“УБТЗ” ХНН: Эрээн өртөөнд 1722 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН: Эрээн өртөөнд 1722 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна

“УБТЗ” ХНН: Эрээн өртөөнд 1722 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна

УБТЗ-ын зүгээс хойт, урд хилийн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын экспорт,импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч байна. Нэн ялангуяа манай экспорт, импортын тээврийн гол гарц Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай идэвхтэй ярилцаж тодорхой үр дүнд хүрээд байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр  Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд – Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутам өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцож байсан юм. Мөн өргөн царигаар солилцох 15 галт тэрэгний 2 нь урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг байхаар тохирсон нь  экспортод гарч байгаа ачааны хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг юм. Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаарх дээрх шийдвэрийн үр дүнд Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 15 галт тэрэг тогтмол солилцож байгаа нь төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлж байна.

2023 оны эхний 4 сарын байдлаар Замын-Үүдийн өргөн царигаар Эрээн өртөөнд 1722 галт тэрэг хүлээлгэн өгсөн бол нарийн царигаар Эрээн өртөөнөөс 847 галт тэрэг хүлээн авчээ. Замын-Үүд өртөө 2023 оны эхний 4 сарын байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтоос импортын 10659 чингэлэг нарийн царигаар хүлээн авсан байна. Энэ нь УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд Замын-Үүд – Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх экспорт, импортын тээврийн хэмжээ өсч, тус боомтын үйл ажиллагаа эрчимтэй сэргэж байгааг харуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж