Сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо болж, өндөрлөлөө. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзсэн. Үүнээс 67 кг-ын жинд Б.Мишээлт хүрэл медаль, 63.5 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртэж, дэлхийд нэрээ данслууллаа.
Тэртээ 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аваргаас хойш Монголын ширэн бээлийтэн финалд шалгараагүй байсан юм. Харин энэ жил Б.Чинзориг алтан медалийн төлөө шалгарсан ч эзэн орны тамирчин Руслан Абдуллаевд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.
Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянган ам.доллар, мөнгөн медалийг 100 мянган ам.доллар, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.
Багийн дүнгээр Узбекистан таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол тэдний араас Казахстан, Орос, Куба, Франц удаалж, Монгол долдугаар байрт шалгарчээ. Монголын боксын эрэгтэй тамирчид ийнхүү ДАШТ-ээс 13 медаль хүртлээ. Ганц алтан медалийг нь 2009 онд П.Сэрдамба хүртэж байсан бол сүүлийн мөнгөн медалийг нь 2009 онд Н.Төгсцогт, сүүлийн хүрэл медалийг нь 2019 онд Э.Цэндбаатар тус тус хүртээд байсан юм.
Зочин 2023-05-15 202.70.37.221
Узбек 5 алт гэнэ үү хаха. Энэ хулхи шүүлттэй спортыг одоо больмоор юм.
Zochin 2023-05-15 192.82.89.103
shagnaliin mungiig n bitii bulaaldaad buzartaad baigaarai novshnuudaa shunaltai baasnuudaa b**s baij
зочин 2023-05-15 192.82.77.55
Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуудуулж, Төрийнхөө далбааг харийн тэнгэрт намируулчихаад, гадаадын өчнөөн олон орны хэдэн зуун мундгуудыг атаархуулчихаад ирж байгаа хүү дээ. Тэмцээн болсон улс, тэмцээнийг шүүсэн шүүгчид гэж рингэнд гарч ирээд үзэлцдэггүй өрсөлдөгч дэндүү хорлонтой байдаг нь их спортын гамшиг байсаар байх юм даа. Мөнгөн медаль гэдэг манай мориор зүйрлэвэл аман хүзүүдсэн хүлэг дээ. Ийм хүү Монголд маань бүү хэл дэлхийд цөөхөөн, тун цөөхөн.
Зочин 2023-05-15 192.82.92.249
Үнэхээр баярлаж байнаа би. Олон жилийн хөдөлмөрийхөө үр шимийг хүртээд зогсож байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй бахархах баярлах мэдрэмж төрөх юм. Баяр хүргэе, амжилт хүсье.
Зочин 2023-05-15 183.177.99.228
АШГҮЙ ДЭЭ ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ШИМИЙГ ХҮРТЭЦГЭЭЛЭЭ
Түмэнгийн Батбаяр 2023-05-15 202.9.40.210
Таны олон жилийн нөр их хөдөлмөр Дэлхийн аврагын мөнгөн медаль болж ирэв. Монголын минь нэгэн бахархал болсон хөдөлмөрч залуу бол та шүү.. Дэлхийн медальтан болж өндөр дээд амжилтанд хүрсэнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Монголын ард түмэн танаар бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Танд болон таны төрөл төрөгсөд гэр бүл, багш боксын хамт олонд тань сайн сайхныг хүсэн ерөөе. Баярлалаа
MGL 2023-05-15 192.82.76.16
Сэтгэл ханачихсан байсан уу, илт дутуу тоглов. Уг нь замналд ганц л таарах боломж баймаар юм.
Зочин 2023-05-15 64.119.27.5
Эр хүн хө,,,
Зочин 2023-05-15 64.119.25.36
Bayar hurgie. Boksiin holboo sain ajillaasai. Badaruuganaas hol bailguul sain hugjih baih
гайхалтай муундаг. 2023-05-15 103.254.123.68
мундаг сайн байна. Гэхдээ манайхан аль ч спортод алтын төлөө алалцах болхооор л буугааад өгчих юмааа. сэтгэл зүйн бэлтгэл гэж 0 шаачихынмаа.