Японыг НАТО-той үгсэн хуйвалдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Японыг НАТО-той үгсэн хуйвалдаж байна гэв

Японыг НАТО-той үгсэн хуйвалдаж байна гэв

Япон улс сүүлийн үед НАТО-той урьд өмнө байгаагүй цэргийн харилцаатай болсон нь Хойд Солонгост түгшүүр төрүүлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Япон судлалын хүрээлэнгийн судлаач Ким Сол Хва тэдний харилцааг цэргийн хуйвалдаантай зүйрлэв. Мөн энэхүү хуйвалдааны ард АНУ байгаа гэлээ. Мөн НАТО нь Ази тивд анх удаа төлөөлөгчийн газраа нээхдээ Японыг сонгосоныг тэр онцлон дурдсан байна.

"Япон болон НАТО-ийн нэгдмэл байдлын ард Ази хувилбарын НАТО-г үүсгэж, бүс нутагт ноёрхолоо хадгалах гэсэн АНУ-ын хар санаа нуугдаж байгааг үл тоомсорлож болохгүй" гэж "KCNA" агентлаг мэдээлжээ.

"АНУ дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа барууны орнуудыг коммунист түрэмгийллээс хамгаалах нэрийн дор НАТО-г байгуулсан. Ингэснээрээ Ази Номхон далайн бүс нутагт цэргийн блок байгуулахаар ил ч, далд ч ажилласан нь нууц биш. АНУ нь Япон болон Өмнөд Солонгосыг аюулгүй байдлын хамтын ажиллагааны онцгой блок болгон НАТО-той холбох замаар Хятад, Оросыг бүслэлтэд оруулахыг зорьж байна. Хэрвээ Япон улс гадныхантай цэргийн харилцаагаа үргэлжлүүлсээр байвал хоёр дахь сүйрэлтэйгээ нүүр тулна" гэж Ким Сол Хва  хэлэв.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж