Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын эхний схем гарчээ. Засвар өнөөдөр /2023.05.15/-наас эхлэн тавдугаар сарын 27-ныг хүртэл 12 өдрийн хугацаанд үргэлжилнэ. Энэхүү засвар нь БӨҮР, Говь-2 ХК орчим, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчдэд хамаарах аж.
Байршлын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
