Монгол соёлын парк байгуулна

Монгол соёлын парк байгуулна

Монгол соёлын парк байгуулна

Улаанбаатар хотоос 50км-ийн цаана Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Горхи Тэрэлжийн цогцолбор Монгол соёлын паркийг байгуулж, зургадугаар сарын 1-нд үүд хаалгаа үйлчлүүлэгчиддээ нээхээр болжээ. Энэхүү парк нь Монгол үндэстний өв соёл ,бахархалыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой бөгөөд дотоод болон гадаадын жуулчдад зориулсан цогцолбортой юм. Уг цогцолборт морин шоу гэхэд л өдөрт гурван удаа болох юм.

Гадаад улсаас зорин ирж буй жуулчдад тэр бүр Монголын соёлыг нэг дороос үзүүлэх боломж хомс. Тухайлбал, баруун монголын соёлтой танилцахын тулд 2000км-ийн цаана байрлах Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг зорих нь мэдээж хэцүү. Монгол соёлын парк нь Монгол Улсад аж төрдөг үндэстэн, ястнуудын ахуй соёл, аж амьдралтай танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Үүнтэй холбогдуулан Монгол соёлын паркын төслийн зөвлөх Р.Мөнхсайхантай ярилцлаа.

-Ta төслийнхөө тухай уншигчдад танилцуулаач?

-Монгол Улсад анх удаагаа морьтны тусгай шоу буюу төсөл хийх гэж бэлтгэж байна. Өмнө нь анх удаагаа гадныхантай кино зургаар явж байхад хотод өссөн, огт морь унаж байгаагүй хэр нь хөдөө очоод морь маш сайн унаж байсан 2 хүүхэдтэй таарсан. Тэднийг харсан гадныхан гайхаж хүлээж авсан. Магадгүй энэ морьтон монголчуудын мах цусанд нь шингэсэн гeнд байдаг юм шиг санагдсан. Монгол хүний цусанд морь сайн унах чадвар агуулагдаж байна гэж хувьдаа харсан. Нөгөө загасчны морь усгүй гэдэг шиг Монголд ийм морьтны шоу одоохондоо байхгүй юм байна гэж бодсон.

-Та шоу зохион байгуулагчдын тухай ярьж өгнө үү?

-Уг шоу маань 50, 60-аад оны дайны дараах морьтны соёлыг бас харуулах гэж оролдож байна. Тухайн үeд монголчууд өөрсдийн саналаар НҮБ-д бүртгүүлж байсан.  Шоуны зохион байгуулагчдын тухайд бол хөгжмийн зохион байгуулагчаар "Бумбаарай" болон "Уайлд хорс" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.

"Эрээн хотод буюу хятадад морьтны шоу хийж байхад би оролцож байсан. Тухайн үeд Хятадын удирдагч Ши Жиньпинээс эхлээд хүмүүс байсан бөгөөд талархан хүлээж авсан. Нөгөөтэйгүүр Солонгос улсад морьтны шоу их хөгжсөн юм билээ. Та бидний мэдэх Солонгосын олон ангит киноны морьтой хэсгүүдийг бас Монгол хүмүүс хийдэг гэж сонсч байсан.

-Бэлтгэл ажлын хувьд хэрхэж байгааг танилцуулаач?

-Зохион байгуулагч газрын хувьд тусгай амралтын газар. Цагийн тусгай заалтгүй гэсэн үг. Зарим газрууд орой 22 цагаас хойш амралтын байдалтай байдаг бол тус амралтын газар нь тогтмол цагийн хуваарьгүй гэсэн үг. Өглөөнөөс орой хүртэл урлагийн тоглолттой байдаг газар гэж ойлгож болно. Тиймээс аливаа цагт баригдалгүй бэлтгэлээ сайтар хангаж байна.

-Уг арга хэмжээ нь улиралын чанартай юу эсвэл тогтмол зохион байгуулагдах уу?

-Өвлийн морин уралдаан бас байж болох юм гэж бид бодсон. Мөн дулааны улиралд зохион байгуулах сонирхол, төлөвлөгөө байна. Амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулах хүсэлтэй байна. Энэхүү паркаар дамжуулан хүүхэд, залуучуудад Монгол нүүдэлчний аж амьдрал, ахуй соёлыг таниулж, дараа дараагийн үeдээ үндэсний дархлааг тогтоох нь бидний гол зорилго юм.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа. 

О.Болор 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.142

харваас сэжгийн өвгөн

Avatar

Hhe 2023-05-15 202.126.89.6

Zuvhun Gatsuuran tsetserlegt hureelentei boloy.

Avatar

unshigch 2023-05-15 94.241.160.200

Солонгост морьдын шоу гэж байхгүй, манай циркчид очиж тэр шоуг гаргаж ирсэн

Avatar

Ii 2023-05-15 192.82.65.168

Baigaasht moriniii uraldaan ch boldog

Avatar

Нэргүй 2023-05-15 202.131.225.197

darhan tsaazat gazriig gartaa huvidaa avah yadmag arga baina

Avatar

Нэргүй 2023-05-15 192.82.84.13

Энэ мангас чинь Монголын соёлыг судалсан эрдэмтэн юм уу? Мундаг юм аа…

Avatar

ЗОЧИН 2023-05-15 202.9.46.163

Үнэрээх соёлын парк байгуулах гэж байгаа бол Монголын бүх угсаатны бүлгүүдийн орон сууц, хувцас хунар, тоглоом наадгай, дуу хуур , хоол хүнс , ёс заншил зэргийг иж бүрнээр нь харуулах парк байвал зүгээр.

Avatar

DR VENKATA 2023-05-15 197.210.54.137

Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу.
би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна
Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу whatsapp +19083082601

Avatar

Нэргүй 2023-05-15 103.229.122.31

Goy bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж