"Шугам сүлжээний ажлаар зарим замыг хуулж, ногоон байгууламжийг шилжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

"Шугам сүлжээний ажлаар зарим замыг хуулж, ногоон байгууламжийг шилжүүлнэ"

"Шугам сүлжээний ажлаар зарим замыг хуулж, ногоон байгууламжийг шилжүүлнэ"

Улаанбаатарын захирагчийн ажлын албанаас бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засвар болон энэ онд шинэчлэн солих дулааны шугамын талаар өнөөдөр /2023.05.15/ мэдээлэл өглөө. 

Хотын ерөнхий менежер М.БАЯРАА:

-Энэ жил Улаанбаатарт хийх дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, дулааны шугам, цэвэр, бохирын шугамтай холбоотой олон ажил хийгдэх бөгөөд тодорхой байршилд зам талбайг чөлөөлөх, хуулах, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдана. Учир нь хотод нийтийн эдэлбэр газрын доор хийсэн шугам сүлжээ их байдаг. Тиймээс инженерийн шугам сүлжээг засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд зарим нэг газар шорооны ажлыг хийхээс өөр аргагүй.

Төсөв нь батлагдсан, төлөвлөгөө нь гарсан учир зуны гурван сард багтаж зарим ажлыг дуусгахаас өөр аргагүй. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна.

Хотын зүгээс бусад байгууллагуудын хийх ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, иргэдэд төвөг удахгүй байх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаар зохицуулалтыг хийж ажиллана. Улаанбаатарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахаар зуны их засвар тохижилт бүтээн байгуулалтыг хийх инженер хангамжийн чиглэлээр 24 байгууллага үйл ажиллагаа хийнэ. Үүний 644 арга хэмжээ төсөл хөтөлбөр нь төлөвлөгдсөн.

Жишээбэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК бол дулааны шугам сүлжээний гол засварын ажлыг 19 байршилд хийхээр болсон.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хувьд цахилгаан хангамжийн шугам кабель, дэд станцуудын засварын ажил 13, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээх засварлах, худаг суурилуулах ажил 18, Барилгын хөгжлийн төв Залуус нэг хорооллын дулаан хангамж, Дарь-Эхийн гэр хорооллыг ариутгах шугамын холболт хоёр ажил, Орон сууц, нийтийн удирдах газар хороолол доторх инженерийн шугам сүлжээний найман байрлал, Ус сувгийн удирдах газар ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, засвар шинэчлэлийн ажил 13 төсөл хэрэгжүүлнэ. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар халаалтын зуухны засварын ажил 108 байршилд, Геодизи усны барилга байгууламжийн газар хөрсний болон авто замын ус зайлуулах шугам сүлжээний зургаан ажил, Улаанбаатар лифт ашиглалтын хугацаа дууссан хуучин цахилгаан шат шинэчлэх ажил 21 ажил, Хот тохижилтын газар тохижилт ногоон байгууламж, Улаанбаатар зам засвар арчилтын газар авто замын нөхөөс, гүүрэн болон нүхэн гарцын засвар арчилалт дөрвөн байршилд, Замын хөдөлгөөний удирдлагын газар гэрлэн дохио шинээр суурилуулах дөрвөн ажил, Нийслэлийн нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, шинээр автобусны буудал барих ажил таван арга хэмжээ, Нийслэлийн замын хөгжлийн газар авто зам гүүрний байгууламжийн ажил 21 байршилд, Нийслэлийн орон сууцны бодлогын газар инженер хангамжийн дэд бүтцийн ажил найман арга хэмжээ, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн ажил 32 арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ.

Мөн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн удирдах нэгж халаалтын зуух буулгах, төвлөрсөн дулаан хангамжид холбох хоёр арга хэмжээг төлөвлөөд байна.

Эдгээрээс гадна нийслэлийн есөн дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Дээрх ажлуудыг нарийвчлан хэлж байгаа нь энэ бүх ажлын ард газар шорооны ажлууд хийгдэнэ. Тиймээс явган хүний замыг хуулах, ногоон байгууламжийг шилжүүлэх дээр иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж