УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төсөл, гишүүдийн тоо тогтолцооны асуудлаар иргэдтэй уулзаж санал бодлыг сонссон юм. Тиймээс энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-чуулганаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Даваа гаригт намын бүлгүүд хуралддаг журамтай ч маргааш хуралдахаар болжээ.
ДАВАА ГАРАГ /2023.05.15/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
Холбоотой мэдээ