Г.Ганболдыг С.Ганбаатараар солих уу?!

Г.Ганболдыг С.Ганбаатараар солих уу?!

Г.Ганболдыг С.Ганбаатараар солих уу?!

Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалтын талаарх нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Н.Энхбаяр ахлаж явуулсан. Нэг хэсэг нь түүнийг сайн ажилласан гэж магтсан бол нөгөө хэсэг нь УИХ дахь улсын яллагч биш шүү гэх шүүмжлэл дайсан. Ямартай ч Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үүргээ гүйцэтгэсэн нь үнэн.

Харин нүүрсний хэргийн сонсголыг хэзээ хийх вэ гэсэн асуултыг иргэдийн зүгээс тавих болсон юм. Уг хэрэгт цөөнгүй улстөрч сэжигтнээр нэрлэгдсэн. Тэр тусмаа УИХ-ын хэд, хэдэн гишүүнийг уг хэрэгт холбогдуулан хууль, хүчнийхэн шалгаж буй билээ. Жишээ нь,  улсын прокуророос Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан,  Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Т.Аюурсайханы хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нүүрсний сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байдаг. Энэ талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нүүрсний сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Уг хүсэлтийг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  сонсголыг хойшлуулах шийдвэр гаргасан" болохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байдаг.

Тэгвэл нүүрсний сонсголыг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулахаар улс төрийн хүрээнд яригдсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг дуудаж "Нүүрсний сонсголыг хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээх"-ийг сануулжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.90.56

Ганболд одоо ч нүүрс хусч бгаа

Avatar

Тендэрчин 2023-05-15 202.21.108.25

ganbold gej huduunii gar juldana shdee. aimgiin zam angiin darga hiij bsan yum chini yaj nuursnii garuudiig duudaj yarih yum.

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.161.71

nuursnii tom hulgaij geed bga jinkogoin huneer solihoor shudraga bolohuu bosoo Ganbaa eeree shudraga uu kk bolio

Avatar

Эрдэнэ 2023-05-15 59.153.112.37

Ганхуяг хамгийн цайсан ичих булчирхайгүй сэтгэцийн өвчтөн

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-05-15 202.131.244.210

ЁСТОЙ зөв шүү?

Avatar

Уншигч 2023-05-15 66.181.179.160

бас хуулийн хүн хэрэгтэй байхшүү босоо заримдаа элийрдэгшд

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.17.127

босоо очоод хярвас хиншүүг нь гаргах байх шүү

Avatar

Нэргүй 2023-05-15 202.9.40.134

Б.Энхбаяр үнэхээр сайн ажилласан, Ард иргэдийн төлөөлөл, хуульч мэргэжлийнхээ ажлыг үнэхээр сайн хийсэн. Ж Сүхбаатар ч бас мэдлэг чадвартай шударга сайн хуульч,энэ хоёр бол МАН – ын урдаа барих улсаа худалдаагүй шунал нь шулам# болоогүй шударгасайн залуучууд ард иргэдийн төлөөлөл ийм л хүн байх ёстой

Avatar

Сонгогч иргэд 2023-05-15 202.55.188.120

нүүрсчид амь тавих цаг ойртсон шүү. тэмцэгч ЕС, уих дахь цөөнч гэсэн шударга гишүүддээ ард түмэн итгэж, дэмжиж байгаа.

Avatar

Нэргүй 2023-05-15 202.21.107.27

sonsgol hihiig eserguutsej ba.ih hural shuuh prokuror bish ard tumen ch ch hohirogch bish
tus tusiinhaa ajliig hiigeed yvbal bolno..ard tumen ajlaa hiigeed duugii amidarval taarna

Avatar

DR VENKATA 2023-05-15 197.210.55.98

Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу.
би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна
Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу whatsapp +19083082601

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.112.133

Нүүрсчдийн Засаглал хүчтэй ажиллаж байнаа ! Хэлэлцүүл гийг АТГ-аар зогсоолгоод, одоо сүгсэлзүүр Ганбаатараар оромдуулах гэж бна. Аа бас лут байнаа, манай хууль хянал тын байгууллагууд НҮҮРСЧДИЙН талд ажиллаад бна шдээ, тосоор гоож ! Аргагүй л дээ, тэд чинь хэдэн төррөг хараад л шүлс нь савираад ирж байгаа ш дээ !

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-15 202.21.107.31

Сайн ажиллах хэрэгтэй…Эсвэл энэ нөхөр өөрөө ….энэ асуудлуудад холбоотой байж магалгүй л дээ. гэж иргэд бид хардах эрхтэй шүү….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж