Тойм: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.14-нд нийтлэгдсэн

Тойм: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон сурвалжлагуудыг тоймлон хүргэж байна.


МЭЙЖОРТ САНААРХАЛТАЙ ДАРААГИЙНХ НЬ CLUTCH GAMING

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим спорт үсрэнгүй хөгжиж, Алтан тэвшийн хөндийгөөс тив дэлхийд амжилт үзүүлж буй залуус олноор төрөн гарах болов. Ердөө хэдхэн жилийн өмнө нийгэм сөргөөр хүлээж авдаг байсан "PC" өдгөөр тэрбум, тэрбум ам.доллар эргэлдсэн спортын нэг төрөл болж хөгжжээ.

Парис хотноо 1.25 сая ам.долларын шагналын сантай "CS:GO"-ийн сүүлийн Мэйжор тэмцээн өнөөдөр/2023.05.08/  эхлэх бөгөөд үүнд Ази тивийг төлөөлөн Монголын "The Mongolz" баг өрсөлдөх гэж байна. Тэдний эхний учраа нь дэлхийн шилдэг "G2 Esports" баг.  Дэлгэцээр л харж, бичлэгийг нь үзэж өссөн алдартай тамирчдынхаа эсрэг таван монгол залуу хүч үзнэ. Үүнээс л харахад Монголын цахим спортын тэр дундаа "CS:GO"-ийн хөгжил шар тивдээ цойлж, Европ, Америктай өрсөлдөхүйц хэмжээнд очжээ.

Тэгвэл "The Mongolz"-ийн амжилтыг давтах, ахиулах хүсэлтэй монгол багууд ганц нэгээр тогтохгүй ээлжээ хүлээж байна. Тэдний нэг нь "Clutch Gaming". Байгуулагдаад ердөө хоёр жил болсон ч хэдийнэ Азидаа нэрээ тахалсан тэдний ойрын зорилго нь Мэйжорт оролцох. Үүнийхээ төлөө ч шаргуу бэлдэж байна. Саяхан "IESF"-ийн Монголын хаалттай сонгон шалгаруулалтын финалд "The Mongolz"-д харамсалтай хожигдсон тэдний “Bootcamp” буюу бэлтгэлийн баазаар зочилсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

МОНГОЛЧУУДЫН АМ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ БАЙНА

“… Манай хүүхэд одоо 10 настай. Чипс, чихэр, печениэс авхуулаад хүссэн зүйлийг нь авч өгсөөр байгаад одоо шүдний ихэнх нь хорхой идчихсэн”. Сарын өмнө шүд нь өвдөөд шөнө унтаж чадахгүй уйлсаар байгаад маргааш өглөө нь  шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Таван шүдэнд нь эмчилгээ хийлгэлээ. Хүүхдэдээ амттан авч өгсөн ч идсэнийхээ дараа заавал шүдээ угаах хэрэгтэй гэдгийг ойлгуулж, заах ёстой юм билээ” гэж Т.Энхцэцэг ярилаа. Тэрбээр хүүгийнхээ шүдийг эмчлүүлж яваа аж.

Сүүлийн үед монгол хүүхдүүдийн шүд хар багаас нь өвчлөх болсныг эмч нар хэлдэг. Энэ нь чихэрлэг амттаны хэрэглээ ихэссэнтэй холбон тайлбарлах нь бий. Үнэндээ ч эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах нэрээр чихэр,жимсээр хооллох нь элбэгшсэн. Энэ нь шүдний цооролтод нөлөөлж, улмаар дотоод эрхтнүүдийн өвчлөл үүсгэх шалтгаан болдог байна.

"Монголчууд шүд, амны хөндийгөө муу арчилдаг. Ихэнх нь амны хөндийн үрэвсэлтэй. Үүнээс  нь болоод амнаас нь муухай үнэртэх нь цөөнгүй". Энэ бол шүдний эмчийн яриа. Шүдээ үзүүлэхээр ирсэн үйчлүүлэгчдийн дийлэнх нь амны эвгү үнэртэй ирдгийг хэлсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

ХҮҮХДҮҮД "ХОГОН" ДУНД ТОГЛОЖ БАЙНА

Энд тэнд хог хөглөрч, архины шил хагарсан энэ газар бол гэр хороололд байрлах хүүхдийн тоглоомын талбай. Хагарч, эвдрээгүй тоглоом гэж алга. Бариул нь хугарсан савлуур, гишгүүргүй шат, хагархай гулсуур. Гэсэн ч өөр талбай байхгүй учраас энд хүүхдүүд тоглодог. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хөндөж байна.

Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах энэ тоглоомын талбайг хүүхдийн тоглоомын талбай гэж хэлэхэд хэцүү болжээ. Стандартын дагуу байрлуулсан байх ёстой элс, хайрга асгасан ч энд тэндгүй шилний хагархай хэвтэнэ. Ингээд ч зогсохгүй гулсуур дор нохой хэвтэж, булан тохойд нь хэн нэгэн "хүндэрчихсэн" байв.

Таван настай хоёр жаал эвдэрхий тоглоом дээр хэд, хэд гулсаж байгаад явав.

Бид замын эсрэг талд байрлах бас нэгэн хүүхдийн талбайг зорин очлоо. Энэ тоглоомын талбай нь зай талбай ихтэй, дэргэдээ сагсан бөмбөгийн талбайтай аж. Хүүхдүүд ч цөөнгүй байв. Бас л  хог тоос шороондоо дарагджээ. Талбайн голд жижиг гулсуураас өөр тоглох тоглоом ч алга.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

АХМАДУУД "ӨНЧИН ХҮҮХДҮҮД" ШИГ ӨМӨЛЗӨЖ СУУНА

Уймарсан хаврын хуйсгануур өдрүүд үргэлжилж байна. Хаа нэг тийш хурдан хурдан алхах хүмүүс тэдний хажуугаар зөрнө. Зам дээрээ багталцаж ядсан тээврийн хэрэгслийн жолооч нар тэсгэл алдахдаа дуут дохиогоо хангинуулахад “Үгүй ээ мөн тэсгэлгүй нөхдүүд шүү. Жаахан хүлээгээд урдуураа гаргачихгүй дайраад л байх юм аа” хэмээн амандаа бувтнах зуураа “Шаг” хэмээн шатар нүүх ахмадууд…

…“Чи бас тэгж байгаад хорлонтой нүүж байна шүү” хэмээн тамхиа баагиулснаа “Тийм ч амархан буугаад өгчихгүй шүү. Гарц гаргалгаа олдож л таараа” хэмээн жаахан бодлогоршисноо шатрын хөлгийн зүүн урд байсан хүүг шалмаг гэгч нь түлхэж орхив. Тэд бол Сүхбаатар дүүргийн 11 хороонд орших Хангай хотхоны дөрвөн замын уулзвар дээр нарлах, наадахыг хослуулан суугаа ахмад настнуудын төлөөлөл юм. Зарим хүмүүс тэднийг оршин байгааг ч үл анзаарах бол зарим нь хийж байхаа олж ядсан хэдэн хөгшчүүд хэмээн ад үзсээр уджээ…

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж