Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Тавлаж байгаа юм биш шүү, гэхдээ юу тарина, түүнийгээ хурааж авдаг нь амьдралын философи. Төмсний үр тарьвал төмс, алимны үр тарьвал алим хурааж авна. Түүнээс төмсний үр тарьчхаад алт хурааж авдаг ид шид зөвхөн үлгэрт гардаг байх. Гэвч үлгэр бол үлгэр.

УИХ-ын захирамжаар томилолтоор тойрогтоо ажиллаж байгаа гишүүдийг сонгогчид нь өндөг шидэх нь холгүй угтаж байгаа аж. Өвс авчирч өгсөнгүй гэж агсам тавьсан, үнийн өсөлтөд бухидсан иргэд  төр засгаа чичлэж сууна, тэгэх нь зүйн хэрэг. Ямбыг нь эдлэж байгаа нөхдүүд ялыг нь үүрэх нь гарцаагүй. Гэхдээ монголчууд  өнөөдөр хүртэх ёстойгоо хүртэж байна, үүнийг л жинхэнэ хохь нь гэж хэлдэг юм.

1.

2022 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт байв. Дээр нь Австралийн нүүрс Хятадын хоригт орсон нь Монголын хувьд угтаа алтан боломж байлаа. Даанч алтан боломжийг Монгол Улс атгах нь байтугай ашиглаж чадаагүй, нүүрсний гол зах зээлээс ердөө 267 километрын наана оршиж буй атлаа нэг тонн нүүрсээ 169 ам.доллараар зарсан нь ердөө л төмөр замгүйгээс болсон хэрэг.

Монголын нүүрсний экспортын хоёр гол зам нь Гашуунсухайт ба Шивээхүрэнгийн боомт. Гэвч монголчууд нүүрсээ өнөөдрийг хүртэл авто машинаар тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн зардал нь өндөр учраас Монголын нүүрсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Иймээс нүүрсний төмөр замтай болох нь Монголын сүүлийн 14 жилийн мөрөөдөл байв.

2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг УИХ-аар батлаж, уг бодлогын хүрээнд  Монголын  Засгийн газраас Шинэ төмөр зам төслийн хүрээнд 5683 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн юм. Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 267 киломер, Тавантолгой- Зүүнбаянгийн чиглэлд 416 километр төмөр зам барихаар, ингэхдээ урагшаа нарийн царигтай, хойшоо өргөн царигтай байхаар 2014 онд УИХ-аас тогтоол гаргасан. Гэвчиг УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдаж, Засгийн газар Шинэ төмөр замын төслүүдээ нээлттэй зарлахтай зэрэгцээд элстэй уут цоолох стратегиа оросууд Монголд амжилттай хэрэгжүүлсэн билээ.  Үр дагаварт нь Монгол Улс өдгөө хоёрын хоёр мухар төмөр замтай сууж байна. Атал хойд урд хоёр хөрш нарийн царигтай төмөр замаар аль хэзээний холбогдож, ОХУ Хятадад нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээгээрээ Монголын урд гишгэх болсон нь бодит үнэн.

Өргөн царигтай төмөр замаа Хятадын нарийн царигтай төмөр замын сүлжээнд холбоход монголчуудад цөөнгүй бэрхшээл тулгарч буй. Нэгд, төмөр замынх нь өндөр нам, өргөн нарийн нь зөрчихсөн, хоёрт,  газар зүйн байрлал нь илтэд зөрүүтэй.  Энэ мэт асуудлаа шийдвэрлэхээс нааш Монгол Улс төмөр замаар нүүрсээ тээвэрлэх бололцоогүй. Тэр тусмаа дэлхийн зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарах боломжгүй. Эдийн засгийн хувьд улсад асар хохиролтой, Х.Баттулга, Д.Баясгалан хоёрт хожоотой төсөл болсон.

Учир нь, өргөн царигтай төмөр замаар нүүрс тээвэрлэхэд  ачилтын зардал нэмэгдэнэ, энэ хэрээр Монголд орж ирэх ёстой ашиг орлого буурна,  42 сая тн нүүрс экспортод гаргалаа гэж тооцоход хамгийн багадаа хоногт ачилтын хөлсөнд 740 сая төгрөг, жилдээ 270 тэрбум төгрөгийн ашгаа алдана.  Иймээс л М.Энхсайхан Х.Баттулгад хандаж “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн байх.

2.

2017 онд Х.Баттулга  600 мянган хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараа Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч, урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам тавих УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргуулж, үүнийг нь парламент хүлээж авсан байдаг. Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан хүн нь нүүрсний хулгайн хэргийн сэжигтэн, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал байв. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу оффтейк гэрээнүүд байгуулж, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түмэн цэргээр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь” группээр бариулсан. “Бодь”-ийн барьсан нэг километр төмөр замын өртөг нь  нэг сая 460 мянган ам.доллар, нийтдээ нэг тэрбум, 5 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Тэгвэл Зүүнбаянгийн төмөр замын нийт санхүүжилт нь 1.3 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг үр ашиггүй үхмэл хөрөнгө болгосон гэсэн үг. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход дор хаяж 300 сая ам.доллар шаардлагатай болж байна. Ийм мөнгө Монголд өнөөдөртөө алга.
Ийнхүү Х.Баттулгын ярьсан үлгэрт итгэсэн монголчууд өнөөдөр өлсч, зовж байгаагаа гайхаж сууна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг.

3.

Тавантолгойн нүүрсийг Хятадын төмөр замыг сүлжээгээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахаар Монгол Улс 2010 оноос эхэлж оролдлого хийсэн. Харамсалтай нь тэр болгоныг гадаад, дотоодын захиалгаар манай “эх орончид” унагаж, гацааж ирсэн.  Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барьсан бол Монгол Улс Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт нүүрсээ борлуулах боломж нээгдэх байв. Үнэндээ Хятад улс Монголыг эзлэх дээрээ тулбал цэрэг танк ч хэрэггүй, хилээ хаагаад, нүүрс авахаа зогслох төдийд монголчууд хэцүүдэнэ. Хэдэн мал байгаад ч нэмэргүй. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал бол өчигдрийн бидний сонголтын төлөөс юм. Монголчууд хүртэх ёстойгоо л хүртэж байна,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монгол Улс нүүрсний экспортоос 80 их наяд төгрөг алдсан болохыг онцолсон. Энэ нь Монгол Улсын таван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө агаад Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 их наяд төгрөг шаардлагатай гэвэл үүний дөрөвний гуравтай тэнцэх мөнгийг монголчууд  өнгөрсөн хугацаанд алдсан байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга ялж эсрэгээрээ Монгол  ялагдсаныг тоо хэлдэг. Тоо худлаа хэлдэггүй.

4.

Хоёр жил дипломат маргаантай байсан Австрали-Хятадын маргаан өндөрлөж, худалдааны эргэлт сэргэсэн нь Монгол Улсын хувьд таатай мэдээ биш. Учир нь, Хятадын төрийн өмчит компаниуд Австралиас нүүрс захиалах болсноор манай нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж эхэлжээ.  Товчхондоо, энэ жилдээ 42 сая тонн нүүрсээ экспортод гаргахаар төлөвлөж суусан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мөрөөдөл талаар өнгөрч магадгүй нь.  Гэвч энэ бүхэнд Х.Баттулга ганцаараа буруутай юм биш.  Нарийн царигтай төмөр замаар цэрэг танк орж ирнэ гэдэгт итгэснийхээ, 2017 онд “Монгол ялна” гэх сонголт хийснийхээ төлөөсийг монголчуждттөлж байна. Энэ төлөөс хэчнээн жил үргэлжлэхийг хэлэхэд хэцүү.  Байгалийн баялгаа хав дараад,  хэдэн малынхаа буянд сайхан амьдрахыг хүсэх тусам хэдэн “мал”-ынхаа буянд хэдэн дарга нар л сайхан амьдарна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

77 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хар авгай Нямсүрэн 2023-05-16 202.9.46.120

Хар авгай Нямсүрэн орлого нь муудаад, өнөө Баттулгаа дахиад л мөлжөөд эхэлжээ. Баттулгагүй бол энэ хар авгай өлбөрөөд үхэх нээ. Өөр бичдэг сэдэв энэ хар авгайд байна уу.

Avatar

Одноо 2023-05-16 66.181.160.47

Аль ч нам гэлгүй идсэн болгоныг үнэнээр нь илчилж зохих шийтгэлийг хуулийн дагуу оногдуулах л хэрэгтэй. Холбогдсон хүн дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй байх нь зөв

Avatar

Долирлог 2023-05-16 202.126.90.71

Жонхуугаас очиж асуугаач, шаардаач! Жонхуу чинь өөрийгөө мухар төмөр зам тавьсан баатар гээд байгаа биз, үнэндээ Голомт хужаатай мөнгө хуссан, Оросын бодлого хэрэгжүүлж гэж үр дүн гарч! Жонхуу нь хаана байна!?

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.161.220

Ёстой тэнэг сайт бна! Хуцалгүй Цагаан хаданд очоод үз! Төмөр зам Түй ч хамаагүй! Монголчуудыг хагалан бутаргах санаархалаа аваад зайл!

Avatar

Иргэн 2023-05-16 66.181.161.36

Ердөөсөө манайханд их дутагдал байнаа өнөөдөр тогтолцооны өөрчилөлт хийхийн тулд уих гишүүдийн тоог нэмэх тухай асуудалд хандаж байгаа иргэдийн хандлага хэрэг алга ямар учраас. Ямар өөрчлөлт. Яахын тулд гэж ухаж ойлгохын оронд бушуухан мэддэг хэдэн хараалаа урсгах юм.энэ лав сайн юманд хүргэхгүйдээ

Avatar

Зочин 2023-05-16 66.181.161.36

Нийтээрээ өөлөх шүүмжилэх хардах донтой ард түмнийг жудоч жэнко доныг далимдуулж тонгорчихсоншдээ уг нь ми Энхболд Сү Батболд Санжийн Баярын үед эдийн засаг ид тэлж иргэдийн орлого ч сайн байж солонгос явагчидын цуваа богинсож байсныг тэр үедээч анзаараагүй одооч санахгүй учир нь баасан авгай батзандан магнай гүнбалай нар талбай дээр үймэлдэж тэднийгээ даган баясаж байсийм хөөрхий үхэр монгол ард түмэн минь

Avatar

Зочин 2023-05-16 192.82.87.237

сонгуульдаа бодолтлй .идэвхтэй одоо байгаа амьдралаа бодож. өгөхгүй бол 2028 оны сонгуульпд ийм л амьдрал хүнд хэцүү байна гэж ярих ньдавтагдана .юу тарина түүнийгээ л хураана гэж бодох юм

Avatar

Hurlee 2023-05-16 66.181.160.56

bid ene zasgiin gazriig haraaj zuheh bish umnuh ideech uugaach horlon suitgegch elbegdorj battulga miye erdenebat saihanbileg bayrtsogt bayr buyu maban mafiihniig l uy udmaar ni haraah yostoi busuu suuliin heden Jil MAN harinch hudal hulgaig ilruulj shalgaj baigaa busuu ard tumen mini jaahan uyriin bodoltoi bai ardchilal hunii erh huviin umch yrisan uvaagui hulgaichuudiin uur AN uund mash ih buruutai Ted gants udur gants Jil tur barihad l 100 jiliin gai chirj irdeg shuu

Avatar

Нэргүй 2023-05-16 174.235.215.29

Jonhuu hudlaa shaagaad Orost bolomj ogood Mongol ornoo ediin zasgaa syiryylseen tomor zamaa tavisan bol ene ih hulgai garahgyi bailaa ooroo oorsdoo syiryyleh yumdaa

Avatar

шударга иргэн 2023-05-16 66.181.161.249

Хүчээ нэгтгэж гаргасан 76 малаасаа асуу? Гүрний хаанТОПОРоосоо асуу? Бүхнийг мэдэгч ДАНХаасаа хариуцлага нэх. Чам мэтэд бол Хохь чинь гэдэг үг яг зохино…

Avatar

Зочин 2023-05-16 64.119.27.18

МАН засаглаад хэдэн жил болж байгаа билээ.Хэний үед зам баригдаж хэн очиж тууз хайчлав гэдгийг энэ хөлсний сэтгүүлч болоод хөлсний бичигчид эрхбиш санаж байгаа байхаа Гагцхүү сонгууль дөхсөн үед хөлсөөр ажиллаж мөнгө олох нь эдгээр нөхдөд чухал байх нь.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.86.152

Х,Баттулгад оролцоогүй хулгай гэж алга ,Монгол улсаа, ард түмнээ хоролчихоод яаж гэмгүй царайлаад явж чадаж байнаа?????

Avatar

Зочид 2023-05-16 202.126.89.226

Яг үнэн. Энэ удаад Монгол Улс хохирч, Баттулга ф***а х***а Баясаатай нийлж мөнгө идээд дууссан.

АН-ын луйварчид 2012-2016 онд яасан? Хөтөл, нүүрс, Дарханы хар төмөрлөг, Эрдэнэт, (Хөгжлийн банк) гээд өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөсөн.
Энэ бүхнийг засч, зөв голдиролд оруулах гэж одоогийн ЗГ, хууль хяналт, шүүх цагдаа үйлээ үзэж, үсээ зулгааж, хамаг цаг хугацаагаа алдаж бн.

МАН-д бас хамт идсэн зөндөө юм бн…Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрс гээд..

Жигнэвэл 2:5 юм уу..

Avatar

Бодит үнэн 2023-05-16 66.181.161.253

MCS төмөр замаа холбоцон бсн бол өнөөдөр УИХ, ЗГ тэдний хяналтанд бх бсн, 2017 онд Панда хочит Энх60олд гарсан бол сахал эрдэнэбилэг өдийд Монголын хаан болчих бсн, бидэнд том хаан, бүхнийг эзэгнэгч хэрэггүйээ!!!

Avatar

хох нь 2023-05-16 64.119.17.174

жонкуу хулгайч Монгол улсыг самарч хаялаа даа, одоо бэрхийн салтаанд нуугдаастай

Avatar

Л 2023-05-16 67.247.102.58

Ардчилсан намын news.mn л хамгийн чангаар тавлан бахирч байна. Баттулга Ардчилсан намынх биз дээ. МАНАн одоо ч бүрэн устаагүй. Яана даа Монголчууд.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.212.117.63

Jenko gj neg gai uls oron horlood

Avatar

Нэргүй 2023-05-16 124.158.64.236

Хүрэлсүх нарийн царигийг дэмжсэнээрээ гол буруутан. Чааваас ойлгоогүй, жонхуугийн залинд хууртсан. Энэ бүгдийг гол нь ЕС Хүрэлсүх мэдэх ёстой юм. Тэр ҮХЦ -ийг шалгар хэрэгтэй. Одоо энэ талаар Оюун -эрдэнэ огт ярихгүй байгаа нь Хүрэлсүхээс айж байгаад оршино. Нууц гэрээг ил болгохгүй байгаа нь бас л Хүрэлсүхтэй холбоотой. Цөвүүн цагт зэвүүн хогнууд төрд гарч ирдэг гэж юутай үнэн гэж тээврийн мэрэгжилтнүүд ярьдаг.

Avatar

Зочин 2023-05-16 66.181.185.42

Ж.Нямсүрэн гэж Баттулга харшилтай нэгэн байх юм. Сүүлийн 8 жилд МАН засаглаж бэлэн болгочихсон далан дээр МАН л ЗАМ ТАВЬСАН ЮМ Л ДАА. Баттулга харин нилээн эрт тавиад хятадтай холбочих байсан юм.Увсын Хүрэлбаатар хориг , дээрээс нь Ц.Нямдорж нар Баттулгаа төмөр зам барихыг чинь ХАРНАА гээд дараа жилийнх нь төсвийг ТАНАЖ байсныг Ж.Нямсүрэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэдэн будлих хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2023-05-16 66.181.161.206

МАНын нэгэн арга байх юм.Сайн сайхан бүхнийг МАН буюу бид хийсэн гэх юм.Хүний хийснийг ч хамаагүй бид л гэнэ.Өөрсдийн муу , муухай булайгаа бусдад чихэхдээ гаргууд юм.Аль эрт тавьчих төмөр замыг МАН буюу Чимэдийн ХҮРЭЛБААТАР , Цэндийн НЯМДОРЖ нар гацааж төсөв хөрөнгийг нь царцааж байсныг загасны ой санамжтай МАН мартжээ дээ.Сэтгүүлч гэх Ж.Нямсүрэн монголын ард түмнийг тэнэг мунхаг гэж боджээ дээ.ҮГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2023-05-16 202.126.89.232

МАН ыг сонгосон монголчуудын хохь нь гэж хэлбэл зохистой юм шиг.Бэлэн тавьчихсан далан дээр ямар царигтай зам тавихаа МАН 7 жил засаглахад бодох ёстой байсан юм.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.26.193.222

Баттулгаар толгойлуулсан Удаанжаргал Баясгалан Мөнхбаяр…мэтийн олон тооны урвагч хулгайч хорлон сүйтгэгчид улс орныг сүйрүүлж иргэдийгсөхрүүлж байна шүү дээ. Угтаа бол энэ босоо ороолонгуудын зүгээр л жагсааж байгаад золбин нохой шиг буудчихдаг хуультай Баймаар байгаа биздээ

Avatar

Иргэн 2023-05-16 66.181.187.78

одоо газраа бодлоготой ухавал яасан юм бэ арай л их газрыг хэт ухаж Байгал дэлхий хөрсийг нүүрс гэх айхтар түүхий эдээр сүйтгэмээргүй байна нүүрс олборлоод газар нөхөн сэргэдэг болов уу байгаа зүйлээ аривч гамнаж хэрэглэвэл зүгээр байх юм тэгдэг арга алга болж дээ

Avatar

Зочин 2023-05-16 66.181.160.76

Хятадын ТЗ-тай холбогдох хүртэл Монголын мухар гээд цоллогдоод бгаа Тавигдсан ТЗ-раа Хил хүртэл Нүүрсээ тээвэрлээд ТТ уурхайнуудаасаа Нүүрсээ тээвэрлээд байж болохгүй гэж үү?! Тэгэж байж Монгол нүүрс тээврийнхээ өртгийг буулгаж болно штээ.Ер нь Хятадууд ТТ дээр тоглолт хийгээд бгаа штээ.Хятад Нүүрс Тээврийн Машинуудаа нэгэнт эзэгнэж чадаж буй Монголын Зах Зээлээс гаргахыг хүсэх үү?Гагцхүү Монголчууд нь бодит байдлыг зөв ойлгож Гарц гаргалаа хийхээсээ илүүМонгол нь Монголоо л буруутгаж мухардах

Avatar

Зочин 2023-05-16 66.181.160.43

Энэ өргөн төмөр замыг хуулж ул шороог нь өндөрлөөд нарийн царигтай зам тавихаас өөр арга байхгүй байх аа

Avatar

ЗОЧИН 2023-05-16 202.9.46.144

хамгийн том гамшиг нь МАН ын удирдлага Батулгаар дамжаад кремлийн гарт орсон явдал юм үүнээсээ хэзээч гарч чадахгүй монгнол улс хойд солонгос болох байв гэвч монголын заяа их гэгчээр зөнөг Путин дайн хийж Украйнд ялагдаснаар кремлийн фашистууд төрөөс зайлуулагдаж монгнол эрх чөлөөтэй болох нь Тэр өдөр л женко болон түүнд дагаар орсон МАНы толгойнууд шоронд орж шонд өлгөгдөх болноо

Avatar

Нэргүй 2023-05-16 172.91.183.102

Ёстой л хохь нь дээ. Бөхчүүд, дуучид, наймаачдыг сонгоод бай. Яаж хөгжүүлэхийг нь харья

Avatar

Нэргүй 2023-05-16 203.23.49.70

uher mongolchuudiig orsuud saihan huursan

Avatar

Нэргүй 2023-05-16 103.26.193.222

Баттулгаар толгойлуулсан Удаанжаргал Баясгалан Мөнхбаяр…мэтийн олон тооны урвагч хулгайч хорлон сүйтгэгчид улс орныг сүйрүүлж иргэдийгсөхрүүлж байна шүү дээ. Угтаа бол энэ босоо ороолонгуудын зүгээр л жагсааж байгаад золбин нохой шиг буудчихдаг хуультай Баймаар байгаа биздээ

Avatar

Дүүдээ 2023-05-16 64.119.23.11

эмээтийн мах төмөр зам спирт энэ хүнд оролцоогүй муу юм гэж алга одоо энэ новшийг яах гээд байлгаад байдаг юм тэр Оросын дүү нартай нь шинэ хуучин авгай хүүхэдтэй нь бүгдийг нь тэр шорон гянданд нь хийгээч

Avatar

ардууд 2023-05-16 66.181.183.207

энэ женког бүхэл бүтэн улс дийлхээ байжээ Монгол улсыг 20 жил чадлаа хэнд ч хэрэггүй төмөр зам тавьж эх орноор тоглолоо хариуцлага алга их зөв зүйл бичижээ Хятад манай нүүрсийг авхаа больж эхэллээ австрали хэдэн саяар нийлүүлж бн манайхсбахь байдгаа ёстой хохь чинь гэдэг үг оножээ

Avatar

Нэргүй 2023-05-16 202.72.245.121

Монгол улсад хамгийн их балаг таьж байгаа хүн бол Баттулга. Батгана явсан газар баастай гэгчээр үргэлж өөрт ашигтай зүйлийг улс орноо бодохгүй золиосолдог. Түүний төлөө зүтгэгсдийг одоо хар. Шоронд орж эхнээсээ шороонд булуулсан, зарим нь зугтсан дүрвэсэн, ил гарахаас айсан гөлөгнүүд болсон. Ийм л хар мөртэй. Орос Хятадтай хавсарч үндэстнээ үгүйсгэж байгаа

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

ЖЕНКОГИЙН УРВАЛТ

Avatar

энхээ 2023-05-16 202.72.245.121

Монгол улсад хамгийн их гай тарьсан хүн бол Баттулга шүү дээ. Гэтэл иргэд нэг их сайн ойлгохгүй өмөөрөх нь их юм. Тэр идэж ууж болох бүх зүйлд гараа дүрсэн байдаг. Орос Хятадтай өөрийн эрх ашгийн төлөө улс орноо ч золиосолсон. Батгана суусан газар балагтай гэгчээр түүний гар хөл болж байсан хүмүүсийг одоо хар л даа. Бүгд шоронд орж шороонд булагдсан, дайжсан, дүрвэсэн. Ийм л хар мөртэй хүн. Хожим түүхэнд хараар дурсагдаж хараалгах түүхтэй

Avatar

Нэргүй 2023-05-16 43.242.242.59

АН-ынхан нарийн цагираг гэдэг зүйлийг гаргаж улмаар УИХ-аар олонхоороо батлуулсан. Үүнийгээ ганцхан х.Баттулга руу чихэж болохгүй. Бүгд л адилхан хариуцлага үүрэх ёстой. Нүүрсийг экспортлоход монголчууд нэг зорилго санаатай байж чадаагүй. Хоорондоо сөргөлдөөд тэр

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Хуцдаг халтар вэ, чи ! Ганцхан Жкнкогийн явуулага урвалтыг АН-д тохох нь ээ бас, тэхгүй шүү !
ТӨМӨР ЗАМ СААТУУЛСАН хэргийг ЖЕНКОГИЙН УРВАЛТ гэж нийгмээрээ нэрлэцгээе !!!

Avatar

batdorj 2023-05-16 192.82.87.12

yagaad ene huniig odoo boltol huuli duudahgui bainaa

Avatar

Танк орж ирэх айдас 2023-05-16 66.181.178.111

2017 оны сонголтын төлөөсийг хэн төлөх вэ? Дунд түүнээс дээш давхаргын амьдрал хэвийн тэдэнд төмөр замын сэдэв сонин биш харин тэтгэвэрйн 500 мянган орлоготой эм тарианы мөнгөний дутагдалд орсон ядуус х*******н эсрэг үзэлд тархиа угаалгасан масс төлөөсийг хамгийн их нэрвэгдсэн. Харин Х.Баттулга эхнэр хүүхдээ Сингапурын тансаг хороололд амьдруулж байгаа үнэн

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

ЖЕНКОГИЙН УРВАЛТ

Avatar

Хараа 2023-05-16 202.179.21.210

Эцсийн шийдвэр болгон УИХынх шүү. УИХ дээр санаачлага гаргасан ийм шийдвэр гаргуулсан УИХын гишүүдээ гаргаж шийтгээч.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.45

Nariin tsarigaar barina geed ih hurlaar batalsan baisan tumur zamiig urvagch Battulga avilgachin undsen huuliin tsetseer shiidver garguulsan bailaach unemlehui olonhiin erhiig avsan MAN ii luivarchid huleej avahgui baij boloh bailaa getel hudaldagdsan MANii luivarchid urvagchtai huivaldaad shiidveriig gargasan, tegeed ur dund ni odoo Mongol uls hohirood baij bn.Odoo MANii uls turchid poprood,hudal yariad,buruugaa busad ruu chiheed suuj bn,yu tarisan tuunee l huraaj avch bn

Avatar

Зочин 2023-05-16 139.5.217.86

ЭНЭ САЙТ ДЭЭР БИЧИЖ БАЙГАА ЮМ БҮР ХОРЛОН СҮЙТГЭХ САНААРХАЛ БАЙХ ЮМ.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.45

cham shig uuriin gesen tolgoigui urvagchdaas bolj odoo baij baigaa tsarai ni ene zaazlaad hoish ni achaad yavuulah heregtei

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

ЖЕНКОГИЙН УРВАЛТ

Avatar

Нэргүй 2023-05-16 112.72.8.90

Манайд 76 гишүүнтэй парламент гэх ардчилалын бэлэг тэмдэг байгаа тэд юу хийсэн бэ? олон зүйлсээс дүгнэхэд парламент шийдвэр гаргадаг биш мөнгө боломж хүүлэгчдийн нэгдсэн байгууллага юм шиг санагдаад байгаа

Avatar

Нэргүй 2023-05-16 202.179.25.202

урвагчийн үгээр улсаа сүйдэлж байдаг улс Монголоос өөр байхгүй

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.182.242

Эх оронч дүрийн ард дахь урвагч аялдан дагагч нар нь гэмт хэрэгтэн .а******н . сэтгэл муутыг сэжигийн амьтад дагалдана . Монголын хөгжилийг сааруулагч .

Avatar

зочин 2023-05-16 192.82.82.91

Манай удирдагч нарын хийлгэж байгаа үл бүтэх ажлуудыг сонсохоор л хэлэх ч үг олдохгүй, арай ч дээ гэж ой гутах юм. Яаж энэ улс орныг зөв удирддаг хүн олно доо. Зөвхөн идэж уух, өөрийн ашгийг бодохоос өөр юм бодохоо байсан ийм хүмүүсээр удирдуулах ч гэж дээ.Яах ч арга алга даа. Ингэж үлгэн салган байсгаас гадаад аль нэг улс орноо удирдаад явчих чадалтай орны колони байсан бол арай ийм байсан болов уу гэж цөхрөнгөө барагдахад бодох юм.

Avatar

zochin 2023-05-16 66.181.166.231

Amia bodson archaagui mongolchuud aylanguay buh tsag ueiin uls turchid

Avatar

Бидний л хохь 2023-05-16 192.82.86.76

Та минь ээ, ухаарч бод доо. Хятад хүн монголчуудаас муу наймаачин байх уу?
Нарийн царигаар, шилжүүлэн ачих зардалгүйгээр өндөр үнээр хятад руу нүүрс зарна гэж яаж бодож чадаад байна аа.
Хятадууд нүүрсийг 65 ам.доллараар авна л гэсэн бол төмөр замын цариг өргөн байна уу, нарийн байна уу хамаагүй шүү.
Төмөр зам барьсан ч вагоноо авах мөнгөө олоогүй сууж байдаг, БНХАУ-ын төмөр замтай хэрхэн холбохоо ярьж тохирч чадаагүй байж геополитик ярьж суудаг улс төрчдийг сонгосон нь монголчууд бидний л хохь

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

ЖЕНКОГИЙН УРВАЛТ

Avatar

Зочин 2023-05-16 202.21.100.210

Ш а а л д а а. Бадмаа.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.69.171

Биржээр нүүрсээ зарна гэж Онгироод байсан, гэтэл яав?

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

"Баттулга…… буруутай биш" гэнэ үү ! Хуцдаг л***р сэтгүүлч минь, "Баттулга буруутай, дээр нь , үгэнд нь итгэсэн сонгогчид буруутай" гэж бичээч !
Бас "хэдэн мал шиг толгойтой хүнийхээ буянд" гээчээ !!!

Avatar

Нэргүй 2023-05-16 203.23.49.115

яг үнэндээ машинаар зөөх нь Монголын авилгачдад л ашигтай болоод төмөр замыг гацаасан шүү дээ!!! Төмөр замаар зөөвөл бүх тээврийн мэдээлэл, төлбөр мөнгө нь ил тод, гэрээ нь шударга болчих гээд байсан учраас өнөөдрийг хүртэл албаар гацааж байгаа үнэн шүү дээ. Энд нэмэж хэлэхэд дэлхий дээрхи ямар ч улс орон нутаг дотроо төмөр замын олон төрлийн царигтай байдаггүй. зөвхөн хил дээрээ л шилжүүлэн ачих/буулгах цэгээ байгуулж ажилладаг. Нутаг дотроо тэгж зардлаа зохиомлоор өсгөдөг ямар ч улс байхгүй.

Avatar

Үнэн 2023-05-16 192.82.90.195

Нутгийн хүүхэд гээд л бөх, дуучин, шантачжин гаруудаа сонгосон шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.160.103

Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 19-р зүйлд зааснаар "Эх орноосоо урвасан" гэмт хэрэгт ял шийтгэх ёстой!! Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь тодорхой бэлэн байхад прокурор яагаад тэр нөхрийг баривчлахгүй байлгаад байна вэ???

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Прокурорууд Женкогийн хээл хахуулиар баян тансаг амь дарч байж яаж түүнийг хэрэгт татахын, Т1 юмуу хайшаа юм ?

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.81.166

Хэрвээ Женко Хятадад Түвддээ төрөөд Хятадыг ингэж хорлосон бол одоо бүх хөрөнгийг нь хураагаад буудаад алчихсан байгаа шүү дэ

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.115.252

Боловсрол болоод бизнесийн ямарч суурь байхгүй данхан толгойтыг зайлуулах хэрэгтэй. Ганц тендер шалгаруулалт зарлаад 6 сарын дотор цэгцэлчих ажил таг зогслоо. Ийм хүнд Монголчууд амьдралаа даатгачихаад тэнэгийн дотор уужуухан гэдэг шиг сууж байна.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Чи өөрөө нүүрсний хулгайч бна доо !

Avatar

Шударга шүүхээр оруул! 2023-05-16 202.21.104.2

Энд "монголчууд" гэж хавтгайд нь буруутгах хэрэг юу байна? Улс орныхоо. эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эх орноосоо урвасан, гадныхны эрх ашигт үйлчилсэн, мафи болон мафийн толгойлогчид ил цагаан, нэр устайгаа тодорхой л байна шүү дээ! "ТӨР ЗАСАГ" нэрийн дор хэмжээгүй эрх эдлэхийн тулд тэд "ЕРӨНХИЙЛӨГЧ" "ЕРӨНХИЙ САЙД", "УИХ-ЫН ГИШҮҮН"-ий сэнтийд суух гэж үхэлдэн тэмцэлдсэн, одоо ч зүтгэсээр бн. Монголын ард түмэн төрөө ийм хүмүүсээр удирдуулсаар байвал удахгүй мөхнө! Женког ялла!

Avatar

Зочин 2023-05-16 202.179.21.205

Байгалийн баялаг хэзээ ч хэрэг болно. Зөв цагт зарцуулах хэрэгтэй. Үр хүүхэд ирээдүйдээ ч үлдээх хэрэгтэй. Заавал уул уурхай нүүрсээ зарах шаардлага байхгүй дараа хэрэг болно. Өөрөөр сэтгэх хэрэгтэй. Ямар ч газрын баялаг байхгүй улс орнууд хөгжөөд л байна шүү дээ. Манайхан бэлэнчлэх сэтгэлээ өндөр байна. Бас маш залхуу байна. Тиймээс хөгжихгүй байнаа. Бурууг дандаа хүнээс хайж хэн нэгэнд буруугаа өгч санаа амардаг ард түмэн.

Avatar

зочин 2023-05-16 202.21.104.2

Ийм янзаар явбал тэр цагт баялаг битгий хэл эх орон ч үгүй болно.

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.73.197

Нүүрс удахгүй үнэгүй болчихож ч мэднэ. Газрын дор байгаа баялагаа эргэлтэнд оруулж хүн ардаа боловсрол мэдлэгтэй л болгох асуудал шүү дээ. Ядаж л танкны үлгэрт итгээд суудаг баймааргүй байна.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Чи Женкогийн бөгсний алчуур бна !

Avatar

Зочин 2023-05-16 192.82.75.238

600.0 Мояа нарын гавьяа

Avatar

Нэргүй 2023-05-16 202.9.40.254

Харин ч сайн байж болно. Хятад уруу байгаа бүх баялагаа гаргах шаардлага байхгүй ээ. Одоохондоо л болохоос бид төмөрийн хүдэрээ өөрсдөө боловсруулаад төмөр хийх үед хэрэг болно байж л байг . Хэдэн сая жил Монголын нутагт байсан юм өвөг дээдсийн үлдээсэн өв хөрсөндөө хадгалагдаад байж байг. Одоо үеийн юу ч хийж чадахгүй эргүүнүүдийн үе өнгөрөхөд ирээдүйн ухаантнууд алт болгоно.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.133

Женкийн бөгсний алчуур !

Avatar

Нэргүй 2023-05-16 192.82.84.45

Jinhene uher mongol gej chamaig l heleh bh daa yarihch yam alga

Avatar

Нэргүй 2023-05-16 150.129.140.244

тэнэгийн дотор уужуу гэж энэ үү. үлдээнэ ч гэх шиг. зөв ашиглаад хэргийг нь гаргаад чам шиг тэнэгийн толгойд мэдлэг болоьсрол хийж, харанхуй бүдүүлгээ багасгах ёстой юм. Дэлхий 21-р зуунд амьдарч, техник технологи хөгжиж байхад, дундад зууны сэтгэхүйгээр, хөмөрсөн тогоон дотроо, хорвоо дэлхий ямар байгааг ч мэдэхгүй амьдарч байгаагаараа бахархаж байгаа тэнэгүүд юмаа, бид

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.113.99

хорлогч эзэн н тодорхой бхад шүүх н дйилдэгггүй ээ

Avatar

uher mongoloid zerleguud gej 2023-05-16 103.229.123.135

ih ortoi ug iom bilee

Avatar

чоогоо 2023-05-16 66.181.160.84

Хохь нь дээ үхэр монголчууд.Тэ1 нэгний үгэнд орж сэвж байсныхаа горыг амсаж байна. Төр засаг, гишүүд рүү дайраад хэрэггүй өөрсдийн хийсэн мэргэн сонголт, мулгуу бодлогын чинь гай өөр дээр чинь унаж байгаа нь энэ.

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.182.242

Яг тийм шүү . эх ороноо хорлох олон бодлого илэрхий хэрэгжүүлээд байхад сонгож л байдаг үхэр монголчуудийн өөрсдийн буруу . өөрийнх нь тавьсан шүүгч нар юү гэж хуулийн хариуцлага хүлээлгэхэв .

Avatar

Иргэн 2023-05-16 203.17.23.177

Жонхуу ч жинхэнэ жонхууруулсан л да одоо юм хийсэн хүнийг яахын та нар гээд ппээдэлзээд бгаам да Мөнхбаясгалан нь мэдэх байх да

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.181.84

цаг цагаараа байдаггүй, хэт баялагтаа найдаад гар, толгойгоо ажиллуулахгшй найр наадам, элдэв ой тэмдэглэж, өр тавьж цаг алдсаны хар гай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж