ДАТА: Хотын дарга нарын хэн нь олон газар ОЛГОВ?

ДАТА: Хотын дарга нарын хэн нь олон газар ОЛГОВ?

Хамгийн олон газар олголтын захирамжийг хотын дарга асан Миеэгомбын Энхболд гаргажээ. Тэрбээр 2004 онд 2048 газар олгож байсан бол 2020 онд С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын үед энэ тоо эргэн нэмэгдэж, 1175 газар олгох захирамжийг гаргасан байх юм.

Нийслэл, аймаг, сумын Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх дата баримтыг өнөөдрөөс Shilen.gov.mn олон нийтэд ил болгов. Хамгийн олон газар олголтын захирамжийг хотын дарга асан Миеэгомбын Энхболд гаргажээ. Тэрбээр 2004 онд 2048 газар олгож байсан бол 2020 онд С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын үед энэ тоо эргэн нэмэгдэж, 1175 газар олгох захирамжийг гаргасан байх юм. Харин 2007 онд буюу хотын дарга асан Т.Билэгтийн үед хамгийн цөөн буюу 251 газрын зөвшөөрөл олгосон байна.


МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Тэрбээр 1999-2006 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан бөгөөд хотын даргаар ажиллаж байх хугацаандаа нийт 7374 газрын зөвшөөрөл олгожээ. М.Энхболд нь нийслэлийн Засаг дарга байх үед хууль бусаар олгосон газар болон барилгын зөвшөөрлүүд олширсон гэгддэг.

Түүний Засаг даргаар ажиллаж байх үеийн газар олголтыг Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээллээс харвал 2001 онд 1179, 2002 онд 1561, 2003 онд 1295, 2004 онд хамгийн их буюу 2048 газар олгох захирамжийг гаргасан байх юм.

ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ

Э.Бат-Үүл 2012-2016 онд хотын даргаар ажиллаж байсан. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд 1888 газрын олголтын захирамж гаргасан байна. Тодруулбал, 2012 онд 324, 2013 онд 262, 2014 онд 554, 2015 онд 633, 2016 онд 451 газар олгожээ.

Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээллийн жагсаалтаас онцолбол, хотын дарга асан Э.Бат-Үүл 2015 онд А/226 захирамжаар иргэн Б.Мөнх-Учралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай 2000 м.кв газар олгосон байна.

Мөн 2013 онд А/547 тоот захирамжаар иргэн Г.Цэндсүрэнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт таван жилийн хугацаатайгаар амины орон сууц, хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 2286 м.кв газар олгожээ.

ГОМБОСҮРЭНГИЙН МӨНХБАЯР

   

Э.Бат-Үүлийн дараагаар хотын дарга асан Г.Мөнхбаяр жагсч байна. Тэрбээр Засаг даргаар 2009-2012 онуудад ажиллаж байх хугацаандаа 1679 газрын зөвшөөрөл олгох захирамжийг гаргажээ.

Тодруулбал, 2009 онд 71 дүгээр захирамжаар Хан-Уул дүүрэгт “Гранд бридж” ХХК-д 15 жилийн хугацаатай 2900 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төвийн зориулалтаар олгожээ.

Мөн 2011 онд Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Магнай трейд” ХХК-д таван жилийн хугацаатай шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг олгож байжээ. Үүнээс гадна 2012 онд А/344 тоот захирамжаар Авлигатай тэмцэх газарт Хан-Уул дүүрэгт таван жилийн хугацаатай орон сууц барих 30 мянган м.кв газрыг олгосон байх юм.

СУНДУЙН БАТБОЛД

Хотын дарга асан С.Батболд 1381 газар олгох захирамж гаргасан байна. Тэрбээр 2016-2018 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан байдаг.

Тодруулбал, Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээлэлд тэрбээр 2018 онд А/98 тоот захирамжаар иргэн Ч.Бямбасүрэнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттай 869 м.кв газрыг олгосон байна.

Мөн 2018 онд “А-4 СӨХ” аж ахуйн нэгжид А/464 тоот захирамжаар Чингэлтэй дүүрэгт 15 жилийн хугацаатайгаар 1696 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгожээ.

САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2019 онд 33 дахь хотын даргаар сонгогдон ажилласан. Тэрбээр нэг жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад амжсан байдаг.

Хотын даргаар нэг жил ажиллахдаа 919 газар олгожээ.

Тодруулбал, 2019 онд А/883 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэгт 20 айлын СӨХ-нд 15 жилийн хугацаатай орон сууц барих 3554 м.кв газрын зөвшөөрлийг олгосон банйа. Мөн 2020 онд А/552 тоот захирамжаар иргэн А.Товуудоржид Хан-Уул дүүрэгт эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 5000 м.кв газрыг олгосон байна.

ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Тэрбээр 2020 оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, нийслэлийн Засаг даргаар ажиллаж буй. Ажлаа хүлээн авснаас хойш 621 газар олгожээ.

Тодруулбал, 2020 онд А/1364 тоот захирамжаар иргэн А.Батзаяа, А.Энхжаргал, А.Пүрэв, Ж.Энхчимэг, Б.Мөнхсайхан нарт Хан-Уул дүүрэгт 15 жилийн хугацаатайгаар амины сууцны зориулалтаар тус бүр 700 м.кв газар олгожээ. Түүний сүүлийн 2021, 2022, 2023 оны газар олголтын мэдээлэл байхгүй байна.

Өмнөх 2020 оны газар олголтын зөвшөөрөл нь иргэдэд А/1364 тоот захирамжаар амины сууцны 700 м.кв газар олгосон мэдээллүүдийг л зөвхөн ил болгосон нь анхаарал татлаа.

ТҮДЭВИЙН БИЛЭГТ

Хотын дарга асан Т.Билэгт нь 2007 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Тэрээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 516 газрыг олгожээ. Тодруулбал, 2008 онд А/561 болон А/558 тоот захирамжаар Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт орон сууц барих зориулалтаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар 15, 25, 100 м.кв газар олгож байжээ.

Мөн 2008 онд А/297 тоот захирамжаар иргэн А.Баясгаланд Чингэлтэй дүүрэгт үйлчилгээний зориулалттай 30 м.кв газар олгосон байна. Үүнээс гадна 2008 онд А/559 тоот захирамжаар "Алтан говь интернэшнл" ХХК-д Баянзүрх дүүрэгт орон сууцны зориулалтаар 3824 м.кв газар олгожээ.

ЦОГТЫН БАТБАЯР

Тэрбээр нийслэлийн Засаг даргаар 2005-2007 оны хооронд хоёр жил ажилласан. Хотын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 оны долдугаар сарын 23-ний өдөр шүүхээс 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялаар шийтгүүлсэн.

Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээлэлд дурдсанаар тэрбээр 485 газар олгох захирамж гаргажээ.

Тодруулбал, 2006 онд А/256 тоот захирамжаар иргэн А.Энхтайванд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар 1422 м.кв газар олгосон байна. Тухайн онд А/363 тоот захирамжаар "Эрүүл хаан" ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахмадын сувиллын зориулалтаар 210 мянган м.кв газар олгож байжээ. Мөн 2007 онд А/495 тоот захирамжаар "Яармаг" ХХК-д Хан-Уул дүүрэгт үйлдвэрлэлийн зориулалттай 210 м.кв газар олгосон талаарх мэдээллийг олон нийтэд ил болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-05-15 202.180.218.202

эхлээд гудамж талбай, дэд бүтцээ төлөвлөж байж газраа олгооч ээ… Шинэ Яармагаа харчих, түгжрэлээс өөр зүйл алга… хайран сайхан шинэ газар авто замгүй, явган замгүй түгжрэл болсон бетонон ширэнгэ болчих гэж….

Avatar

Зочин 2023-05-15 66.181.190.209

Энэ э****з Миеэ.Энхболд булайгаа ч ганц дэлгүүлж байна даа.Бас Бат-үүл гэгч хулгайч мөн ч их газар авлигалджээ.

Avatar

зочин 2023-05-15 202.131.245.69

Хотын даргын буюу шийдвэр гаргах эрхтэй байгууллага, албан тушаалтнаас хэн, ямар зориуллатаар газар эзэмших, өмчлөх эрхийг аваад цаашаа яав гэдэг нь чухал. Энэ шилэн мэдээлэл түүнийг ил тод болгосон тул тухайн газар эзэмших, өмчлөх эрх авсан хүмүүстээ л судлах хэрэгтэй. Ажлаа хийсэн хотын дарга нарыг учиргүй буруутгаад хэрэггүй. газрын алба, хот төлөвлөлтийн газар гээд олон хүн холбоотой.

Avatar

Dina 2023-05-15 103.57.93.130

Энэ он жилүүдд Иргэн хүн яваад очихоор ямар ч газар ямар ч газр байхгүй л гдг ш дээ. Ийм их газр байдаг гэхд итгэиээргүйма, тэнгэрт л газар .дг байхнээ.

Avatar

mash zuv 2023-05-15 202.21.107.27

ue ueiin mundag darga nartaa amjilt husii.. olon humuust buyan boljeer

Avatar

Зочин 2023-05-15 192.82.89.186

Иргэдийг орон сууцжуулах,гэр хорооллыг багасгах гэж,компаниудын үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлж,иргэдийг ажлын байртай болгох гэж,нийслэлийн газар нутаг зам талбайг өргөжүүлж сайжруулж хөгжүүлэх гэж л газрын зөвшөөрөл олгодог юм байгаа биз дээ.Энэ эрхийг зохих хууль тогтоомжоор хотын захиргаанд олгосон юм биш үү. Юу нь буруу байгаа юм.Үүний үрд хот өргөжин тэлж зохих үр дүн гарч байна.Газар олголт буруу биш.Зөв.Харин хууль тогтоомж зөрчигдсөн бол зохих газраар шалгуул.Бусдыг худал бүү гүтгэ

Avatar

Зочин 2023-05-15 192.82.89.186

Сүүлийн үед энэ ардчилагчид гэх этгээдүүд. учиргүй бусад рүү дайрч, гүтгэж гүжирдэх явдал их идэвхжлээ. Бусдын нэр төр рүү дэндүү
дайрч халдаж доромжилж гутаахыг оролдож байна Ийм бохир аргаар одоогийн төрд байгаа хүмүүсийн нэр төрийг олон нийтийн дунд унагаж байж, өөрийн явцуу эрх ашгаа хангах бохир санаа агуулаад байх шиг байна.Ийм этгээдүүдийг дэмжиж болохгүй.Бид нэг бус удаа хууртаж эдийн засгаа сүйрүүлж, нийгмийн өмчөө идүүлж, эцэст өөрсдөө ажилгүй хөрөнгөгүй ядуурч өр дээлэнд унаж хохирсо

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.114

хол очиж х**, муу авлигачдын тролл оо.

Avatar

Зочин 2023-05-15 66.181.190.94

Газрыг их олгосон ннь сайн хэрэг. Гол нь хэн өөртөө болон хамсаатандаа үнэгүй олгож луйвар их хийв үүгээр үнэлнэ. Үүгээр ардчиллын нэр барьсан хулгайчууд толгой цохино. Батлаа ахын үед онлайнаар олгоогүй. Газрыг онлайнаар олгох гэж одоогийнхыг хэлдэг юм даа. Хэн нийслэлийн олон уулзварыг луйвардахад амархнаар нь сонгож өртгийг 2-10 нугалж олон зуун тэрбумыг идлээ ард түмэн мартаагүй дээ

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.96

Хотын дарга нэртэй ГАЗРЫН наймаачид төрөөс төрсөн тэрбумтануудад Хамгийн хүнд хариуцлагыг тооцож хулгайлсан мөнгийг нь бүгдийг төлүүл. Үр хүүхдээр нь хүртэл төлүүлж хөрөнгийг нь хураа. Ард түмэний амар тайван амьдрах боломжийг хулгайлж ямар ч зам ногоон байгууламжгүй болгож утаан ширэнгэн цемент болгож хүний амь нас эрүүл мэндээр хохироосон төлбөрийг төл. Газраас хулгайлсан мөнгийг нь улсад төлүүлж Анхны дуудлага худалдааны төлбөрийг одооны ханшаар төлүү

Avatar

үүнийгee ойлгох хэрэгтэй 2023-05-15 64.119.23.115

kkk. hervee tulvuriin asuudal yarival MAH,AN hoer hoeulaa l tulburt unana aa. Eh oronchiin durd togloson danhar huu ch ham heregten.ur shimeer ni onoodor erh medeltei danhalzaj zuulun suudal tarvalzangaa hudal gujir gutgelgee shudraga eh oronchiin dureer shugeldej l baina.Oilgomjtoi sh dee. Danhar huugee irged ni muuhan taniad l baina doo

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.24.62

коммунистууд БатҮүлийг гүтгэхээ болиорой БатҮүлийн үед иргэдэд зориулж Цахим газар хөтөлбөр хэрэгжүүлж байсан шүү

Avatar

Нэргүй 2023-05-15 103.161.242.174

БатҮүлийн үед зөвхөн сугалаагаар газар олгогдсон. Эндээс хаанахын хэн ч мөнгө хулгайлах боломжгүй

Avatar

niigmiin mass uuniig l oilgo 2023-05-15 64.119.23.115

Yag unendee bol suglaa bol hulgai luivaraa daldalsan arga.Bam-Uuliig mungu hulgaisan gej baigaa yum bish.Hulgaisan bailaa ch odoo murduud olohgui ee.tsagiin garz. Tegj butehgui asuudlaar novshirch baihaar unuudriinhuu aldaa onoog denselj uragshaa harj ajlah ni uls eh orondoo hav,gui ashigtai.Odoo ungursnii uhaj ur dungui hii tsagaa barj novshirohoo odoo bolieo oo.aliin bolgon ungursunteigee zuuraldaj doroo devhtseh yum be?! Aldaanaasaa surgamj avch uragshaa harj ajiliya aa

Avatar

Нэргүй 2023-05-15 202.21.108.17

UHER HOCHIT MIYEE GOMBO ZARSAN GAZAR ODOO ENE BAYANZURKH DUUREGIN ZASAG BAIGAA BAYARMUNKH HURGEN DUUN UHER ENHBOLDIN g**** DUUGIIH NI NOHOR GESN UG ENE l***r HAMAG GAZAR ZARJ BAYAJISAN SAIHAN TUUHIIG BARIMTTAIGAA BAINA ENE MIYE g*** ODOO BI BARIGDAHGUI GEJ IH TOMOR SUUDAG SURAGTAI BARIMT ULDDEG SHUU BAYARMUNKH ODOO IH JUJIG CHAAJ BAIGAA GAZAR BAS ZARSAAAR BAIGAA NAIZ NI BAYANZURKHIN GAZARIN ALBANI DARGA GEED NEG g*** BAISAN HEVERE BAINU MEDEHU BNA 10 JILIN UMNU LAV HAMTTA HOLYWOOD GEED BAARN

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.88.70

БҮГД ХУЛГАЙЧУУД !!! ХУЛГАЙЧУУДАД НАМ ЯЛГААГҮЙ !!! БҮГДИЙГ НЬ ШОРОНД СУУЛГАВАЛ ТААРНА !!!

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.112.133

Сүүлийн 20 жилийнхээс өмнөхийг ухвал ч улам ноцтой юм гарна даа ! Энхболд байтугай Энэбиш агсаны юм ч гарна….. хотын газрын наймааг ухвал хүний нас гүйцэхгүй шүү !

Avatar

Муусайн шаарнууд 2023-05-15 66.181.184.199

Жинхэнэ хүн-хогнууд гэдэг чинь энэ хэд дээ. Эдний дотроос хамгийн ёрын амьтан нь М.Энхболд доо

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.25.36

M.Энхболд бол залхуу хойрго юу ч хийдэггүй, хотыг үнэн дампууруулсан хүн дээ. Сонгуулийн сурталчилгаа дээр нь маш олон жил хотын дарга хийсэн хүн гэхэд хийсэн юм бараг юу ч байхгүй Чингисийн талбайг л яриад байсан. Энэ хүн ерөөсөө ажил хийдэггүй аймаа. Энэ хүний гар хөлүүд одоо ч улс төрөөр дүүрэн.

Avatar

зочин 2023-05-15 202.131.245.69

УБ хотод 1990 оноос хойш амьдарч байсан хүмүүс Энхболд даргын үед юу хийснийг сайн санах учиртай. Бөөн нүх болсон автозам, нуль шороо хайрга байсан явган зам, хаа сайгүй үүссэн хур хог, хаврын цагийн өлсгөлөн махгүй үе, хагарч эвдэрсэн зүлэг ногоо ургасан, тундр шиг золбин нохой сүрэг сүргээрээ гүйлдсэн Сүхбаатарын талбай гээд цаг төр үймээд картын барааны дараах дайн самууны дараа үе шиг хотыг буцааж хот төрхөнд нь оруулсан хүн бол Энхболд болон тухайн үеийн хотын захиргаа юм.

Avatar

Зочин 2023-05-15 103.229.123.155

Газар мэдээж олгож ч баысан, цаашил ч олгох л шийдвэрүүд гарах л байх. Гэхдээ цааш нь худхлдах, эсвэл зориулхлиын бусаар ашиглах нь хориотой байх ёмтой. Жишээ нь Олимпиын хорооны ард байдаг ннг хэсэг газрыг Байт сурын холөоонд оошосон юм байна. Мндээж байт сурын спортыг хөгжүүлэхийг дэмжиж, ийм шийдвэр гарсан биз. Гэтэл тэнд нь одоо 16 давхар байшин барина гээд газар шорооэы ажил хийж байна. Зориулалтыг өөрчиосөн тул, газраа хурааж авах хэрэгтэй. Одоо ЕС-ын санаоахр ногоон баыгууламж болгоё

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.113.145

Үнэгүй газар олгодог авдаг алтан үе байж дээ, тэгээд дамжуулан зардаг, наймаалцдаг байсан юм даа

Avatar

хотын иргэн 2023-05-15 103.212.116.194

Газар олгох нь Хотын даргын ажлын нэг хэсэг. Харин хэн хэдий хугацаанд хичнээн буруу газар олгов гэдгээр нь тооцох ёстой

Avatar

Сок2 2023-05-15 202.126.89.187

Үүл бол жинхэнэ том ш*** исда байсан шүү. 1990 оноос хойш ардчилал нэрийн дор Монгол улсыг өдий зэрэгтэй гоё шаасан ардчилсан нам чамдаа баярлалаа

Avatar

ы 2023-05-15 202.21.108.3

Батүүлийн олгосон газрууд дан замын өргөтгөл уулзварын өргөтгөл мөн 58000айлын газрыг онлайнаар олгосон хамгийн сн дарга бжээ

Avatar

Zochin 2023-05-15 203.169.50.253

Авлига энэ бол үнэн тэгээд шударга царайлаад яваад байдаг

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-15 192.82.84.103

Үе үеийн хотын дарга нар бол газрын наймаачид юм байна. Газрын наймаа буюу зөвшөөрөл олгоно гэдэг бол авилга хахууль авна гэсэн үг. Эд новшнуудыг бүгдийн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгээч ээ. Шилэн дансаар нийтэд зарлах бол нэг хэрэг. Харин одоо эдгээр газрын наймаачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэвэл бол Ерөнхий сайдын ам ажлын нэгдэл болно. Эс тэгвээс энэ бүх ШИЛЭН гэх зүйл хоосон шоу болно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж