"Иргэд гишүүдийн тоог 120 хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналтай байна"

"Иргэд гишүүдийн тоог 120 хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналтай байна"

"Иргэд гишүүдийн тоог 120 хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналтай байна"

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонслоо.

Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн тухайд дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй саналтай байна. Харин 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсч буйн илэрхийлэл гэж УИХ-ын дарга хэллээ.

Гэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийхвий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа.

Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна. Ялангуяа цалин, тэтгэврийг нэмэхгүй бол өдөр тутмын хүнс, гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт хөндөгдөж байлаа. Хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хүртэлх хувиар нэмэгдсэн тул үүнд нийцүүлэн цалин, тэтгэврийг өсгөхийг олон иргэн шаардсан. УИХ-ын дарга Г.Занданшатар, эдийн засгийн нөхцөл байдал сэргэж,  эхний улиралд өсөлт 7.6 хувьд хүрсэн бол оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байгааг тодотгов. Мөн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт  бий болсон нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Энэ хүрээнд Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох асуудлыг УИХ-ын яаралтай хэлэлцэж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-15 202.126.93.61

уг нь 152 гэсэн тоог батлагдах магадлал бага гэдгийг үүнийг санаачилагч болоод дэмжигчид маш сайн мэдэж байгаа. олон тоог нь дэмжихгүй ч ядаж цөөлөхийг нь дэмжүүлэх байдлаар гишүүдийн тоог нэмэх санаагаа гүйцэлдүүлэх тактикаар ажиллаж байна даа

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-05-15 202.131.244.210

Битгий ш** Гишүүдийн тоог нэмэх шаардлагаггүй. Хуралдаа суудаггүй зугаалж, идэж уухаа хөөцөлдөж явдаг гишүүдээ хуралд нь суулгадаг болчихвол 76 хангалттай шүү УИХ тарах хэрэгтэй байна. Хүмүүс яаж эднийг ийм юм яриулаад суулгаад байна

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.20.70

Гишүүдийн тоог нэмэх шаардлагаггүй. Хуралдаа суудаггүй зугаалж, идэж уухаа хөөцөлдөж явдаг гишүүдээ хуралд нь суулгадаг болчихвол 76 хангалттай шүү. Гарч ирэхдээ чадахгүй, барахгүй юм б-хгүй гэж б-гаад гардаш. Гарсан хойноо ажлаа х-хгүй б-ж АЧААЛАЛ их ч гэх шиг. Даахгүй ачаа үүрэх гэж улс орноо сүйрүүлж б-хаар ачаа үүрэх тэнхээтэй улсыг нь гаргадаг, ажлаа х-дэггүй гишүүд-г эргүүлэн татдаг хариуцлаг-н тогтолцоо бий болго. Энэ чинь тогтолцоог с-жруулах асуудал болохоос тоо нэмээд юу ч өөрчлөхгүй.

Avatar

Зочин 2023-05-15 64.119.20.70

Битгий худлаа хуцаад байгаарай. Орон гаран н**ш чинь ингэж арл түмнийг доромжлохгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-05-15 115.179.223.48

Үгүй шүү. зайлаад өг дөө.

Avatar

Нэргүй 2023-05-15 202.179.21.193

УИХ тарах хэрэгтэй байна. Хүмүүс яаж эднийг ийм юм яриулаад суулгаад байна.

Avatar

Хэзээ ч үгүй. 2023-05-15 202.179.21.193

УИХ тараарай !

Avatar

Нэргүй 2023-05-15 202.21.107.8

МАНай улсад бол 76 гэдэг тоо бол бага биш харин ч бусад улс оронтой харьцуулахад их гэдэг. Худлаа ярьцгааж ард иргэдийнхээ толгойг эргүүлэхээ болимоор юм даа. Куб язгуурын онол ч гэх шиг нөгөөдөх ХҮН-ийг даган баясаад МАН-ы том нар нь хүртэл куб язгуур гэж ярьж байх шиг эсвэл өөрсөдөө ХҮН-ийг ашиглаад хөөргөөд байгаа ч юм бил үү гэж хардаж байна.

Avatar

зочин 2023-05-15 202.21.127.160

Занданшатар даргаа Гишүүдийн тоог нэмснээр зардал нэмэгдэхгүй гэж худлаа ярихаа тархи угаахаа болиоч
Бас гишүүдийн тоог нэмэхийг, 76 можаротороор, 76 пропорциаоналиаар сонгохыг иргэд дэмжмж байна гэж бас утгагүй юм ярих юм.

76 хүний идэх хоол 152 хүний идэх хоол хоёрыг ялгаж мэдэхгүй их хурлын даргаа байгаа нь ёстой ичиж үхмээр байна шүү

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.182.18

Гишүүдийн тоог нэмэх гээд байгаа бол ганцхан нөхцөлд л нэмэхийг зөвшөөрнө. Энэ бол ГИШҮҮНИЙ ДАРХАН ЭРХИЙГ ЦУЦЛАХ.

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.182.18

120 ч их байна. 90-ээс хэтрэргүй байх нь зүйтэй. Хамгийн гол нь гишүүдийн дархан эрхийг цуцлах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2023-05-15 150.129.140.123

152 өрөө сандал ширээ тавилга унаа утас гээд л бид л өөрсдийн татварын мөнгөөрөө бэлдэж өгөх нь дээ. ямар өвөр дээрээ сууцгаа гэлтэй биш

Avatar

108 2023-05-15 24.128.40.160

Анхнаас Шинэ Үндсэн Хуулиар 108 (2 танхимтай) процианал тэй байсан бол зүгээрГэхдээ АНУ конгресс 2 танхимтай нийт 535 гишүүнтэй. Сенатын танхим 100 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй 1929 оноос өөрчлөлт оролгүй . АНУ ын хүн ам 332 сая. Сонгуулийн насны хүн ам 240 сая. АНУ ын конгрессийн нэг гишүүний төлөөлөл нийт хүн амын хувьд 620561 хүнийг төлөөлөлнө. Сонгуулийн насны хүн амын хувьд 448598 хүнийг төлөөлөлнө. Ингээд бодохоор хүн амын өсөлт УИХ гишүүний тоотой шууд хамааралгүй болно.

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.90.86

АНУ конгресс 2 таним мажоратор сонууглиар сонгогддог

Avatar

зочин 2023-05-15 192.82.67.233

Нийт иргэд биш цөөн хэдэн МАНы гишүүд л ингэж хэлж байгаа. харин ч 76 г цөөлөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-15 165.231.182.12

зарчимч, шударга, мэдлэгтэй, 50 хангалттай,

Avatar

иргэн 2023-05-15 202.180.218.202

худлаа шаахгүй шүү спийкэрэээ… иргэд чинь яг ажлаа хийдэг 25-н гишүүнтэй болохыг хүсэж байгаа шүү

Avatar

ш** ш** 2023-05-15 202.180.218.202

хүсвэл 152 болгох чадалтай байж худлаа б**в өмхүүлж 120 гишүүнтэй болох нь дээ

Avatar

сонгогч 2023-05-15 202.9.46.163

зандаршатар аа… битгий худлаа яриад байгаарай…Иргэд гишүүдийн тоог 152 биш 76-25=51 болгохыг хүсч байна.

Avatar

DR VENKATA 2023-05-15 197.210.227.170

Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу.
би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна
Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу whatsapp +19083082601

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-15 202.21.107.31

УИХ ын гишүүдийг цөөлөх хэрэгтэй…….Сонгогдох доо "ХӨХӨӨ ШИГ ДОГОДОХ" адил юм ярьж байгаад СОНГОГДВОЛ биднийг мартдаг….Ж:нь: Баянзүрхээс сонгогдсон Саранцэцэг ч бил үү МОН УРАН ы……эмэгтэй ОДОО ДУНДГОВЬ д очсон …….явна мгэнэ ..Юун БЗД гэх нь холгүй явна гэнэ ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН үү? БЗД 16 хороонл өөр хүн ирүүлээч ээ… сонгуулаач ээ…..
2024 онд жирийн ард АРД Гомбо..Гончиг…Должин эмээг сонгоно шүү……Өвгөн БОЛД ыг л сонгоно доо ….

Avatar

Данко 2023-05-15 96.248.41.119

Сайхан залж байна даа. Иргэд гишүүдийн тоог нэмэхийг хүсэхгүй байгаа, зөвхөн авилгачид л үүнийг хүсэж байгаа. Үүнийг ГАХАЙ чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.183.24

та нар ард түмний үгийг сонслоо юу

Avatar

Нэргүй 2023-05-15 103.9.90.100

1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ЯАРАЛТАЙ ТАРААГААЧ ЭЭ. .ЮУН 120 152 ВЭ

Avatar

ахмад 2023-05-15 202.9.40.64

Нийт гишүүдийн хагасыг пропорцианалиар сонгох нь зөв. Гишүүдийг 152 болгохноор асуудал шийдэгдэхгүй, энэ бол нэг л хөшүүрэг. Гишүүдийн хандлагыг яаж өөрчлөх вэ гэдэг өөрөө том асуудал, өнөөгийн нөхцөлд үүнд цаг хугацаа нэлээд шаардагдана. Бас шүүхийн тогтолцоо бүхэлдээ "хөгзөрсөн", үүнд бас багагүй хугацаа шаардлагатай. Гол нь парламэнтат тогтолцоогноосоо л ухарч болохгүй. Эцсийн бүлэгт монголын нийгмийн гажгийг засах гол арга нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах …

Avatar

Иргэн 2023-05-15 202.21.104.234

Гишүүдийн тоо 99 байхад болно. санал тэгш болчих учраас сондгой тоотой гишүүд байх нь зүйтэй. Түүнээс олон гишүүд Монголын ард түмэнд огт хэрэггүй. Ер нь юу ч санаачилдаггүй, өөрийн хувийн бизнесээ цэцэглүүлэх гэж орсон Ганбаатар, Чойжилсүрэн, Бямбацогт, Анандбазар, Дэлгэрсайхан гээд олигархи нараас салах, мөн суудлын бөглөөс болдог Бат-Эрдэнэ аварга, одооны эмэгтэй гишүүд огт хэрэггүй. Эх орон, ард түмнийхээ төлөө ямар хууль санаачилж, ямар үр ашиг ахуй амьдралд авчирсан юм гэдгээр дэвших.

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.113.78

Чи одоо далд ор. түмний хоол чамгүй цусаллаа

Avatar

хотын иргэн 2023-05-15 103.212.116.194

Хамгийн гол нь пропорциональ, мажиоритариар сонгогдсон гишүүдийн тоо тэнцүү байх нь одоохондоо дээр болов уу. Гишүүдийн тоо ойролцоогоор 100 орчим. Мажиораторын тойргийг хүн амын тоонд уялдуулан аль болох томсгох, пропорционалиар орж ирэх гишүүдийн нэрийг урьдчилан зарлах нь зөв байх аа

Avatar

Соз 2023-05-15 202.126.89.187

гоё шаана да тануус

Avatar

Миний санал 2023-05-15 150.129.141.111

УИХын гишүүдийн тоог 99 болгох хэрэгтэй.Үүний 1/3 ийг квотоор сонгож үлдсэн 66 г тойрогоос( иргэдийн төлөөлөл гэдэг утгаар) сонгох хэрэгтэй.ЮУН 50 , 50 % бэ.Төлөөлөлөө багасгаж огт болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж