EZNIS Airways: Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх тов гараагүй

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

EZNIS Airways: Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх тов гараагүй

EZNIS Airways: Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх тов гараагүй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-нд Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Талууд хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглэж, чехийн талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх саналыг тавиад буй. Мөн чех иргэд, жуулчид Монгол Улсад визгүй зорчих болсныг талууд сайшааж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийгдэхээр болсон нь хоёр орны иргэд, баялаг бүтээгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон билээ.

Тэгвэл шууд нислэгийг ирэх сараас эхлүүлэх бөгөөд "Изинис Эйрвэйз" ХХК хийнэ гэдгийг https://www.expats.cz/ сайтад мэдээлжээ. Тиймээс шууд нислэг хэзээнээс эхлэх талаар тус компаниас тодруулахад "нислэгийн хууварь албан мэдээлэл, тов гараагүй байна" гэв.

Тус сайтад мэдээлснээр Монголын "Изинис Эйрвэйз" компани ирэх зургадугаар сараас Прага-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэнэ. Монгол Улс Чехийн жуулчдад виз олгох нөхцөлийг цуцалснаар Монгол, Чехийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн алхам бол шууд нислэг юм.

Нислэгийн давтамж, хөөрөх огнооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан зарлаагүй байна.

2017 онд хоёр талын шууд нислэгийн гэрээ байгуулсан ч нислэгүүд биеллээ олоогүй. 2020 онд энэ санааг дахин дипломат сонирхсон боловч тахал болон бусад асуудлууд саатал үүсгэсэн гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж