Дубайд дахин нэг гайхамшиг нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Дубайд дахин нэг гайхамшиг нэмэгдэнэ

Дубайд дахин нэг гайхамшиг нэмэгдэнэ

Дэлхийн хамгийн, хамгийн гэх тодотголтой хэд хэдэн байгууламжийг эзэмшдэг Дубайд дахин нэг гайхамшиг нэмэгдэх гэж байна. Хамгийн өндөр барилга, хамгийн гүн усан сан зэрэг зүйл Дубайд байдаг. Тэгвэл энэ удаад энгийн нэг архитектурын байгууламж биш далайг хамгаалах зорилготой төслийг танилцууллаа.

Дубайн хад нэртэй уг төсөл нь далайд түшиглэн боссон дэлхийн хамгийн том төсөл болно. Тодруулбал, нэг тэрбум гаруй шүрэн хад, 100 сая мангро мод бүхий уг байгууламж нь 125 орчим км/кв талбайг хамрах аж.

Уг төслийн төлөвлөгөөг Дубайд төвтэй "URB" компани энэ долоо хоногт танилцуулав. "URB" нь тогтвортой хотуудыг хөгжүүлдэг компани юм. Тус компани өмнө нь Дубай дахь супер хурдны дугуйн зам, Египет, Өмнөд Африк дахь тогтвортой хотуудын загварыг гаргаж байв. "Хотын эрүүл оршихуй нь далай тэнгистэй зайлшгүй холбоотой. Далайн эргийн хотуудыг төлөвлөхдөө шинийг сэтгэдэг байх хэрэгтэй" гэж "URB"-ын захирал Бахараш Багериан хэллээ.

Хиймэл арал гэж хэлж болох уг байгууламжийг дагаад хөвдөг орон сууц, эмнэлэг, жижиглэн худалдааны байгууламжууд, төрөл бүрийн эко зочид буудлыг төлөвлөж байна. Алсдаа уг бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын төв болгохоор зорьжээ. Байгууламжийг төв хэсэгт далай судлах, эрэг орчмыг хамгаалах зорилготой далай судлалын хүрээлэн байна. Мөн тус хүрээлэнд энэ чиглэлээр боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Хиймэл арал дээр 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглана.

Бүтээн байгуулалтын ажил 2040 он гэхэд дуусах төлөвтэй байна. Гэхдээ санхүүжилтын асуудлаас энэ нь хамаарах бөгөөд бүхэлд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэхэд хэцүү аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж