2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 379,477,584 төгрөгийн үнийн дүн бүхий 800,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ремикон ХК (RMC +6.03%), Хай би ойл ХК (HBO +4.96%), Гермес центр ХК (HRM + 0.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.29%), Адуун чулуун ХК (ADL -9.26%), Монинжбар ХК (MIB -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,047 ширхэг нэгж эрх 5,646,065 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 5,292 ширхэг үнэт цаас 523,317,880 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг бонд 50,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 958,441,529 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ