Лукашенког өвдсөнийг Оросын албан тушаалтан баталжээ

Лукашенког өвдсөнийг Оросын албан тушаалтан баталжээ

Лукашенког өвдсөнийг Оросын албан тушаалтан баталжээ

Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын парадад Беларусийн удирдагч Александр Лукашенко оролцсон. Энэ үед түүний гар нь боолттой, хөл нь доголсон, ядрангуй байдалтай харагджээ. Тэрбээр парадын төгсгөлийг хүлээлгүйгээр тэр дороо Минск рүү буцсан аж. Цахим сүлжээнд мэдээлж буйгаар Лукашенко тавдугаар сар гарснаас хойш олны өмнө ховорхон гарсан байна. Тиймээс түүний эрүүл мэндийн талаарх элдэв таамаг цахим орчинд хөвөрч байна

Тэрбээр тавдугаар сарын 13-нд Дрозды дахь ерөнхийлөгчийн эмнэлэг оржээ. Харин маргааш нь Беларусийн төрийн далбаа, төрийн сүлд, төрийн дууллын өдрийн ёслолд оролцоогүй аж.

Тэгвэл ОХУ-ын Төрийн думын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин сэтгүүлд ярилцлага өгөхдөө Беларусийн удирдагчийг өвчтэй байгааг баталжээ. Гэхдээ Covid-19 бол биш аж. "Тийм ер бусын юм байхгүй. Covid-19 бол биш. Зүгээр л нэг хүн өвдсөн байна. Өвдсөн ч гэсэн тэр Москва явахыг өөрийн үүрэг гэж үзсэн. Мөн тэр өдрийнхөө орой нь Минскт болсон арга хэмжээнд оролцсон. Түүнд жаахан амралт л хэрэгтэй байх, тийм л байна" гэж Затулин хэлэв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-15 103.26.193.222

Лукашенко төд удалгүй өөд болж Пригожин Украинд урвах нь цаг хугацааны л асуудал болж. Нөгөө цэргүүд ийн царай баргар байна даа гэдэг шиг оросуудын хувь заяа ч баргар байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж