"Нэг мод – Нэг амь" 2023 аян эхэллээ

"Нэг мод – Нэг амь" 2023 аян эхэллээ

Монполимет Группээс жил бүр зохион байгуулдаг “Нэг мод – Нэг амь” уламжлалт аян эхэлж байна.

Та манай аянд оролцохдоо:

Нийтийн эзэмшлийн талбайд болон өөрийн хашаандаа тарьсан мод, бутаа хэрхэн арчилж, ургуулж буйгаа зураг, бичлэгээр баримтжуулан, өөрийн мод тарьж, ургуулах болсон тухай түүхийн хамт Monpolymet Group /Монполимет Групп фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/monpolymet.mn/ руу мессенжерээр илгээнэ.

“Миний мод ургуулсан түүх”-дээ яагаад мод тарих болсон, хэрхэн арчилж тордсон, ямар үр дүнд хүрсэн болон мод тарьж ургуулахын ач тусын талаар тодорхой бичиж ирүүлнэ.

Материалыг 2023.05.12 – 06.12-ныг хүртэл хүлээн авна.

Оролцогчийн илгээсэн материалыг хүлээн авч #НэгМод #НэгАмь #MonpolymetGroup #Миний мод ургуулсан түүх “хаштаг” ашиглан, оролцогч тус бүрд хувийн дугаар өгч, Monpolymet Group /Монполимет Групп фэйсбүүк хуудаст байршуулна.

Оролцогчдын мод, бут тарьж ургуулсан болон ногоон байгууламж бүтээсэн байдал, мод тарьж, ургуулсан түүхийг нь харгалзан ялагчийг тодруулах болно.

Шалгарсан оролцогчидтой зохион байгуулагчдын зүгээс эргэн холбогдоно.

Шалгарсан оролцогч тус бүрд хайлаас болон хаан жимс хэмээгддэг чацарганын бортоготой суулгац, мод тарих багаж хэрэгсэл гардуулна.

Био нүүрсэн бортоготой суулгацыг жилийн аль ч цагт тарьж ургуулах боломжтой юм.

#Жишиг_нөхөн_сэргээгч_Үндэсний_үйлдвэрлэгч

#Монполимет_Групп

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-15 202.131.225.197

mod orshuulah yoslol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж