Үндсэн хууль тойрсон улс төр ба “ул”-ныхны бухимдал!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үндсэн хууль тойрсон улс төр ба “ул”-ныхны бухимдал!

Үндсэн хууль тойрсон улс төр ба “ул”-ныхны бухимдал!

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ нь нэг танхимтай, 152 гишүүнтэй байна гэх өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх дээр олон нийтийн уур амьсгал, дэмжлэг хэр байгааг МАН “тандах” ажиллагааг өнгөрсөн долоо хоногт хийв.

УИХ-ындарга Г.Занданшатарын захирамжаар орон нутаг, тойргоо зорьсон УИХ-ын гишүүд маань сонгогчиддоо, иргэддээ “хөөгдөж”, загнуулсаар гэрийн бараа харцгаав. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ганц л заалт өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулав.

Иргэдийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс илүү өнөөдрийн амжиргаа, цалин, тэтгэврийн нэмэгдэл, үнийн өсөлтийн талаар гишүүдэд үгээ дайв. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, орлого буурсан эн үед юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт манатай байгаагаа ч иргэд учирлав. Цар тахлаас хойш эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайжирч байгаа гэх болов иргэдийн амьдралд төдийлөн мэдэгдэхгүй, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд сөхөрсөн иргэдэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж Үндсэн хуульдаа гар хүрч байгааг ч шүүмжилж, ард түмний амьдралыг очиж үзэж харж, танилцахыг ч уриалав. УИХ-ын гишүүд нь тойрогтоо ажилладаг, ажилладаггүйгээс  үл хамаарч өнөөдрийн хоногийн хоол, өр зээлийн асуудалдаа анхаарч буй иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улс төрийн эрх ашиг, парламентын тогтолцоог сайжруулах талаар мэдэж, мэдэхийг хүсч байгаа нь тун цөөн гээд хэлэхэд буруудахгүй болов уу.

Эрх баригчид энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу 152 болгох л өөрчлөлт хийхээр болсон. Харин бусад өөрчлөлтийг хийх нь улс төрийн хувьд ч өнөөдрийн нөхцөл байдлын хувьд зөв сонголт биш гэдгийг эрх баригчид мэдэж буй. УИХ-ын гишүүдийн тоо нэмэх нь парламентын чадамжийг сайжруулах, өнөөдрийн муу муухай болоод буй авлига, албан тушаалын хэрэг, улс төрийн барьцаа, харилцаа хамаарал нь буурах, парламентын чадамжийг нэмэгдүүлж, хууль тогтоох дээд байгууллага нь олон намын төлөөлөл, нийгмийн бүлгийн төлөөллийг багтааж чадвал тун сайн. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл маргааш нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байхгүй болж, ард түмний амьдрал сайжрахгүй  нь тодорхой. Алсдаа, цаашдаа илүү их цэвэрших, тунгалаг болоход нэмэртэй учраас ийн олон намын төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаах нь зөв гэж эрх баригчид үзэж буй. Гишүүдийн тойрогт хийсэн уулзалтуудаас бас нэг анзаарагдсан зүйл бол УИХ-ын гишүүдийн, парламентын нэр хүнд ард түмний дунд  тун муу байгааг илтгэнэ.

76 авлигчин байсан бол 152 болж, ард түмний амьдрал бүр л хэцүү болно гэдэг утгатай үгийг олон уулзалт дээр иргэд хэлж байв. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд УИХ-ын гурван ч гишүүн бүрэн эрхгүй болчихсон байгаа энэ цагт сонгосон төлөөлөлдөө, парламентын гишүүддээ итгэх итгэл нь алдарсан иргэд, сонгогчид олон болсныг эрх баригчдад сануулах нь илүүц биз ээ.

Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудал нь ард түмний санаачлагаас илүү УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал. Гэхдээ тэд хүч түрэхээс илүү нийгмийн сэтгэлзүй, ард түмнийхээ саналыг хагас хугасхан ч гэсэн сонссон нь сайн хэрэг. Харин долоо хоногийн турш тойрогтоо, сонгогчидтойгоо уулзсан гишүүд өнөөдөр намын бүлэг дээрээ танилцуулж, тайлангаа танилцуулна. Ингэхдээ дан ганц 152 гэх тоо тойрч ярихаас илүү ард түмний амьдрал хүнд байгааг, хоногийн хоол, өр зээлийнхээ хооронд зүтгэж яваа, сайжирсан гээд сурталчлах болсон эдийн засгийн үзүүлэлтүүд нь иргэдийн хаалгаар орох, ард түмний амьдралд нөлөөлөх ямар боломж бололцоо, нөөц байгаагаа ч бас давхар ярьж, Засгийн газартаа үүрэг, чиглэл өгөх, түүнийгээ ажил хэрэг болгох, өнөөдөр, маргаашийн улс төрөөс илүү иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ хэрэгтэй байгааг сануулсан иргэдийн үг ажил хэрэг болох биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэмтэн 2023-05-15 202.131.251.130

Ард иргэдийн амьдрал дэндүү доошоо орлоо.Амь зогоож амьдарч байгаа хүний тоо өдрөөс өдөрт өссөөр бна.Улны маш зузаан давхаргатай боллоо. Дундаж давхарга байхгүй болсон шүү.Ийм л үед гишүүдийн тоог нэмэх, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж бна. Цаг үеэ даанч олохгүй байгаа.Гэхдээ яахав ярихаас өөр арга алга.Ардын нам их даналзах юм. Юундаа даналзаад байгааг даанч ойлгохгүй бна.Ард иргэдээ ядуурууллаа гээд даналзмааргүй л юм. Муу ёр нь шүглээд юм ойлгохгүй болсон гэж үү?

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.196

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тулгамдаж байгаа асуудлуудаа зариргааны аргаар ч болов шийдвэрлэх нь зөв . Гэтэл ганц гишүүдийн тоог л яриад байх юм . Нэмэх нь зөв үүниэй уялдуулаад намын санхүүжилт тэр халдашгүй бүрэн эрх гэдэг ТЭНЭГ заалтыг авч шүүх хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчимыг дээдлэх , иргэд бусал ардчилсан. орны жишгээр засаг зариргааны хувиарын дагуу амьдрах, шилжилт хөдөлгөөнийг нутаг орны онцлог шаардлагын дагуу төлбөр төлдөг болгох , ерөнхий боловсрол

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.196

үргэлжлэл : эмнэлэгийн үйлчилгээг оршин суух харьяаалалын дагуу үнэ төлбөргүй болгох, нийгмийн даатгал төлөөд насны тэтгэвэрт сууж буй иргэдэд насан туршдаа албадан төлсөн мөнгийг бууцаан олгож ялгаваргүй тэтгэвэр олгодог байх , багш цагдаа цэрэг эмч нарын цалин хөлсийг төвийн бүсээс хлслагдах тусам илүү өндөр олгодог байх хүүхдиын мөнгийг ямар ч ялгаваргүй 19 нас хүртэл нь олгор гэх мэт иргэддээ чиглэсэн өөрчөлт хиимээр юм ах

Avatar

Нэргүй 2023-05-15 119.40.103.6

Шевед улсын их хурлын гишүүд шиг эрх дарах гэх юмгүй байвал болоо юм бишүү. Эрх дарх нэрийдлээр сонгогчдоосоо бүрэн тасарч зөвхөн сонгуулийн үед л ард түмэн намайг сонгодог билүү гэж ахаарах юм даа

Avatar

Нэргүй 2023-05-15 124.158.94.9

Zugeer 76-gaa 2 huvaa!!!

Avatar

БАНЛАДЕШИЙН ГАРГАЛГАА 2023-05-15 202.179.26.206

ТЭХЭЭР ЧИНЬ ОДОО…. 150 ААС ДООШ Л БАЙХ ЮМ БОЛ ХУЛГАЙ, ДЭЭРЭМ , АВИЛГА, ТОНУУЛ , ХУЙВАЛДААН, ЗАЛИЛАН , ЗҮЙ ЁСНЫ БӨГӨӨД , УЛС ОРОН ӨРӨНДӨӨ БАРИГДАЖ ӨТӨНД ИДҮҮЛЭХ УЧИРТАЙ БОЛНО … . БАНЛА НӨХӨР ТЭГЖ Л ТАЙЛБАРЛААД УИХ-ЫН ДАРГА Ч БАС ЯМААН САХЛАА ИМРЭЭД, АМАНДАА БАВТНААД БАЙСАН ДАА….. ТЭД НАРЫНХААР БОЛ МОНГУУ УЛС ИНГЭЭД АРВАН ХАР УНАЛЫНХАА МӨРӨӨР ОРЖ БАЙГААМ ДАГ УУДАА

Avatar

Зочин 2023-05-15 66.181.161.100

76 гишүүнтэйгээр 30 жил явлаа. Өнөөдөр манай улс ямар байдалтай байгааг бид бүхэн харж байна. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг … гэх мэтээр шат шатандаа хулгай нүүрлэснийг батлах зүйл их. Тийм учраас тогтолцооны өөрчлөлт чухал байгаа. Тийм учраас кнопны эрх мэдлийг бууруулж, хуйвалдааны зарчмаар шийдвэр гаргаж буй тогтолцоог өөрчлөх эхний алхам нь гишүүдийн тоог нэмэх юм.

Avatar

Зочин 2023-05-15 66.181.161.75

76 гишүүнтэйгээр 30 жил явлаа. Өнөөдөр манай улс ямар байдалтай байгааг бид бүхэн харж байна. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг… гэх мэтээр шат шатандаа хулгай нүүрлэснийг батлах зүйл их. Тийм учраас тогтолцооны өөрчлөлт чухал болоод байгаа юм. Тийм учраас нэг кнопонд ноогдох эрх мэдлийг бууруулж, хуйвалдааны зарчмаар шийдвэр гаргаж буй тогтолцоог өөрчлөх эхний алхам нь гишүүдийн тоог нэмэх юм.

Avatar

Нэргүй 2023-05-15 192.82.87.99

эдний өөрсөндө зориулж гаргах тоглоомийн дүрмийг нь зөвшөөрч болхгү. бас хүмүүсийн санаа бодлыг олон хувааж сарниулах иймэрхүү зүйлд ухаан санага самууруулахгүй чиг шулуун нэгдмэл бодолтой байх нь чухал бх. зурагт болон хуучин хорооны ухуулагч нараар амархан ухуулагддаг хөдөөний хөгшчүүл мэтийн хүмүүс л хөмөрсөн тогоондоо байх гээд бдаг. намын дарангуйлалдаа дасчихсан гарчвал аюулд орох юм шиг санадаг. гэтэл олон жилийн өмнөх удирдагчид нь бхгүй болчихсон ардчилсан намтай адил залуучууд л бгашд

Avatar

Нэргүй 2023-05-15 192.82.87.99

хуучны олон ухуулагч гишүүдтэй л болохоос удирдагч нар нь адилхан л сүүлийн үеийн залуус. удирдагчидийнх нь хийж бга ажлыг нь харахад эрхбиш зарим нь хэвийн ч зарим нь хаанаас ирсэн хаана элэгтэй хүн бэ гэж эргэлзмээр. хуучны ху намдаа элэгтэй хүмүүс тэр нам нь бас хөгширөөд тэтгэвэртээ гараад явчихсан гэдэгийг ойлгохгүй л бх шиг. оронд нь тэр нэр дээр нь өөр залуучууд сууж бгаа гэж бодж бн

Avatar

зочин 2023-05-15 202.9.46.174

Дархан эрхийг цуцлахгүй бол хулгай луйвар тасрахгүй тоо чанарт нөлөөлөхгүй байдагаараа л байна

Avatar

СОНГОГЧ 2023-05-15 202.9.46.180

NO 152 NO 152 NO 152

Avatar

Иргэн 2023-05-15 202.21.111.170

УИХ ТАР!

Avatar

ЗОЧИН 2023-05-15 202.21.126.30

УГ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЬЯ ГЭДЭГ НЬ УЛС ОРНОО ӨӨД ТАТЬЯ, УЛС ТӨРӨӨ ЭРҮҮЛЖҮҮҮЬЕ ГЭСЭН АЛСЫГ ХАРСАН ТУН ЗӨВ ШИЙДЭЛ ГЭДГИЙГ УЛС ТӨРИЙН БҮХ НАМУУД МАНАЙ ЛИДЩРҮҮД ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЮМ. ТӨР УЛСЫНХАА АМЬДРАЛЫГ БАГАХАН СОНИРХОЖ ХАРЖ СУДАЛДАГ САНАА ЗОВДОГ ХЭСЭГ Ч ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ. ДААНЧ ХОНОГИЙН ХООЛНООСОО ЦААШ ХАРДАГГҮЙ МӨРТЛӨӨ ЭНД ТЭНД ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЖ ЯВДАГ ШААРНУУД АН-ЫН ИЙМ ТЭНЭГҮҮДЭЭС ОНОО АВАХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ АРГА, ХӨЛСНИЙ ШҮҮМЖЛЭГЧИД УУЛЗАЛТЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЛАА. ӨӨРЧЛӨЛТӨӨ ХИЙ

Avatar

зочин 2023-05-15 103.242.45.39

Ха Ха Ха МАН-ын тролл

Avatar

Зочин 2023-05-15 92.124.207.142

76 болохоор идээд бгаа 152 болчихвол идэхгүй гээд бгаа нь л инээдтэй

Avatar

Зочин 2023-05-15 66.181.161.62

Хамгийн "инээдтэй" нь наадах чинь үнэн. Тооны өөрчлөлтөөс чанарын өөрчлөлт гарна гэж нэг юм бий.

Avatar

Зочин 2023-05-15 150.129.140.141

Улныхан биш ээ. АН-ынхан бүх уулзалтад өөрсдийн гишүүдээр үг хэлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ нь ирэх оны срнгуулиар АН оноо авах, МАН-ын нэх нөлөөг бууруулах зорилготой гэдэг нь тодорхой. Хэр үр дүнд хүрэх юм болдоо хөөрхий. Улныхан чинь ийм уулзалтад ирэх нь бага баыдаг юм.

Avatar

Зочин 2023-05-15 202.126.90.93

Тжнэг мал МАН гар

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.25.216

үхэр

Avatar

Зочин 2023-05-15 103.242.45.39

Ха Ха Ха МАН-ын тролл

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.89.187

Ийм ерөнхий сайд байсан цагт иргэдийн амьдрал сайжрахгүй юу гэж амлаж гарч ирлээ ковидын дараах нэг удаагийн өршөөлийн хууль гаргаж ард иргэд аж ахуйн нэгжүүдэд боломж гаргаж өгсөн дээрдээ

Avatar

Иргэн 2023-05-15 183.177.98.26

УИХ-ын гишүүнээр хууль боловсруулах мэргэжлийн бус хүмүүс сонгохоо боль. Дуучин, бөх, сэтгүүлч, эмч г.м

Avatar

Нэргүй 2023-05-15 202.21.114.170

Үнэн шүү дээ. Эд нар яаж 24 онд сонгогдох уу яаж хуулиар хамгаалуулж байгаад хулгайгаа үргэлжлүүлэх үү яаж энэ ард түмнийг хуурч байгаад энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү л гэж бодож байгаа. Түүнээс биш улс орноо, ард түмний амьдралыг бодож байгаа нэг ч хүн энэ УИХ-д байхгүй шүү. Хичнээн өөрчлөлт хийдэг юм бэ? Дандаа л зөвхөн өөрсдөдөө ашигтай, албан тушаалын төлөө л өөрчлөлт хийж байна. Иргэдийн амьдралыг өөд татах нэг өөрчлөлт орсон уу !!!! Энэ УИХ тарах ёстой шүү Засгийн газар ч мөн адил

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.25.216

мэдлэг боловсролгүй, бизнесийн анхан шатны мэдлэг суурь бхгүй ийм ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ . Нөгөөх нь үндсэн хуулинд гар дүрэх гээд байдаг. Яагаад даа Монгол улс минь

Avatar

Зочин 2023-05-15 192.82.83.190

152 бүтэхгүй нь 120 болгоё,үгүйээ 108 болгоё гэнүү,Үндсэн хуульдойр рйхон гар дүрэхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж