Хосоороо ХАЙНАНЬ аялах урамшууллын эхний эзэд тодорлоо

Хосоороо ХАЙНАНЬ аялах урамшууллын эхний эзэд тодорлоо

Худалдаа, хөгжлийн банк жил бүр ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ урамшуулалт хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тус аянаараа дамжуулан санхүүгийн зөв дадалтай “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьдог билээ. Өнгөрсөн 3 жилийн аянаараа дамжуулан 500 гаруй харилцагчаа хадгаламжаа нэмэгдүүлснийх нь төлөө урамшуулж, супер урамшууллын 4 эзэндээ зуслангийн байр, Town House, 1 өрөө байр зэргийг гардуулсан юм.

Тэгвэл энэ удаагийн аянаараа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан  хадгаламжаа нэмэгдүүлсэн харилцагчдаа урамшуулж, эхний сарын урамшууллын эздээ тодрууллаа.

Э.Эрдэнэ-Очир /Хосоороо Хайнань аялах супер урамшууллын эзэн/

Би 2012 оноос хойш ХХБ-р үйлчлүүлж байгаа. Өнгөрсөн жил Цамбагарав салбараар үйлчлүүлэн, хялбар хуримтлал үйлчилгээний талаар мэдээлэл авч тус үйлчилгээнд бүртгүүлсэн. Би цалин болон орлого бүрээсээ тогтмол дүнгээр хуримтлалын хадгаламж руугаа шилжүүлдэг. Орлого бүрээс тодорхой хувийг хадгалах үйлчилгээг мөн сонгон ашиглаж байгаа. Өөрөө ч мартсан байхад л  хуримтлал нэмэгдээд, үнэхээр амар санагддаг шүү. Энэ жилийн хамгийн эхний супер азтан болж Хайнань явах эрхийг хожсондоо маш их баяртай байна. Хялбар үйлчилгээг ашиглаж хараахан амжаагүй байгаа хүмүүст хурдан бүртгүүлээрэй, хуримтлалаа үүсгээрэй гэж зөвлөмөөр байна. Мөн энэхүү аяныг зохион байгуулж буй Худалдаа хөгжлийн банкны хамт олондоо чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа.

С.Мөнхзул /300,000 төгрөгийн хадгаламжийн урамшууллын эзэн/

Би 2003 оноос эхлэн ХХБ-д хадгаламжийн данс үүсгэж, хуримтлал хийх болсон. Энэ 20 жилийн хугацаанд бүх үйлчилгээг нь ашиглаж үнэнч харилцагч байсаар ирсэн. Хэдэн сарын өмнө хадгаламжийн хугацаа дуусаж Ривер гарден салбараар үйлчлүүлсэн. Тухайн үед салбарын ажилтан уг Хялбар хуримтлал үйлчилгээг санал болгон үнэхээр амар санагдсан учраас 4 төрлийг нь бүгдийг нь идэвхжүүлж ашиглаж байгаа. Азтан болсондоо үнэхээр их баярлаж байна. Анх удаа л азтан болж үзэж байна. Маш их баярлалаа. Хялбар хуримтлал нээрээ л үнэхээр хялбархан юмаа л гэж бодож байна. 

Энэхүү урамшуулалт аян маань 8-р сарын 31-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харилцагч та ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хугацаатай хадгаламждаа сарын турш хуримтлуулсан 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авах юм. Тодруулбал, харилцагч та 100,000₮-өө заавал нэг дор хийх шаардлагагүй. Харин ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан тухайн сард хуримтлуулсан нийт дүн 100,000₮  болоход л та урамшуулалд хамрагдах 1 эрхтэй болно. Мэдээж сарын нийлбэр дүн 200,000 төгрөг бол 2 эрх гэх мэтчилэн нэмэгдээд явах юм.

Харилцагч Та бүхэн ХХБ-ны салбарууд болон TDB Online аппликэйшн, etdbm.mn цахим сувгаар дамжуулан ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлээд л автоматаар хуримтлалаа  нэмэгдүүлж, сар бүр хосоороо ХАЙНАНЬ АЯЛАХ эрхийн эзэн болоорой.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж