдэх хүлээлттэй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.185.215

HUD GARUUD

Avatar

Нэргүй 2023-05-16 132.194.33.144

yylzalt$

Avatar

Нэргүй 2023-05-16 202.126.90.86

Иймэрхүү худ улсууд их байх юм. Эдийн засгийн онолоор эдийн засгийн өсөлт ард түмэн, бизн?с эрхлэгчдэд шууд мэдрэгдэнэ.

Avatar

Irgen 2023-05-16 202.21.96.212

Улстөрчийн нүдээр харвал эдийн засгийн өсөлт ард түмэнд мэдрэгдэхгүй байна гэж улстөрждөг. Бодит байдал дээр эдийн засаг өсжил байвал ард түмэнд шууд мэдрэгдэнэ. Татварын орлого өссөнөөр цалин, тэтгэвэр нэмэх боломжтой болдог. Ханш тогтворжсоноор хэрэглээнд суурилсан эдийн засагтай манай улсын хэрэглээний бүтээгдхүүний үнэ тогтворжино оо.

Avatar

Zochin 2023-05-16 66.181.161.234

Shuud noloolno,yuch medehgui bj zz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж