Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын парадад Беларусийн удирдагч Александр Лукашенко оролцсон. Энэ үед түүний гар нь боолттой, хөл нь доголсон, ядрангуй байдалтай харагджээ. Тэрбээр парадын төгсгөлийг хүлээлгүйгээр тэр дороо Минск рүү буцсан аж. Цахим сүлжээнд мэдээлж буйгаар Лукашенко тавдугаар сар гарснаас хойш олны өмнө ховорхон гарсан байна. Тиймээс түүний эрүүл мэндийн талаарх элдэв таамаг цахим орчинд хөвөрч байна
Тэрбээр тавдугаар сарын 13-нд Дрозды дахь ерөнхийлөгчийн эмнэлэг оржээ. Харин маргааш нь Беларусийн төрийн далбаа, төрийн сүлд, төрийн дууллын өдрийн ёслолд оролцоогүй аж.
Тэгвэл ОХУ-ын Төрийн думын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин сэтгүүлд ярилцлага өгөхдөө Беларусийн удирдагчийг өвчтэй байгааг баталжээ. Гэхдээ Covid-19 бол биш аж. "Тийм ер бусын юм байхгүй. Covid-19 бол биш. Зүгээр л нэг хүн өвдсөн байна. Өвдсөн ч гэсэн тэр Москва явахыг өөрийн үүрэг гэж үзсэн. Мөн тэр өдрийнхөө орой нь Минскт болсон арга хэмжээнд оролцсон. Түүнд жаахан амралт л хэрэгтэй байх, тийм л байна" гэж Затулин хэлэв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ