Кенийн малчид долоо хоногийн дотор 10 арслан агнажээ

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Кенийн малчид долоо хоногийн дотор 10 арслан агнажээ

Кенийн малчид долоо хоногийн дотор 10 арслан агнажээ

Кенийн малчид арслан олноор агнах болсон нь эрх баригчдын санааг зовоож эхлэв. Тухайлбал, малчид өнгөрсөн долоо хоногт 10 арслан агнасны дунд тус улсын хамгийн хөгшин арлан байсан гэж засгийн газраас мэдэгджээ.

Кенийн зэрлэг ан амьтныг хамгаалах газраас мэдээлснээр 19 настай Лоонкийто нэртэй арлсан Амбосели үндэсний паркаас гарч ойролцоох тосгонд хоол хайж яваад малчдад алуулсан гэв. Тус паркийн хамгаалалтад байсан өөр зургаан арсланг Мбирикани бүс нутагт 11 ямаа барьсан гэх хэргээр малчид агнаж устгасан аж. Ийнхүү зэрлэг амьтад, хүний хооронд зөрчил нэмэгдэж байгаад Кенийн засгийн газар санаа зовниж буйгаа мэдэгджээ.

Кенийн аялал жуулчлалын яамнаас Мбирикани бүс нутгийн албаныхантай өчигдөр уулзаж, зэрлэг арслангуудыг агналгүй, парк руу буцаан хөөж, албаныханд мэдэгдэхийг үүрэг болгосон байна.  Нөгөө талаар засгийн газар, байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран зэрлэг амьтдад малаа бариулсан малчдад нөхөн олговор олгох хөтөлбөрийг ч боловсруулжээ. Гэвч Зүүн Африкт сүүлийн 10 жилд болоогүй ган гачиг болсны улмаас малчид малдаа улам харамж болж зэрлэг амьдтыг хайр найргүй агнаж байгааг тэд шүүмжилж байна.

Зэрлэг байгальд арслан 15 давж наслах нь маш ховор гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж