Тойм: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Тойм: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон сурвалжлагуудыг тоймлон хүргэж байна.


МЭЙЖОРТ САНААРХАЛТАЙ ДАРААГИЙНХ НЬ CLUTCH GAMING

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим спорт үсрэнгүй хөгжиж, Алтан тэвшийн хөндийгөөс тив дэлхийд амжилт үзүүлж буй залуус олноор төрөн гарах болов. Ердөө хэдхэн жилийн өмнө нийгэм сөргөөр хүлээж авдаг байсан "PC" өдгөөр тэрбум, тэрбум ам.доллар эргэлдсэн спортын нэг төрөл болж хөгжжээ.

Парис хотноо 1.25 сая ам.долларын шагналын сантай "CS:GO"-ийн сүүлийн Мэйжор тэмцээн өнөөдөр/2023.05.08/  эхлэх бөгөөд үүнд Ази тивийг төлөөлөн Монголын "The Mongolz" баг өрсөлдөх гэж байна. Тэдний эхний учраа нь дэлхийн шилдэг "G2 Esports" баг.  Дэлгэцээр л харж, бичлэгийг нь үзэж өссөн алдартай тамирчдынхаа эсрэг таван монгол залуу хүч үзнэ. Үүнээс л харахад Монголын цахим спортын тэр дундаа "CS:GO"-ийн хөгжил шар тивдээ цойлж, Европ, Америктай өрсөлдөхүйц хэмжээнд очжээ.

Тэгвэл "The Mongolz"-ийн амжилтыг давтах, ахиулах хүсэлтэй монгол багууд ганц нэгээр тогтохгүй ээлжээ хүлээж байна. Тэдний нэг нь "Clutch Gaming". Байгуулагдаад ердөө хоёр жил болсон ч хэдийнэ Азидаа нэрээ тахалсан тэдний ойрын зорилго нь Мэйжорт оролцох. Үүнийхээ төлөө ч шаргуу бэлдэж байна. Саяхан "IESF"-ийн Монголын хаалттай сонгон шалгаруулалтын финалд "The Mongolz"-д харамсалтай хожигдсон тэдний “Bootcamp” буюу бэлтгэлийн баазаар зочилсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

МОНГОЛЧУУДЫН АМ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ БАЙНА

“… Манай хүүхэд одоо 10 настай. Чипс, чихэр, печениэс авхуулаад хүссэн зүйлийг нь авч өгсөөр байгаад одоо шүдний ихэнх нь хорхой идчихсэн”. Сарын өмнө шүд нь өвдөөд шөнө унтаж чадахгүй уйлсаар байгаад маргааш өглөө нь  шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Таван шүдэнд нь эмчилгээ хийлгэлээ. Хүүхдэдээ амттан авч өгсөн ч идсэнийхээ дараа заавал шүдээ угаах хэрэгтэй гэдгийг ойлгуулж, заах ёстой юм билээ” гэж Т.Энхцэцэг ярилаа. Тэрбээр хүүгийнхээ шүдийг эмчлүүлж яваа аж.

Сүүлийн үед монгол хүүхдүүдийн шүд хар багаас нь өвчлөх болсныг эмч нар хэлдэг. Энэ нь чихэрлэг амттаны хэрэглээ ихэссэнтэй холбон тайлбарлах нь бий. Үнэндээ ч эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах нэрээр чихэр,жимсээр хооллох нь элбэгшсэн. Энэ нь шүдний цооролтод нөлөөлж, улмаар дотоод эрхтнүүдийн өвчлөл үүсгэх шалтгаан болдог байна.

"Монголчууд шүд, амны хөндийгөө муу арчилдаг. Ихэнх нь амны хөндийн үрэвсэлтэй. Үүнээс  нь болоод амнаас нь муухай үнэртэх нь цөөнгүй". Энэ бол шүдний эмчийн яриа. Шүдээ үзүүлэхээр ирсэн үйчлүүлэгчдийн дийлэнх нь амны эвгү үнэртэй ирдгийг хэлсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

ХҮҮХДҮҮД "ХОГОН" ДУНД ТОГЛОЖ БАЙНА

Энд тэнд хог хөглөрч, архины шил хагарсан энэ газар бол гэр хороололд байрлах хүүхдийн тоглоомын талбай. Хагарч, эвдрээгүй тоглоом гэж алга. Бариул нь хугарсан савлуур, гишгүүргүй шат, хагархай гулсуур. Гэсэн ч өөр талбай байхгүй учраас энд хүүхдүүд тоглодог. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хөндөж байна.

Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах энэ тоглоомын талбайг хүүхдийн тоглоомын талбай гэж хэлэхэд хэцүү болжээ. Стандартын дагуу байрлуулсан байх ёстой элс, хайрга асгасан ч энд тэндгүй шилний хагархай хэвтэнэ. Ингээд ч зогсохгүй гулсуур дор нохой хэвтэж, булан тохойд нь хэн нэгэн "хүндэрчихсэн" байв.

Таван настай хоёр жаал эвдэрхий тоглоом дээр хэд, хэд гулсаж байгаад явав.

Бид замын эсрэг талд байрлах бас нэгэн хүүхдийн талбайг зорин очлоо. Энэ тоглоомын талбай нь зай талбай ихтэй, дэргэдээ сагсан бөмбөгийн талбайтай аж. Хүүхдүүд ч цөөнгүй байв. Бас л  хог тоос шороондоо дарагджээ. Талбайн голд жижиг гулсуураас өөр тоглох тоглоом ч алга.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

АХМАДУУД "ӨНЧИН ХҮҮХДҮҮД" ШИГ ӨМӨЛЗӨЖ СУУНА

Уймарсан хаврын хуйсгануур өдрүүд үргэлжилж байна. Хаа нэг тийш хурдан хурдан алхах хүмүүс тэдний хажуугаар зөрнө. Зам дээрээ багталцаж ядсан тээврийн хэрэгслийн жолооч нар тэсгэл алдахдаа дуут дохиогоо хангинуулахад “Үгүй ээ мөн тэсгэлгүй нөхдүүд шүү. Жаахан хүлээгээд урдуураа гаргачихгүй дайраад л байх юм аа” хэмээн амандаа бувтнах зуураа “Шаг” хэмээн шатар нүүх ахмадууд…

…“Чи бас тэгж байгаад хорлонтой нүүж байна шүү” хэмээн тамхиа баагиулснаа “Тийм ч амархан буугаад өгчихгүй шүү. Гарц гаргалгаа олдож л таараа” хэмээн жаахан бодлогоршисноо шатрын хөлгийн зүүн урд байсан хүүг шалмаг гэгч нь түлхэж орхив. Тэд бол Сүхбаатар дүүргийн 11 хороонд орших Хангай хотхоны дөрвөн замын уулзвар дээр нарлах, наадахыг хослуулан суугаа ахмад настнуудын төлөөлөл юм. Зарим хүмүүс тэднийг оршин байгааг ч үл анзаарах бол зарим нь хийж байхаа олж ядсан хэдэн хөгшчүүд хэмээн ад үзсээр уджээ…

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2023-05-14 66.181.160.19

Монголчуудын амны тухайд үнэн. Хотоос гараад хаана шүдний эмнэлэг байна үзээд хэлээд өгөөрэй. Бүх сумдууд шүдний эмнэлэг эмч байхгүй. Шүдний талаар хаанаас юу яаж мэдлэг авах вэ? Ийм байж 100 жил 90 жил 80 жилээ тэмдэглэдэг сумуудтай.

Avatar

А 2023-05-14 139.5.216.232

амаа угаасан ч 20% нь арилгадаг гэж бгаамдаа

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2023-05-14 64.119.21.29

…ариун цэвэрээ хэрхэн сахих, 9 сүвээ яааж угаах, хөдөө гадаа, халуун хүйтний улиралд биеээ хэрхэн авч явах, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх гэх мэт наад захын мэдлэгийг эцэг эхтэй нь хамт суулгаж байж сургадаг тогтолцоотой болмоор байна. 21 р зуунд бид бусдаас дэндүү хоцрогдоод байна !!!

Avatar

Монгол эмгэнэл 2023-05-14 66.181.161.6

харин тиймээ энэ тэндгүй хог шороо, нус цэр,газар сайгүй нохой муур эзэнгүй за даа хүн гэдэг араатнаас дор сэтгэхүйтэй болсон 😭

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2023-05-14 64.119.21.29

Монголчуудын ӨМХИЙ үнэрийг 3 аас дээш хүн цугласан ямарч өрөө байранд, такси, автобус, галт тэрэг, онгоц, амь, албаны бүх машинуудаас нь элбэг үнэртэж болно. АМНЫ ӨМХИЙ БҮР ЦААШАА. САЛТАА СААМ, СУГА ЦАВИНЫХ НЬ ҮНЭР 2 метрийн цаанаас ханхлаад байвал яаах уу…??? Хумсныхаа хирийг цэвэрлэж чадаагүй будмал хүүхэн яааж салтаа саам, 9 сүвээ цэвэрлэж чадах вэ дээ!!?? … *л нь шал өмхий, нуль өвчин байгаа. …ии…бодхоос ч аймаар!!! Хүүхдүүддээ 1 р ангиас нь АНГЛИ хэлний хичээл заахын зэрэгцээ…

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2023-05-14 64.119.21.29

Өмхий ам, өмхий үнэр нэгдсэн арга хэмжээг улс даяаараа зохион байгуулж 50 иад оны СОЁЛЫН ДОВТОЛГООГ дахин эхлүүлвэл яасан юм бэ!!!??? Өдөр болгон эм, эр, хүүхэд шуухадгүй усанд ордог болгож сургахгүй бол манай нийт Монголчууд арай дэндүү өмхий үнэртэй байнаа. Юун АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ!…!!! ЖОРЛОН, МУУ УСНЫ НҮХ, УСАНД ОРОХ ГАЗРАА ШИЙДЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ЮМ БЭ??? Бодхоос ч аймаар!!! Уул нь зохион байгуулж чадвал ТАМХИНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИДЭГ шиг дорохноо бүтэх ажил байгаа юм!

Avatar

Нэргүй 2023-05-14 103.212.119.65

анх солонгост ажиллахаар очоод ажлаа зааж хэлж ярихаар тонгойход нь яасан өмхий амтай солонгос вэ гэж бодож билээ гэтэл метронд явахдаа угаасаа со нууд өмхий амтай юм байна гэж боддог байлаа монголчууд зүгээр байсан харин одоо яагаад монголчууд өмхий амтай болчихов оо айраг тараг эсгэлэн зүйл иддэг хүмүүс шүд сайтай ам өмхийгүй байдаг одооны монголчууд гадны элдэв муухай чихэр жимс кимчи тахиа гахай чипс гоймон иддэг болсоор өмхий амтай болчихсон юм бишүү

Avatar

doodoh n tembuurheer 2023-05-14 103.229.123.135

am n umhii unertdeg gsn argagui unen bolowoo

Avatar

Нэргүй 2023-05-14 216.38.195.74

-π;

Avatar

Нэргүй 2023-05-14 192.82.68.5

дээр бичсэн тоглоомын талбаыг анхаарвал бий болгоод өсөн юмыг өөд татан хэрэглэж сураасай.

Avatar

Нэргүй 2023-05-14 192.82.82.2

Келико бактери шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-14 139.5.218.127

Өмхий амаа угааж чадахгүй хүмүүс юун хөгжих хаха

Avatar

Нэргүй 2023-05-14 59.153.112.133

Амны өмхий бол монголын өв соёл учир нандигнан хадга лах хэрэгтэй.

Avatar

unshigch 2023-05-14 147.182.181.190

автобусанд ороод суугаад явахаар дэндүү,дэндүү, арчаагүй Монголын ард түмэн, нэг л юм хэльe; гадуур яваад гэртээ ороод амны хөндийг содтой усаар байнга зайлж хэвш сур , дулааны улирал эхэлж байгаа өдөр бүр хүйтэн шүршүүрт орж сур тэгвэл чамайг хэн ч муухай үнэртэй гэж хэлэхгүй ард түмэндээ амжилт.

Avatar

Нэргүй 2023-05-14 66.181.191.110

АМНЫХАА ҮНЭР ТАНАРТ БАЙНГА АНХААРЧ ДЭЭР НЬ УС САЙН УУЖ УСАНД ОРЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ямар их хүн бгаа болоо энэ дэлхийд бурхан минь. байнга хирнээсээ салдаг хүн байдаг болвуу. Зүгээр нэг саван шампон хөөсрүүлээд усаар булхаад хэн чиг л биеэ угаана. Яг хирээ арилгадаг хүн бнуу..яагаад заавал саунд суутлаа зузаан хиртэйгээ явж бх ёстойн. Дор нь дор нь хирээ өнхрүүлж арилгаж сурсан насанд хүрсэн хүн бнуу

Avatar

Нэргүй 2023-05-14 66.181.161.187

Угаасаа өмхий байсан эд шүү. Одоо харин арай дээрдээд байгаа юм. Гэвч монгол хүнтэй ажлаар уулзахдаа өглөө эртхэн л байвал зүгээр байдаг.

Avatar

Нэргүй 2023-05-14 64.119.21.169

хелико бактер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж