Бахмутын довтолгооны үеэр Оросын 2 командлагч амь үрэгдэв

Бахмутын довтолгооны үеэр Оросын 2 командлагч амь үрэгдэв

Бахмутын довтолгооны үеэр Оросын 2 командлагч амь үрэгдэв

Украины арми Бахмут дахь Оросын хамгаалалтыг сэтлэх оролдлогыг Ням гаригт хийжээ. Энэ үеэр Оросын хоёр командлагч амь үрэгдсэнийг Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тодруулбал, Дөрөвдүгээр мото буудлагын бригадын командлагч Вячеслав Макаров, өөр ангийн дэд командлагч Евгений Бровко нар амь үрэгдсэн байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Макаров нь фронтын шугамд цэргүүдийг удирдаж байжээ. Харин Бровко нь олон хүнд шарх авсны улмаас нас барсан гэв. Батлан хамгаалах яам өдөр тутмын мэдэгдэлдээ командлагч нарын үхлийн талаар дурдах нь ховор байдаг.

Украины арми сүүлийн 24 цагт Бахмутын хойд болон өмнөд хэсэгт довтолгоогоо ахиулж байна. Гэхдээ Оросын хамгаалалтыг хараахан сэтэлж чадаагүй гэлээ. Украины довтолгоо эрчимжсэн ч гэлээ сөрөг довтолгоо албан ёсоор эхэлсэн гэдэг мэдэгдлийг үгүйсгэж байна.

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожины мэдэгдсэнээр хөлсний цэргүүд сүүлийн 24 цагт байршилаа 130 метрээр ахиулсан байна. Түүний цэргүүд Бахмутын баруун хэсэгт  буюу Украины цэргүүд үйл ажиллагаагаа явуулж байсан 28 барилгыг хяналтдаа авсан гэв. Украины цэргүүд нийт 20 барилга, 1.69 км.кв талбайг хянаж байсан.

Түүнчлэн Оросын хоёр сөнөөгч онгоц, хоёр цэргийн нисдэг тэргийг Украины хилийн ойролцоо сөнөөснийг "Коммерсант" сонин мэдээлэв. Тодруулбал, ОХУ-ын Брянск мужид нэг Су-34 сөнөөгч бөмбөгдөгч, нэг Су-35 сөнөөгч, хоёр Ми-8 нисдэг тэргийг сөнөөснөөр багийн дөрвөн гишүүн бүгд амь үрэгджээ. Тус онгоцууд нь Украины Чернигов муж руу довтлох ёстой байсан. Ослоос болж таван байшин нурж сүйдэж, нэг хүн гэмтсэнийг Брянскийн захирагч Александр Богомаз хэллээ. Оросын цэргийн блоггеруудын таамаглаж буйгаар онгоцуудыг Украин буудаж унагасан байж болзошгүй. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ энэ явдлыг "үйлийн үр" гэжээ. 

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын нутаг дэвсгэр дэх агаарын баазуудад хэд хэдэн удаа учир битүүлэг дэлбэрэлт болсон. Тиймээс украинчууд алсын тусгалын зэвсэг хэрэглэж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Украины Хмельницкийн ойролцоох газарт асар том дэлбэрэлт болсныг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мужийн цэргийн захиргаанаас мэдээлснээр энэ халдлагад сургууль, эмнэлэг, засаг захиргааны байр, үйлдвэр, хувийн орон сууц зэрэг олон чухал дэд бүтэц өртжээ. Мөн дор хаяж 21 энгийн иргэн гэмтэж бэртэв. Хмельницкий руу довтолгооны зориулалттай 21 нисгэгчгүй онгоц халдсан байна. Эдгээр 21 онгоцны 17-г нь устгаж чадсан гэж Украины армийн Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат мэдэгдлээ. Хмельницкий дахь Старокостянтынив агаарын баазын зэвсгийн агуулах халдлагад өртсөн байж болзошгүй байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-15 202.131.245.243

https://t.me/c/1594371629/16910

Avatar

Нэргүй 2023-05-15 202.131.245.243

Зеленский: «В Крыму нет никакого туризма, ничего нет».

Об этом клоун заявил во время интервью с итальянской прессой.

«Восстанавливать Крым очень долго, крымчане это украинцы! Нам придется очень много работать, чтобы вернуть все то, что там уничтожили россияне. Без Украины восстановление невозможно. Но мы сможем, и Крым снова расцветет», – заявил президент Украины

Avatar

Хаха 2023-05-15 202.126.90.75

хохь чинь 2 тэнэг хулгайч ккккк

Avatar

Зочин 2023-05-15 66.181.160.9

Оросын арми үнэндээл нус байжээ … Арайч ийм гэж бодоогүй , Америкыг бардгүй юмаа гэхэд муу Украйныгаа болч 7 хонготл эд бад хийнэ гэж бодож байлаа …Гүээ ингэхэд тэр цөмийн зэвсэгг мэвсэг нь байгаамуудөөө …Аягүй бол зараад ууцан байгаа да….чадхал гарууд шүү ..

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.88.101

Украйн тусгай ажиллагаа эхлэхэд 2014 оноос хойш шувт Оростой байлдах бэлтгэл хийсэн 600.000 шилдэг цэргээс бүрдсэн армитай бж. Тэд нь эхний үед л шархдаж, алагдаж, олзлогдож дуусаад дахин цэрэг татлага явуулж настнууд хүүхдүүдийг дайнд оруулаад тэд бас дуусч, шарх нь эдгэсэн, олзноос буцаж ирсэнгүүдээ дахин хамж оруудаад тэд бас дууссан. Одоо Украйн пасспорт авсан Нато цэрэг байлдаж бна. Тэд бас бут авахуулаад байдаг, байдал хэцүү Зэлэнский байнга Европоор тэнүүчилж, цэрэг, з****г гуйгаастай.

Avatar

өвгөн 2023-05-15 192.82.65.103

танай оросын фашистууд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Т-34 танкаас өөр парадад жагсаах танк ч үгүй болчоод байгааг 5.9-нд хараагүй юм уу илжигээ. Слава Украйне

Avatar

buya 2023-05-15 202.21.107.49

hairan ami bga da.naad utga uchirgui dain baildaanaa zogsoogoochee.oros diilehgui ym bj ingej olon ersiin ami nasaar denchin tavij bolohgui shd.

Avatar

Zochin 2023-05-15 203.169.50.253

Оросууд эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрээсээ л цэрэгээ гаргачих тэгээд л дайн дуусна шүү дэн

Avatar

erguu yum yriaad bna. 2023-05-15 202.131.225.197

ene chin orosuudiin nutag za. tend chin bas l orosuud amidardag yum za. baruuni ukirainii banderuud nutag bol svvld polshoos 1940 ond negdsen 6 muj l bgaa. tend 18 say banderuud l amidardag daa. odoo ted l zasag barij iim teneg bodolgo ybuulij donbassiin orosuudiig alj hyadaagui bol iim dain bolohgui bsan yum daa..

Avatar

үнэн 2023-05-15 192.82.66.247

Буриад, тува, Халимаг, Сибир тэр чигээрээ, Өвөр Монгол ч гэсэн Монголын нутаг тэгхээр одоо яахуу Байлдах УУ?

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.88.101

Нацистуудад эзлэгдэж өөрсдөө тэднийхээ боол болчоод тэрэндээ ханахгүй тэднийхээ даалгавараар хэдэн халтар төг аваад зүгээр суухгүй далжиганаад маниусыгаа буудаж алаад, бөмбөгдөөд бхгүй л бол яахав, байж л байг.

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.112.133

Бусдын нутгийг булаан эзэрхийлэх гэсэн Оросыг дэмждэг олгой болсон толгойтой, ортоом болсон ухаантай, олз ашг ийг хичээгч, олиг муутай эр юмдаа, чи ! Олгой, толгой хоёр чинь Оростойгоо хамт хага үсэрнээ, хө !

Avatar

muu hurliiz hujaa l daa. 2023-05-15 202.131.225.197

yrij buig harval hujaa l bnaa. vhej baisan hurliizuudiin amanaas sain saihan vg garahgui l dee..

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.88.101

Өөрмйн чинь толгой л хайран болох нь дээ ккк

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.160

Болж муу хувхай орос фашистууд.

Avatar

СЛАВА РОССИЯ 2023-05-15 103.111.68.3

ОРОС ЯЛНАА, УДАХГҮЙ ТЭД ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ ОРНЫ ЗЭВСГЭЭР ЗЭВСЭГЛЭСЭН ХӨЛСНИЙ ЦЭРГТЙН АРМИТАЙ БАЙЛПДАЖ БАЙНА. УКРАЙН ЦЭРГИЙН ХУВЦАС ӨМССӨН ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮДТЭЙ БАЙЛДАЖ БАЙНА ДАА ТҮҮНЭЭС ДАЙН УКРАЙНЫ АРМИ БОЛ ӨДИЙД ДУУССАН ШҮҮ ДЭЭ.УДИРДЛАГЫН ХЭДЭН УКРАЙНЧЦЦД Л БАЙНА

Avatar

өвгөн 2023-05-15 192.82.65.103

тэнэг илжигээ танай орос ааль үжий ялагдсан ш дэ. Өнгөрсөн оны 4 сард Киевийн дэргэд оросын фашист арми хиар цохиулаад ухарсан, тэр үед л фашист орос ялагдсан ха ха ха ха. Слава Украйне

Avatar

ingej hudalaa burahgui ch dee hujaa minee 2023-05-15 202.131.225.197

orosuud ylagdaj baij nutagiin 19 hubiig ezelj abah uu daa. odoo ukrainii armi dampuurj svireed yun sorog dovtolgoo be dee. udahgui namar gehed armi ni baihgui bolon doo. odoo ingej ih hohirol vzeed l odor bvr 500-1000 tsereg vheed baihad chin. sayhan zelenski hvrtel davshilt bolohgui geed bhad yun ylah be dee..

Avatar

Зочин 2023-05-15 202.126.89.127

Бурхан минь энэ дайныг зогсоогоод өгөөч.

Avatar

Zochin 2023-05-15 66.181.161.158

CLABA UKRAINA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж