"Өнгөрсөн 20 жилд газар олгосон захирамжуудыг ил болголоо"

"Өнгөрсөн 20 жилд газар олгосон захирамжуудыг ил болголоо"

"Өнгөрсөн 20 жилд газар олгосон захирамжуудыг ил болголоо"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.15/ нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36.958 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Засгийн газраас 2022-2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд "5Ш" ажиллагааны "Шилэн" ажиллагааны талаар долоо дахь өдрөө олон нийтэд мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Shilen.gov.mn нийт хандалт 1.5 сая хүрч, 113.740 мөр өгөгдөл мэдээллийн санг бүрдүүлээд байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг ил тод болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт олгосон байдгаас газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлт гэсэн ерөнхий мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар тусгагдсан. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.5 заалтад газрыг улсын бүртгэлийн мэдээлэлд хуульд хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байхаар заасан.

Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нээлттэй байхаар заасан бол тус хуульд хамаарахгүй гэж заасан эрх зүйн үндэслэлийн дагуу өнөөдрийн мэдээллийг нээлттэй болгож байна.

Хот бол бага газар дээр олуулаа амьдрах дээд зэргийн зохион байгуулалттай, инженерийн төлөвлөлт байдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод ямар ч зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа нийт газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь оршин суудаг хот дэлхий дээр бараг үлдсэнгүй. Энэ мэдээллийг ил болгохыг олон иргэн, сэтгүүлчид шаардсан. Нэг талаасаа Улаанбаатар хотын газар олголтын түүх түгжрэл, цементэн ой, ус, агаар, хөрсний бохирдлын түүх. Харин нөгөө талаасаа Монголын үе үеийн барилгачид, инженерүүд, баялаг бүтээгчдийн хөлс хөдөлмөрөөр боссон бүтээн байгуулалтын эхлэл суурь юм. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн та бид амьдарч буй хороо, хийдэг ажлаараа өөр боловч нэг л том хүсэл зорилго буюу орчин үеийн, ногоон байгууламжтай, аюулгүй хотыг хүсч буй. Тийм учраас энэ мэдээллийг улс төрийн өнцгөөс харж болохгүй гэдгийг онцолъё.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна, МАН-ын гишүүн, хотын дарга нарын гарын үсэг ч бүр олон байна. Энд хувийн дүгнэлтийг өгөхийг хүссэнгүй. Иргэн, сэтгүүлчдийн эрх үүрэг ил тод болгосон мэдээллийг лавшруулж судлах юм.

Түүхтэй заргалдаад хэрэггүй. Бүх баримт цахим орчинд ил тод олон нийтэд нээлттэй хүрч байна. Ганцхан гарын үсэг, алга дарам цаас 10, 100 мянга, 1.5 сая хүн цаашлаад ирээдүйн хувь заяаг тодорхойлж буй. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга нар хэн, хаана, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон талаар 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг олон нийтэд ил болгож байна.

Үүнд, газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбайн зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 гэх мэт нийт 36958 захирамжийг байршуулж байна.

E-Gazar вэб сайтад газрын мэдээлэл 100 хувь байршдаггүй. Тиймээс энэ мэдээллийн санг нийслэлийн мэдээллийн сантай холбож, Shilen.gov.mn мэдээлж байна гэсэн үг. Харин 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын талаарх мэдээллийг дүүргийн үе үеийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэж, байршуулах ажлыг зургадугаар сарын 1-нээс өмнө хийнэ. Одоо нийслэл, сум, аймгийн Засаг дарга нарын олгосон газруудыг нээлттэй болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-15 202.131.227.179

Учралаа сайдаа та бусдаас арай өөр эх орондоо хайртай байгаад баярлаж байна. 2018 онд хотын төвд ямарч зайгүй газар 9.16 давхар орон сууц барихаар газар өгсөнийг баримтаар гаргаж тавьж өгнө үү

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.90.37

Сэтгэл зүтгэл, мэдлэг бнаа. Энэ залуугийн зориг, зүрхийг мохоох оролдлогоор бүү гүтгэ. Жинхэнэ шинжлэх ухааны зарчмаар болохгүйг нотлоод байгаа хамгийн ссайн шударга үйл. Буруу үйлд холбогдохоор цагааныг ч харлуулж, зөвийг ч буруу болгодогоо больчих хүмүүсээ! Сайдын ажлыг сайн хийж бна.

Avatar

мууждү 2023-05-15 66.181.165.180

Маш шударга ЖДҮ-чин байна, өөрөө хийж байгаа юм шиг л ярих юм залуучууд чамтай чамгүй аль эрт хийчихсэн ажлыг, шалчигнасан энэ банди хол явахгүй ээ

Avatar

Нэргүй 2023-05-15 103.212.117.194

Энэ нэг хөгийн залуу саад хэнээтэн өнгарсөнтэй зууралдаад хоол олж идэх арга нь юм байх даа. Нийгмийг хагалан бутаргагч…

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.160.103

Чиний бульхай ил болох гээд сандарч байна уу???

Avatar

Нэргүй 2023-05-15 122.201.24.45

dajgui website bna shuu

Avatar

Зочин 2023-05-15 192.82.89.186

Монголчуудын чаддаг юм нь улс төржих. Ямар нэг аргаар бусдын нэр төрийг олон нийтийн дунд унагаж байж,өөрийн явцуу эрх ашгаа хангахыг оролдох юм.Газар олголт буруу юм уу.Үүний үрд орон сууцууд баригдаж иргэдийн амьдрал сайжирч байна.үйлдвэрлэл үйлчилгээ өргөжиж ажлын байр нэмэгдэнэ иргэдийн орлого өсч байна. Хотоо тохижуулж гудамж талбайгаа өргөтгөн тохи тухтай гоё сайхан болгож байна.Харин үүний явцад ууль тогтоомж зөрчих байдал гарсан бол үндэслэлээ гаргаад шалгуул.бусдыг үндэслэлгүй бүү гүтгэ

Avatar

Нэргүй 2023-05-15 103.9.90.100

ОДОО ТЭГЭЭД ИЛ БОЛГОЛОО ГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ . ХУРААХ ЮМ УУ

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.187.239

Бат Үүл даргын үeд шинэ суурьшлын бүс бий болгож сугалаад ч болов өмчлөлийн газартай болох боломж олгож байсан шүү

Avatar

Зочин 2023-05-15 192.82.89.186

Батүүл хотын мэр байхдаа хууль тогтоомж зөрчиж,эрх тушаалаа хортойгоор ашиглан, нийгмийн хөрөнгөнд гар дүрж байгаад энэ нь шалгалтаар илэрч шоронд орсон юм биш үү. Энэ нь зөв юм уу. Учиргүй их юм амлаж нийслэлчүүдийг хуурч хотын мэр болсонч амлалтаа биелүүлээгүй харин хотоор дүүрэн цэцэг тарих,хогийн шуудай тараах зэргээр үргүй зардал их гаргалаа л гэж шүүмжлүүлээд байсан.Бусдаасаа илүү хийсэн юм юу ч үгүй

Avatar

Бат 2023-05-15 202.126.89.4

Улаанхацарт Нямосорын баньд сайд болсон биш дүрдээ ороод янзтай байна аа. Удахгүй дээ хүний б**с ухах ажил хийж үндсэн цахимжуулах ажилаа мартсан юм биш үү.мУгаасаа пионерийн удирдагч нөхөр цахим хөгжлийн талаар А-ч байхгүй болохолор попорох ажил хийсдэг хүмүүсийн б**с ухахаар өөр юм чадахгүй байхаа. Хэнтийн угшилтай болохоор сайд болсон бололтой.

Avatar

Овилгагүй хүнд төрийн жолоог бүү атгуувал 2023-05-15 64.119.23.115

yag unen shuu.Danh ner hund ni unaad hiisen doritai ajil geheer yumgui,hiie ch gesen tolgoi ni hurehgui neg taldaa zovj yavaa er. Odoo hendee gomdoj gonshih yum uuruu oichson huuhed uildaggui yumaa.Heree medehgui selem jadnii uzuur bolj yavsniih ni goroo edelj l yavaa zaluu. Ungursun zavharsan asuudliig bosgoj ih shudrag,eh oronch dur bumeeh geed ungursuntei zuuraldaj doroo tonhchij munginj yavaa zaluu. Ene zaluugaas arai uhaantai hun bol uragshaa harj ajillah uchirtai .

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.34

Хуцалгүй Чингис ЗБ ийн хажуудах Чойжилсүрэнгийн барилгыг нураа.Өөртэйгээ бөмбөг тэслээд ч хамаагүй нурааж үлдсэн гэр бүлээ авар эргүү гөлөг.

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.113.78

Энэ ЖДҮ-ИЙН хулгайч .

Avatar

bodit barimt shuu 2023-05-15 64.119.23.115

kkk.uuruu yalgaagui hudalch hulgaichiin neg sh dee. Etseg Nyam-Osor bas …gevel 2 ueiin hulgaich hudalch l baigaa bizdee kkk.Ue dabjsan chaga hulgaich baigaa bizdee.

Avatar

Иргэн 2023-05-15 66.181.165.93

Монгол Улсын иргэд удирдаж байсан, удирдаж байгаа дарга нараас шударга ёсыг шаардаж байна, шаардаж байна, шаардаж байна. Гэм буруутай хэн ч байсан хөрөнгийг нь хурааж тохирох шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна.

Avatar

Нэргүй 2023-05-15 202.21.107.51

Бат-Үүлийн нэрийг МАН-ыхнаа хэлдээггүй шүү хөөрхий

Avatar

Нэргүй 2023-05-15 59.153.112.133

Энхболд минь чи одоо яана даа ?! Нэг арга бодохгүй бол ч горьгүй нээ хө !!!

Avatar

niigmiin mass uuniig l oilgo 2023-05-15 64.119.23.115

Uu yahav dee. Ene huuhduud ehleed gujir, guteglegee ehleed soosheloor huusruulj har massiin tarhiig ugaaj haraar budsan fono deer uursuduu il garch shugeldeg sh dee.Atashsan heree 13 dahina gegcheer l yum bolj baina.Ene huuhduud baritsaa ahiulah gej baigaa uhaantai yum. Tegs geed neg ih udahgui unen nuur turh ni tsuhuih biz. ter boltol harj suuna daa. humuus ch ene huuhduu;iin tariig medreed ehelj baih shig baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж