Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр “Манай 9 настай дүү өчигдөр гэрээсээ гараад ирэхгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Орхон аймгийн цагдаагийн газраас “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”, сургуулийн багш, ажилчид, залуучуудын салбар зөвлөлийн гишүүдийг оролцуулан эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв мэдэгдлээ.
Холбоотой мэдээ